Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ном Цэлмэгтээ бичсэн захидал


MANUFACTURER:
GENERIC: Цэлмэгтээ бичсэн захидал


15,000 ₮

Тоо хэмжээ:

Tэртээ урьд цагт Майри бид хоёр урт холын аянд мордож билээ. Лондонд байдаг гэрээсээ гарч аялсаар Транс-Сибирийн галт тэргэнд сууж Сибирийн ой хөвчийг хөндлөн гулд тууллаа. Урт замыг товчлон довтлох галт тэрэг дөрөв дэх хоног дээрээ Монголоор дайрсан юм. Өргөн тал, өндөр уул, хөх тэнгэр, хөдөө хээр хосолсон нутагтаа адуу малаа адгуулан аж төрж, өргөө цагаан гэртээ жарганхан суудаг монголчуудын үлгэрийн сайхан оронд очихыг хэчнээн их хүсдэг байсан гээч!
Монголд анх буухад адуу мал, цагаан гэрийн алин ч угтсангүй. Харин тэнгэр баганадсан барилгатай, түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар хотод буухад, нэрийг минь бичсэн хуудас барьчихсан жаал бүсгүй намайг тосч билээ. Хөтөч бүсгүй хилийн чанадад суралцаагүй атлаа англиар маш сайн ярина. Англи хэлийг сургуульд заалгаж, бас телевизийн кино үзсээр байгаад сайн эзэмшсэн гэнэ.
Гайхалтай нь, биднийг Монгол нутагт анх хөл тавихад тосон угтсан жаал бүсгүй бол чиний ээж байлаа. Харин тэр үед ээж болох яагаа ч үгүй, орь залуу, гайхалтай сайхан охин байсан сан.
Он жилээр үргэлжлэх ерөөлтэй сайхан нөхөрлөл тэгж эхлээд, хойтон нь, хойтонгийн хойтон нь бид дахин дахин Монголд ирж уулзалдсан юмаа. Яг л чиний өмнө дэлгэн буй энэхүү гайхамшигт үлгэрийн баатрууд шиг дэлхийгээр аялагчид болсон.
Хорвоо дэлхийгээр аялж, анд нөхдөө хайж олдог тийм хүмүүс л холыг ойртуулж, хоёрыг уулзуулж, хүмүүний амьдралыг чимж явдаг билээ. Зохиогч

d

ddd


Review