Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Валтра 500мг №42


MANUFACTURER: Анунгоо ХХК
GENERIC: Валтра


185,000 ₮

Тоо хэмжээ:

  • Бүслүүр үлдийн эмчилгээнд хэрэглэнэ. Валтра нь бүслүүр үлдийн үед илрэх өвдөлтийг түргэн намдааж үргэлжлэх хугацааг нь богиносгох бөгөөд хомхойн дараах цочимог өвдөлтийг мөн намдаана

  • Бэлгийн замын анхны ба дахилтат хомхой болон энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Хомхойн (уруулын герпес) эмчилгээнд хэрэглэнэ

  • Энгийн хомхойн халдварын дахилтын эхний шинж тэмдгүүд илрэх үед түүнийг хэрэглэж байгаа тохиолдолд гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Бэлгийн замын хомхой болон энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Аюулгүй бэлгийн харьцаанд байгаа өвчтөнүүдэд бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа тохиолдолд валтра нь бэлгийн замын хомхойн халдварыг багасгана

  • Эрхтэн шилжүүлэн суулгах үед үүссэн цитомегаловирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цитомегаловирусын халдварын үед валтраг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд суулгасан эрхтэн ховхрох урвалын илрэл (бөөр шилжүүлэн суулгасан өвчтөн) суларна. Мөн бэлдмэлийг нөхцөлт эмгэг төрүүлэгч халдвар болон бусад герпесийн вирусын халдварын үед хэрэглэнэ

  • Үйлчлэгч бодис валацикловирын гидрохлорид 556мг (500мг валацикловир)

  • Туслах бодис: бичил талст целлюлоза, кросповидон, повидон К90, магнийн стеарат, усгүйжүүлсэн коллоид силикат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана

  • Бүслүүр үлдийн эмчилгээнд насанд хүрэгсдэд 1000мг тунгаар хоногт 3 удаа 7 хоног хэрэглэнэ

  • Энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын үед насанд хүрэгсдэд 500мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэх бөгөөд өвчин дахисан тохиолдолд эмчилгээг 3-5 хоног үргэлжлүүлнэ. Илүү хүнд явцтай тохиолдолд эмчилгээг аль болох эрт эхлүүлэх ба эмчилгээний үргэлжлэх хугацааг 5-10 өдөр болгож ихэсгэнэ. Дахисан тохиолдолд бэлдмэлийг өвчний урьдал үед буюу өвчний анхны шинж тэмдэгүүд илэрсэний дараа шууд хэрэглэнэ

  • Уруулын хомхойн үед 2г-р ойролцоогоор 12 цагийн зайтай 2 удаа 1 хоног хэрэглэнэ

  • Бие махбодын шингэний зэрэг: Шингэн алдаж усгүйжилд орох эрсдэл бүхий өвчтөнүүд, ялангуяа настангуудад хангалттай хэмжээний шингэн нөхөх шаардлагатай

  • Бөөрний дутагдлын үеийн хэрэглээ: Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтөөс хамаарч валтраг тунг тохируулна. Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд мэдрэлийн системийн зүгээс хүндрэл гарах эрсдэл нь ихсэнэ

  • Элэг шилжүүлэх суулгасан болон элэгний дутагдалтай өвчтөнүүдэд валтраг өндөр тунгаар хэрэглэх нь: Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд валтраг өндөр тунгаар (хоногт 4г ба түүнээс дээш тунгаар) хэрэглэх талаар тэмдэглэгдээгүй учир энэ тохиолдолд бэлдмэлийг өндөр тунгаар болгоомжтой хэрэглэнэ. Элэг шилжүүлэн суулгасан үед валтраг хэрхэн нөлөөлдөг талаар тусгай судалгаа хийгдээгүй. Гэвч цитомегаловирусын халдварын үед өндөр тунгаар урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  • Бэлгийн замын герпесийн халдварын үеийн хэрэглээ: Валтраг бэлгийн замын герпесийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд халдвар дамжих эрсдлийг багасгах боловч бүрэн хамгаалахгүй ба түүнийг бүрэн эмчлэхгүй. Валтрагийн эмчилгээний үед аюулгүй сексийг хавсруулна

  • Автомашин жолоодох чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Онцгой болгоомжлол шаардлагагүй

  • Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн зүгээс: Үргэлж тохиолдох: Дотор муухайрах. Маркетингийн шинжилгээний дараах: Цус ба лимфийн системийн өөрчлөлт: Маш ховор тохиолдох: Лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх. Ялангуяа дархлалын дутагдал бүхий өвчтөнүүдэд лейкоцитын тоо багасалт илүү ажиглагддаг

  • Дархлалын системийн зүгээс: Маш ховор тохиолдох: Анафилакси. Мэдрэлийн систем ба сэтгэцийн зүгээс: Ховор тохиолдох: Толгой эргэх, ухаан балартах, хий юм үзэгдэх, оюуны ажлын чадвар буурах. Маш ховор тохиолдох: Сэрэмтгий болох, салганах, хөдөлгөөний баримжаа өөрчлөгдөх, дизартри, солиорлын шинж тэмдэг, таталдаа, энцефалопати, комд орох. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь бусад эмгэгийн суурин дээр буюу бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүдэд илрэх бөгөөд эргэж хэвдээ орно. Цитомегаловириусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор валтраг өндөр тунгаар (хоногт 8г) хэрэглэж байгаа эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнүүдэд мэдрэлийн системийн зүгээс илрэх гаж нөлөө бага тунгаар хэрэглэж буй өвчтөнүүдээс илүү илэрнэ. Амьсгалын системийн зүгээс: Хааяа тохиолдох: Амьсгаадах

  • Хоол боловсруулах системийн зүгээс: Ховор тохиолдох: хэвлий орчмоор эвгүйрхэх, бөөлжих, суулгах

  • Элэг ба цөсний замын зүгээс: Маш ховор тохиолдох: Зарим үед элэгний үрэвслийн шинж гэж үзэж болохоор элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өөрчлөгдөх. Арьс ба арьсан дорх өөхөн эдийн зүгээс: Хааяа тохиолдох: гэрэлд хэт мэдрэгшлийн урвал, тууралт. Ховор тохиолдох: загатнах. Маш ховор тохиолдох: чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван

  • Бөөр ба шээсний замын зүгээс: Ховор тохиолдох: Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх. Маш ховор тохиолдох: Бөөрний цочимог дутагдал

  • Бусад: Дархлалын хүнд хэлбэрийн өөрчлөлт, ялангуяа ДОХ-ын сүүлийн шатанд байгаа өвчтөн валацикловирыг өндөр тунгаар (өдөр бүр 8г-р) удаан хугацаагаар хэрэглэхэд бөөрний дутагдал үүсэх ба бичил судасны эмгэг бүхий цус задралын цус багадалт болон тромбоцитын тоо цөөрөлт (хааяа хавсарч) ажиглагдана. Валацикловир хэрэглээгүй дээрх өвчтэй хүмүүст төстэй хүндрэлүүд ажиглагддаг байна

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Шинж тэмдэг: Валтрагийн хордлогын талаар хангалттай судлагдаагүй. Ацикловирыг 20г хүртэл маш өндөр тунгаар 1 удаа хэрэглэхэд бэлдмэлийн зарим хэсэг нь хоол боловсруулах замаар шимэгдсэн бөгөөд хордлогын шинж тэмдэг илрээгүй байна. Ацикловирыг маш өндөр тунгаар хэдэн өдрийн турш ууж хэрэглэхэд хоол боловсруулах замын (дотор муухайрах, бөөлжих) болон мэдрэлийн (толгой өвдөх ухаан балартах) системийн зүгээс шинж тэмдгүүд илэрнэ. Ацикловирыг маш өндөр тунгаар судсанд тарьж хэрэглэхэд цусан дахь креатинины түвшин ихсэж улмаар бөөрний дутагдал үүсэх ба энэ үед ухаан балартах, хий юм үзэгдэх, сэрэмтгий болох, таталдах, комд орох зэрэг мэдрэлийн системийн зүгээс хүндрэл илэрнэ.

  • Эмчилгээ: Өвчтөнийг маш сайн ажиглана. Гемодиализ нь цуснаас ацикловирыг их хэмжээгээр гадагшлуулах ба валтрагийн хордлогын эмчилгээнд хэрэглэж болно

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-05-01 17:30
Jiremsen hun hereglej boloh u? Belgiin zamiin uvchin tusaj bgagui hund yagaad iim zoriulalttai em bichij bgan bol?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-05-01 17:30
сайн байна уу та заавал жтрэмсний хяналтын эмчийн заавраар хэрэглээрэй.баярлалаа
Guest - 2018-05-01 17:30
Sain baina uu? Jiremsen hun hereglehed eldev gaj nuluu bii bolov uu? Haldvaraas uridchilan sergiileh zorilgoor uuhad udurt yamar hemjeetei uuhad tohiromjtoi ve?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-05-01 17:30
сайн байна уу та заавал жирэмсний хяналтын эмчийн заавраар хэрэглээрэй баярлалаа
Guest - 2018-05-13 04:31
Валтра-тай ижил үйлчилгээтэй арай хямд эм байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-13 04:31
Сайн байна уу. Яг валацикловер үүнээс хямдхан байхгүй ээ. Баярлалаа.
Guest - 2018-05-13 04:31
Валтра-тай ижил үйлчилгээтэй арай хямд эм байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-13 04:31
Сайн байна уу. Яг валацикловер үүнээс хямдхан байхгүй ээ. Баярлалаа.
Guest - 2018-05-13 04:30
Валтра-тай ижил үйлчилгээтэй арай хямд эм байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-13 04:30
Сайн байна уу. Валтра: Валтра 500мг 42ш-Шахмал - Анунгоо Фарм ХХК - 181000 төг, Валтрекс 500 мг 10ш-Бүрхүүлтэй шахмал- 91000 төг, өөр валацикловер байхгүй байна аа. Баярлалаа.
Guest - 2018-07-15 12:34
энэ эм байгаа юу монголд үйлдвэрлэсэн эм үү
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-07-15 12:34
сайн байна уу Валтра 500мг №42 Шахмал - Анунгоо Фарм ХХК 185 000 худалдаанд байна.баярлалаа
Guest - 2018-07-28 00:54
Энэ эмийг ууж байх архи уувал яах вэ? Эмчилгээ байхгүй болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-07-28 00:54
Спиртын төрлийн бүтээгдэхүүн эмнийй нөлөөг дарангуйлж өвчин сэдрэлийг нэмэгдүүлнэ.
Guest - 2018-08-19 18:24
Em bichij uguhduu 2 r 7 honog 1r 1 sar uuh gj bichij ugsun huuhed 3 sartai huhuul yuma iim udaan hugatsaand hereglej bolohu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-08-19 18:24
сайн байна уу эмчийн заалтаар удаан хугацаанд ууж болдог Хөхүүл үед: Ацикловир валацикловирийн үндсэн метаболит тул сүүгээр ялгарна. Гэвч валацикловир эмчилгээний тунгаар хөхүүл нярай/шинэ төрсөн хүүхдэд нөлөөлөхгүй, учир нь нярайн герпест судсаар хийсэн эмчилгээний тунгийн ердөө 2%-оос доош хувийг хүүхэд залгидаг. баярлалаа
Guest - 2018-11-05 08:46
sain bnu ene shirhegeer baidag uu ? 20sh uu gesiinma
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-11-05 08:46
сайн байна уу эмийн сангуудаас авах боломжтой байгаа.баярлалаа