Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ном Энх-Амгалан хаан


MANUFACTURER:
GENERIC: Ном


19,000 ₮

Тоо хэмжээ:

Энх Амгалан буюу Канси эзэн хаан жинх. Сюанье (Kangxi emperor; K'ang-hsi emperor) (1654.05.04-д Манж Чин Улс, Бээжинд төрж, 1722.12.20-д Бээжинд нас барсан) Манж Чин Улсын дөрөв дэх эзэн хаан (1661-1722). Чин улсын түүхэн дэх хамгийн чадварлаг эрх баригчдын нэг. 1679 оноос жинхэнэ ёсоор төрийн эрх барих болсон бөгөөд урт удаан хугацаанд үргэлжилсэн улс төрийн тогтвортой байдал, хөгжин цэцэглэлтийн үндэс суурийг тавьжээ. Баруун, Зүүн Монголыг хатган эвдрэлцүүлэх бодлогыг чадамгай явуулж Халх Монголыг өөрийн эрхшээлд оруулж чадсан. Энх Амгалан 1721 онд монгол ноёдын гадаад улстай бие даан харилцах эрхийг хасч, Халхад аймгийн чуулган даргын газрыг байгуулжээ. Түүнийг хаанчлах хугацаанд Оростой Нэрчүүгийн гэрээ байгуулж, Хамийг байлдан дагуулж, Түвдийг хянах болсон. Дотооддоо, умардын хүн амыг тэжээх тутаргын тээвэрлэлтийн асуудлыг шийдэхийн тулд Их сувгийг засварлаж, үep усны аюулаас сэрэмжлэн Шар мөрний эрэг хөвөөг бэхлэх зэрэг том хэмжээний дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэжээ. Энх Амгалан татварыг олонтаа бууруулж, гадаад худалдааны хоригийг цуцалж, гаднын хөлөг онгоцуудад дөрвөн боомтоо нээсэн. Хэдийгээр күнзийн шинэ дэгийн суртлыг тууштай дагагч байсан боловч иезүитийн номлогчдыг ч хориглоогүй. Эдгээр номлогчид Хятадад католик шашныг өргөн дэлгэрүүлжээ. Түүний ивээл дор Мин Улсын түүх, Энх Амгалангийн толь бичиг зэрэг олон ном бүтээл хэвлэгджээ.

d

ddd

Хамт худалдан авдаг бараа


Review