Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Иммуновис 150мл


MANUFACTURER:
GENERIC: Поли бактери + Витамин + Эрдэс

24,000 ₮ 22,800 ₮
Тоо хэмжээ:

Хүүхдийн Иммуновис

Хүүхдэд зориулсан зажилдаг шахмал болон нунтаг сироп

Хүүхдийн Иммуновис нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч 6 төрлийн амьгүй бактерийн омог болон чухал хэрэгцээт амин дэм, эрдсүүд агуулсан дархлаа дэмжих патентлагдсан бэлдмэл юм.

Амьсгалын замын халдварын эсрэг дархлаажуулалт болон  урьдчилан сэргийлэлт

Амьсгалын дээд замын халдвар нь дэлхийн хүн амын дунд хамгийн өргөн тархсан халдварт өвчлөл юм.

Ихэнх вирусын гаралтай амьсгалын дээд замын халдварт өвчнүүдэд тухайлсан вирусын эсрэг эмчилгээ байдаггүй.

Түгээмэл вирусын (А Стрептококкийн бүлэг, уушигны үрэвслийн стрептококк, ханиадны гемофил, моракселла катаралис, алтлаг стафилококк) эсрэг антибиотик эмчилгээг гол төлөв хийдэг.

  • Вирусын халдвар нь бусад эд эрхтнүүдийг вирусээр халдварлуулж (дунд чихний цочмог үрэвсэл, бронхит, уушгиний хатгалгаа) архаг өвчлөлд хүргэдэг.

Иммуновис нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч 6 төрлийн леофилжүүлсэн амьгүй бактерийн омог агуулсан дархлаа дэмжих патентлагдсан бэлдмэл юм.

Амьгүй эс болон лизатын энэхүү онцгой нэгдэл нь өвөрмөц бус (фагоцит эс, NК эсүүд, эсрэгтөрөгчид) болон өвөрмөц дархлааг (Т болон В эсүүд, IgA ялгаруулагч г.м) идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог бактериудын эсрэг биетийн бүтцийг өөртөө агуулж байдаг.

Энэхүү олон тооны бактерт нэгдэл нь Болгарын дархлаа судлаач мэргэжилтнүүдийн 25 жилийн судалгааны үр дүнд бүтээгдсэн юм

Хүүхдийн Иммуновисыг хэрэглэх заалт:

Дархлаа дэмжих, амьсгалын замын халдвар, гуурсан хоолойн архаг үрэвслээс хамгаалах, амьсгалын замын цочмог халдварын эмчилгээг дэмжих болон доорх өвчний үед нэмэлт байдлаар хэрэглэнэ:

  • Цочмог болон архаг бронхит
  • Залгиур хоолойн үрэвсэл, тонзиллит, фарингит, ларингит
  • Ринит, синусит, чихний үрэвсэл
  • Антибиотикт тэсвэртэй халдвар
  • Ялангуяа хүүхэд болон өндөр настны вирусын гаралтай амьсгалын замын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх
  • Хэрэглэх арга, тун хэмжээ:

    2-3 настай хүүхдэд хоолны дараа өдөрт 1 удаа 1 шахмал эсвэл 5 мл сироп,

    4-8 настай хүүхдэд хоолны дараа өдөрт 1 шахмалаар хоногт 2 удаа эсвэл 5 мл сиропыг хоногт 2 удаа уулгана.

    Иммуновисыг байнга хэрэглэж болох бөгөөд ялангуяа намар-өвлийн улиралд 3-аас дээш сараар хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн вакцин болон антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэж болно

Зөвлөж буй хоногийн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Хоол тэжээлийг бүрэн орлуулах зорилгоор хэрэглэхгүй.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2016-09-17 05:18
ene 7 jonogtoi nyraid ugch bolhu
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-09-17 05:18
Сайн байна уу. 2 наснаас дээш хэрэглэх заалттай.
Guest - 2016-09-19 21:46
4 настай хүүхэддээ уулгаад нэг шил нь дуусах гэж байгаа давхар D витамин өгч болохуу. цэцэрлэг эхлээд л ханиаднаас салдаггүйээ
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-09-19 21:46
Сайн байна уу. нэмэлтээр урьдчилан сэргийлэх тунтай Д витамин өгч болноо.
Guest - 2016-10-05 20:43
Junior Multivitamin Syrup with Royal Jelly 125 ml ene vitaminii talaar medeelel bnuu 2nastai huhded ogch bolohuu odort yaj ogoh we
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-10-05 20:43
Сайн байна уу,5 наснаас эхэлж хэрэглэх заалттай байна.5-12 насанд 5мл-р өдөрт 1 удаа хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-11-25 04:32
sain baina uu shahmal ni hdn shurhegt une ni hed we
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-11-25 04:32
Сайн байна уу,Иммуновис хүүхэд №60 - Шахмал 25500 төгрөгийн үнэтэй байна.Баярлалаа
Guest - 2016-12-05 14:27
sain baina uu huu 3nastai yumaa emiin sanch odriin 2iig og gesiin zaawariig ni unshsan chini 4oos deesh nast huuhed odort 2iig gsn baihiin ali ni zow be
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-12-05 14:27
Сайн байна уу. 3 настай хүүхдэд хоолны дараа өдөрт 1 удаа 1 шахмалаар эсвэл 5 мл сиропоор ууж хэрэглэнэ.
Guest - 2016-12-08 03:26
1 nastai hvvhed uuj bhuu oor iim darahlaanii sain vitamin yamar vit bna
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-12-08 03:26
Сайн байна уу 1настай хүүхдэд хэрэглэхгүй. Иммунал гэж дархлаа дэмжих бэлдмэл байгаа. Баярлалаа
Guest - 2017-05-25 02:43
1.2 sartai huuhded ugch bolohgui yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-05-25 02:43
Сайн байна уу болохгүй. Баярлалаа
Guest - 2017-07-06 00:56
Сн бнуу охин маань 4nas 7sartai hool brag idhgvmaa ih turanhai bhiin yu ogwol der bol ene appeton lizing her bol hongololt ntr bga yu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-07-06 00:56
Сайн байна уу? Апетон өгч болно хоолны дуршил нэмэгдэнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болхоор өдөрт 2-3 удаа өгөөрэй баярлалаа
Guest - 2017-07-06 00:58
Виферон мазь gsn tos bn ene yund tvrhdgiin boloo
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-07-06 00:58
Сайн байна уу? Вирусыг устган тухайн газрын дархлааг сайжруулна өдөрт 2 удаа хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2017-07-06 00:59
Ретинол гэж a vit gsen yund sn ym blo
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-07-06 00:59
Сайн байна уу? Дархлаа дэмжиж өсөлтөнд нөлөөлдөг байга. Баярлалаа
Guest - 2017-07-06 01:01
5sartai hvhd hohoo hohleer ih holrhima yu oghvv zowlgoo ogooch
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-07-06 01:01
Сайн байна уу? Хөх үед их хөлөрч байга бол рахид нэг шинж учраас та заавар хүүхдийн эмчид хүүхдээ үзүүлээрэй. Баярлалаа
Guest - 2017-08-26 09:00
sain bna u ene vitamin busdaasa yag yugaara davuu yum boloo
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-08-26 09:00
Сайн байна уу,энэ витамин нь уудаг вакцин гэдгээрээ онцлогтой.Streptococcus pneumoniae, Neisseria catarrhalis, А бүлгийн Streptococcus pyogenes, b хэлбэрийн Haemophilus influenzae, Sraphylococcus aureus, Klebsiella pneumoniae ын лиофильжүүлсэн үхүүлсэн бактерийн өсгөвөр (бичил биетэн бүр - 0,25 х109 бактерийн эс)агуулаад зогсохгүй олон төрлийн витамин нэмэлтээр агуулсан.
Guest - 2017-09-18 22:21
Sain bnyy ene bitaminiig her udaan hugatsaag vrgejlvvlj boloh we 2 hvv maani 5 uuj bn odo 6 luugaa orj bnaa ingej herehlej bolohuu dund ni baga baga honog alhssan
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-09-18 22:21
сайн байна уу Иммуновисыг байнга хэрэглэж болох бөгөөд ялангуяа намар-өвлийн улиралд 3-аас дээш сараар хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн вакцин болон антибиотик эмчилгээтэй хавсран хэрэглэж болно