Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ремантадин 50мг №20


MANUFACTURER:
GENERIC: Ремантадин гидрохлорид


12,300 ₮

Тоо хэмжээ:

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.

Уг бэлдмэлийг жоргүй олгодог учир эмчилгээний сайн үр дүн үзүүлэхийн тулд түүнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

  • Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв таньд нэмэлт мэдээлэл шаардлагатай болвол  эм зүйчээс асуугаарай.
  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч болон  эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө хамаарна. (4-р хэсгийг үзнэ үү).
  • Хэрэв 3 хоногийн эмчилгээний дараа таны биеийн байдал сайжрахгүй буюу эсвэл дордвол эмчлэгч эмчдээ хандаарай.

 

Эм хэрэглэх тухайн зааварт:

  1. Ремантадин гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Ремантадин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
  3. Ремантадин  бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөөний талаар
  5. Ремантадин бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно.

 

Найрлага:

  • Үйлчлэгч бодис: римантадины гидрохлорид                

  • 1 шахмалд 50мг римантадтины гидрохлорид агуулагдана.

  • Туслах бодис: лактозын моногидрат 74,5мг, төмсний цардуул, стеарины хүчил


Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.

  • Римантадин, адамантаны бүлгийн бэлдмэл болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
  • Цочмог явцтай элэгний өвчин
  • Цочмог ба архаг явцтай бөөрний өвчин
  • Тиреотоксикоз (бамбай булчирхайн хэт идэвхжил)
  • Жирэмсэн ба хөхүүл үе

 


Хамт худалдан авдаг бараа


Review