Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Мастодинон №60


MANUFACTURER:
GENERIC: Нийлмэл найрлагатай


24,000 ₮

Тоо хэмжээ:

Эмийн эмчилгээний бүлэг:

Эмэгтэйчүүдийн өвчин

Фармакологийн үйлдэл:

Фармакокинетик

Нийлмэл найрлагатай бэлдмэл тул фармакокинетикийн судалгаа байхгүй

   Фармакодинамик

Нийлмэл найрлагатай гомепатийн бэлдмэл. Өнчин тархинаас ялгардаг пролактины ялгаралтыг бууруулдаг тул допамин идэвхт үйлдэлтэй. Ингэснээр гонадотропин гормоны ялгаралтыг хэвийн болгож, шар бие бүрэн үүсч биений юмны алдагдал ба үргүйдлийг эмчилнэ. Пролактин даавар багассанаар фиброзно-кистозын мастопати зэрэг эмгэг процесс үүсч болно. Эмчилгээний үр нөлөө 6 долоо хоногийн дараа илэрдэг.

  • Эмийн хэлбэр: Дотуур ууж хэрэглэх 50мл, 100мл дусаалга шингэн

  • Найрлага: 100 мл уусмал дахь идэвхтэй бодис:          

  •  Agnus castus D1                             20 г

  • Caulophyllum thalictroides D4      10 г

  • Cyclamen D4                                    10 г

  • Ignatia D6                                          10 г

  • Iris D2                                                 20 г

  • Litium tigrinum                                  10г

  • Туслах бодис: 15% этилийн спирт,

  • Эмийн гадаад байдал: Тунгалаг, бага зэрэг шаргал туяатай, анхилуун үнэртэй, чихэрлэг, халуу оргих амттай шингэн. Хадгалах явцад тунадас үүсч болно

Хэрэглэх заалт:

Хэрэглэх арга, тун хэмжээ:

Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Багагүй шингэнд найруулж, хоногт 2 удаа буюу өглөө, орой 30 дуслаар ууж хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд Мастодиноныг биений юм ирсэн үед ч үргэлжлүүлэн 3 сар хэрэглэнэ. 3 сарын турш хэрэглээд зовиур арилаагүй тохиолдолд эмчээс зөвлөгөө авна.

  • Илэрч болзошгүй гаж нөлөө: Харшлын урвал илэрсэн тохиолдолд уг бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно

  • Эмийн харилцан үйлчлэл: Допамин идэвхит Витексом зэрэг ижил найрлага бүхий эмтэй хамт хэрэглэхэд эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөж болно

  •  Хадгалах явцад булингартаж, тунадас үүсэхэд эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүй

  • 12-с доош насны хүүхдүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх талаарх судалгаа байхгүй.  Бэлгийн өсөлт бойжилтийн үед болон биений юм тогтмол ирэх үед Мастодинон хэрэглэхгүй

  • Мастодинон гормоны тэнцвэрт байдлыг хангахад 3 сарын хугацаа шаардагдана. Энэ хугацаанд сарын тэмдэг алдагдаж болно. Эстрогенаас хамараалтай хавдар гэсэн оноштой эсвэл уг өвчнөөр  өвчилж байсан тохиолдолд, Допамины (симпатик мэдрэлийн гормон) ялгаралтыг ихэсгэдэг эсвэл эм бэлгийн дааврын бэлдмэл хэрэглэж байсан өвчтөн, Мастодиноныг хэрэглэж байхад биеийн байдал муудах тохиолдолд, урьд нь өнчин тархины эмгэгтэй байсан хүмүүс, зарим төрлийн сахарын бэлдмэлд тэсвэргүй хүмүүс хэрэглэх зэрэг тохиолдлуудад эмчийн заавраар хэрэглэнэ

  • Мастодинонд 53% этилийн спирт агуулсан тул архаг архинд донтох өвчтэй өвчтөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Элэгний эмгэгтэй, эпилепситэй, тархины эмгэгтэй өвчтөнүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх нь өндөр эрсдэл үүсгэнэ. Тамхи татах, архи уух зэрэг хорт зуршилтай бол эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй

  • Жирэмсэн ба хөхүүл үед: Хөхний сүү татрах тул жирэмсэн болон хөхүүл үед Мастодиноныг хэрэглэхгүй

  • Машин механизмыг жолоодох үед: Машин жолоодох ба хүнд механизмтай ажиллах үед ямар нэгэн нөлөө үзүүлнэ

  • Тунгийн хэтрүүлэг: Шинж тэмдэг: гаж нөлөөг идэвхжүүлнэ

  • Эмчилгээ: Уг бэлдмэлийг зогсоож шинж тэмдэгийн эмчилгээ хийх

  • Бүтээгдэхүүний савлалтын хэмжээ: Хянагч бүхий эргэгддэг тагтай 100мл бараан шилэн флаконыг дусаагуур, олон улс болон орос хэл дээрх зааврын хамт савласан. Гадуураа тайлбар бүхий шошготой

  • Хадгалах нөхцөл: Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална

  • Хадгалах хугацаа: 4 жил

  • Флаконыг нээснээс хойш 6 сар

  • Хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй

  • Харшлын урвал (тууралт, чонон хөрвөс, нүүр хавагнах, амьсгаадах, юм залгихад хөндүүрлэх

  • Толгой өвдөх, толгой эргэх, батгаших

  •  Хоол боловсруулах замын хямрал (ходоодны дээд хэсэг орчмоор өвдөх)

  • Уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист  хэт мэдрэг байх

  • 12 насаас доош хүүхдүүд

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-04-19 19:49
ene emiig awahdaa tabletka aar awhuu? sirop helbereer ni awah uu? aliig ni awhaa sain medehgui bnaa zuwluuch?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-04-19 19:50
Сайн байна уу,эмчлэгч эмч нь ямар хэлбэрээр уугаарай гэж зөвлөсөн бэ?2 хэлбэр нь хоёулаа үйлчилгээ адил байгаа.Баярлалаа
Guest - 2018-06-09 03:31
Өвчин намдаах уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-09 03:31
сайн байна уу уг эм нь ийлмэл найрлагатай гомепатийн бэлдмэл. Өнчин тархинаас ялгардаг пролактины ялгаралтыг бууруулдаг тул допамин идэвхт үйлдэлтэй. Ингэснээр гонадотропин гормоны ялгаралтыг хэвийн болгож, шар бие бүрэн үүсч биений юмны алдагдал ба үргүйдлийг эмчилнэ. Пролактин даавар багассанаар фиброзно-кистозын мастопати зэрэг эмгэг процесс үүсч болно. Эмчилгээний үр нөлөө 6 долоо хоногийн дараа илэрдэг.баярлалаа
Guest - 2018-06-09 03:31
Өвчин намдаах уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-09 03:31
сайн байна уу уг эм нь ийлмэл найрлагатай гомепатийн бэлдмэл. Өнчин тархинаас ялгардаг пролактины ялгаралтыг бууруулдаг тул допамин идэвхт үйлдэлтэй. Ингэснээр гонадотропин гормоны ялгаралтыг хэвийн болгож, шар бие бүрэн үүсч биений юмны алдагдал ба үргүйдлийг эмчилнэ. Пролактин даавар багассанаар фиброзно-кистозын мастопати зэрэг эмгэг процесс үүсч болно. Эмчилгээний үр нөлөө 6 долоо хоногийн дараа илэрдэг.баярлалаа
Guest - 2017-11-14 22:47
Сайн байна уу? Цэвэршилтийн үеийн зовиур дарах уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-11-14 22:47
Сайн байна уу, дарахгүй, эмэгтэйчүүдийн эмчид хандана уу, Баярлалаа
Guest - 2018-06-26 14:04
Өдөрт нэг дуслыг уу гэсэн. Усаар даруулах юмуу яаж хэрэглэх юэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-26 14:04
сайн байна уу усаар даруулахгүй ээ 30 дуслаар өдөрт 2 удаа ууна баярлалаа