Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Виагрос 100мг №4


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC: Силденафилийн цитрат


6,800 ₮

Тоо хэмжээ:

Фармакодинамик: Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралыг эмчлэх эм. Силденафил нь циклогуанозинмонофосфат (цГМФ) – 5 типийн өвөрмөц фосфодиэстереза ферментийг (ФДЭ5) сонгомлоор хүчтэй хориглогч бэлдмэл. Эр бэлэг эрхтний хөвчрөх физиологийн механизм нь бэлгийн цочруулын үед сийрхий биед (кавернозное тело) азотын исэл (NO) чөлөөлөгддөгөөр тайлбарладаг. Азотын исэл нь цГМФ-ыг ихэсгэснээр сийрхий биеийн гөлгөр булчингийн эд суларч цусны урсгал нэмэгддэг. Силденафил нь хүний тусгаарласан сийрхий биед шууд сулруулах нөлөө үзүүлдэггүй бөгөөд харин цГМФ-ыг задалдаг ФДЭ5 ферментийг дарангуйлан азотын оксидын үйлдлийг хүчжүүлдэг. Силденафил in vitro орчинд ФДЭ5 ферментэд сонгомлоор нөлөөлөх ба уг ферментэд үйлчлэх түүний идэвх фосфодиэстеразын бусад изоферментүүдтэй харьцуулахад илүү байдаг. Тухайлбал ФДЭ6-с 10 дахин, ФДЭ1-с 80 дахин ба түүнээс их, ФДЭ2, ФДЭ4, ФДЭ7 – ФДЭ11-с тус тус 700 дахин ба түүнээс илүү ажээ. Бэлдмэл ФДЭ5-д ФДЭ3-с 700 дахин буюу түүнээс илүү сонгомлоор үйлчилдэг нь чухал ач холбогдолтой байдаг. Учир нь ФДЭЗ нь зүрхний булчингийн ашшилтын зохицуулгад оролцдог гол ферментийн нэг юм. Силденафилийн үйлдэл илрэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл нь бэлгийн сэрэл хөдөлгөх цочруул юм.

 

Фармакокинетик: Силденафилийн фармакокинетик нь тун хамааралт шугаман шинжтэй байна. Бэлдмэлийг ууж хэрэглэхэд түргэн шимэгдэнэ. Туйлын биохүртэхүй нь ойролцоогоор 40% (25-63%) In vitro орчинд силденафил ойролцоогоор 1,7нг/мл (3,5нМ) концентрациар хүний ФДЭ5-ын идэвхийг дунджаар 50% дарангуйлдаг. Бэлдмэлийг 100мг тунгаар 1 удаа уусны дараа цусны сийвэн дэх чөлөөт силденафилийн дээд концентраци (Cmax) ойролцоогоор 18нг/мл (38нМ) байдаг. Түүнийг өлөн үед ууж хэрэглэхэд дунджаар 60 минутын (30-120 минут) дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг. Бэлдмэлийг өөх тостой хоолтой хамт хэрэглэвэл түүний шимэгдэлтийн хурд удааширдаг: Cmax нь дунджаар 29% багасна, цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрэх хугацаа (Tmax) 60 минутаар ихэснэ, харин шимэгдэлтийн хэмжээ төдийлөн өөрчлөгдөхгүй (AUC нь 11% буурна). Силденафилын тархалтын эзлэхүүн тэнцвэртэй байдлын үед дунджаар 105л. Силденафил ба түүний үндсэн метаболит N-деметил цусны сийвэнгийн уурагтай дунджаар 96% холбогдох ба бэлдмэлийн нийт концентрациас хамаардаггүй. Бэлдмэлийг хэрэглэснээр хойш 90 минутын дараа 0,0002%-с бага хэмжээгээр (дунджаар 188нг) үрийн шингэнд илэрдэг. Силденафил үндсэндээ элгэнд цитохром СҮРЗА4 (үндсэн зам), цитохром СҮР2С9 (туслах зам) изофрементийн тусламжтайгаар метаболизмд ордог. Түүний гол идэвхитэй метаболит нь силденафил N-метилгүйжих замаар үүсэх бөгөөд энэ нь мөн цаашдаа метаболизмд орно. Уг метаболитын сонгомол үйлдэл нь ФДЭ-д силденафилтэй адил, ФДЭ5-д үйлчлэх түүний идэвхи нь in vitro орчинд силденафилын идэвхийн дунджаар 50% байна. Эрүүл хүний цусан дахь метаболитиын концентраци силденафилын концентрацийн ойролцоогоор 40% нь байдаг. N-деметилийн метаболит цаашдаа метаболизмд орох бөгөөд түүний хагас ялгарлын үе нь дунджаар 4 цаг. Силденафилын ерөнхий клиренс 41л/цаг төгсгөлийн Т1/2 3-5 цаг. Бэлдмэлийг ууж болон судсанд тарьж хэрэглэсний дараа метаболит байдлаар үндсэндээ өтгөнтэй (ойролцоогоор ууж хэрэглэсэн тунгийн 80%), бага хэсэг нь бөөрөөр шээстэй (ууж хэрэглэсэн тунгийн дунджаар 13%) тус тус гадагшилна.

 

Тусгай бүлэг өвчтөний фармакокинетик: Настангуудад: 65-с дээш насны эрүүл хүмүүст силденафилийн клиренс буурах бөгөөд залуу хүмүүстэй (18-45 нас) харьцуулахад цусны сийвэндэх чөлөөт силденафилын концентраци ойролцоогоор 40% илүү байдаг. Насны байдал нь эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж чөлөө үүсэх давтамжинд нөлөөлөхгүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт: Хөнгөн (креатининий клиренс 50-80мл/мин) болон хөнгөвтөр (креатининий клиренс 30-49мл/мин) хэлбэрийн бөөрний дутагдлын үед бэлдмэлийг 50мг-р 1 удаа хэрэглэхэд фармакокинетик нь өөрчлөгддөггүй. Харин хүнд явцтай бөөрний дутагдлын (KK ≤ 30мл/мин) үед силденафилын клиренс багасдаг бөгөөд AUC (88%) ба Cmax (100%) үзүүлэлт нь адил насны бөөрний үйл ажиллагаа хэвийн хүмүүстэй харьцуулвал ойролцоогоор 2 дахин ихэсдэг. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт: Элэгний хатууралтай өвчтөнд (Чайлд-Пью-ийн ангиллаар А ба В шат) силденафилын клиренс багасаж улмаар AUC (84%) ба Cmax (47%) нь адил насны элэгний үйл ажиллагаа хэвийн хүмүүстэй харьцуулахад ихэснэ. Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлттэй (Чайлд-Пью-ийн ангиллаар С шат) өвчтөнд силденафилийн фармакокинетик судлагдаагүй.

Эмийн үйлчилгээ эхлэх хугацаа: Эм хэрэглэснээс хойш 1 цагийн дараа

Эмийн үйлчилгээ үргэлжлэх хугацаа: Ойролцоогоор 3-4 цаг

Эмийн амт, үнэр: Амтгүй, үнэргүй

Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

Тун: 100мг

Найрлага: Силденафил

Идэвхитэй үйлчлэгч бодис: Силденафил

Туслах бодис: Бичил талст целлюлоза, кальцийн гидрофосфат, натрийн кроскармеллоза, магнийн стеарат

Хэрэглэх заалт: Бэлгийн ажлыг бүрэн хангах чадваргүй эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралын эмчилгээнд хэрэглэнэ. Силлденафил нь зөвхөн бэлгийн дур хүслийн цочруул байгаа тохиолдолд үр дүнтэй.  

Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Ихэнх хүмүүст бэлгийн ажлаас 1 цагийн өмнө 50мг тунгаар хэрэглэнэ. Үр нөлөө ба зохимж зэргээс хамаарч бэлдмэлийн тунг 100мг хүртэл ихэсгэх буюу 25мг болгон багасгаж болно. Хоногийн дээд тун 100мг. Хоногт 1-с олон удаа хэрэглэж болохгүй.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт: Хөнгөн болон дунд зэргийн явцтай (креатининий клиренс 30-80мл/мин) бөөрний дутагдлын үед тунг зохицуулах шаардлагагүй. Харин хүнд явцтай (креатининий клиренс < 30мл/мин) бөөрний дутагдлын үед тунг 25мг хүртэл багасгана.

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт: Элэгний гэмтэлтэй өвчтөнд силденафилийн ялгаралт өөрчлөгддг учир тунг 25мг хүртэл багасгана.

Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх нь: Ритонавиртай хамт хэрэглэж байгаа үед виагрос бэлдмэлийн нэг удаагийн дээд тунг 25мг-с хэтрүүлэхгүй бөгөөд 48 цагт 1 удаа хэрэглэнэ.

Настангууд: Силденафил бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй.

Хэрэглэх насны доод хэмжээ: Бэлдмэлийг бэлэг эрхтэн хөвчрүүлэх зорилгоор 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг эмэгтэй хүнд хэрэглэхгүй.

Хориглох заалт: Силденафил болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.

Эмийн харилцан үйлчлэл: Силденафил нь задралын явцдаа азотын оксид ялгаруулдаг даралт бууруулах үйлчилгээтэй эмүүд / нитратууд, молсидомин, нитропруссид натри г,м/ -ийн үйлчилгээг дэмждэг. Мөн СҮР3А4–ийг дарангуйлагч кетакеназол, эритромицин, циметидин г.м эмнүүдтэй хамт хэрэглэхэд силденафрилын метаболизм буурдаг тул эхний тунг 25 мг хүртэл бууруулна. Протеаз HIV-ийн дарангуйлагч эмүүд нь силденафилын метаболизмыг их хэмжээгээр бууруулан цусан дахь хэмжээг нь ихэсгэдэг тул ритонавиртай хамт хэрэглэж болохгүй . Силденафилыг хэрэглэснээс4 цагийн дараа даралт буурах шинж тэмдэг илэрдэг тул альфа адренолитик эмүүд хэрэглэж байх үед силденафилыг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Силденафил 100 мг-ийг амлодипинтэй хамт хэрэглэхэд систол, диастолын даралт 8/7 мм /Hg хэмжээгээр буурдаг.

Гаж нөлөө: Силденафил бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөө сул, хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байна. Бэлдмэлийг хэрэглэх үед толгой өвдөх ба эргэх, судас өргөсөх (нүүр улайх), хараа өөрчлөгдөх (хараа бүдгэрэх, гэрэлд мэдрэх чадвар өөрчлөгдөх), хроматопси (хөнгөн явцтай түр зуурын өнгөний туяа хүлээн авах чадвар өөрчлөгдөх), зүрхний цохилт түргэсэх, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл (хамар битүүрэх), хоол боловсруулах замын хямрал, харшлын урвал (ялангуяа арьсны тууралт), таталт, зүрхний цохилт олшрох, артерийн даралт багасах, муужирч унах, хамраас цус гарах, бөөлжих, нүд өвдөх, нүд улайх, бэлэг эрхтэн удаан хугацаагаар хөвчрөх зэрэг гаж нөлөө илэрч болно. Эмнэлгийн практикт нэвтэрсний дараах судалгаагаар татах, цээжээр өвдөх, зүрхний хэмнэл алдагдах, гэнэтийн үхэл, зүрхний өвчин хөдлөл, түр зуурын тархины цусан хангамж өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө тэмдэгдэгдсэн байна. Гэвч эдгээр өвчтөний ихэнх нь эм хэрэглэхээс өмнө зүрх судасны системийн зовиуртай байжээ. Иймээс дээрх гаж нөлөө нь силденафил бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой эсэхийг тодорхойлох боломжгүй юм.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-06-12 16:08
Ene em bga yu. Ochood shuud jorgui avch boloh u?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-06-12 16:08
Сайн байна уу,эмчийн жороор олгоно.Баярлалаа.
Guest - 2018-01-09 18:57
жороор олгох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-01-09 18:57
Сайн байна уу. Энэ эм жортой эм байгаа
Guest - 2018-01-09 18:57
жоргүй олгох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-01-09 18:57
Сайн байна уу. Энэ эм жортой эм байгаа
Guest - 2018-02-08 17:25
Сайн байна уу? Эмэгтэй хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-08 17:25
Сайн байна уу Виагрос эрэгтэйчүүдэд зориулсэн бэлдмэл. Эмэгтэйд үйлчлэхгүй Баярлалаа
Guest - 2018-02-10 23:53
хаанаас очиж яаж авах вэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-10 23:53
Сайн байна уу Моносын бүх эмийн сангаар байгаа. Жоргүй олгогдоно
Guest - 2018-02-10 23:54
эмэгтэй эрэгтэй 2улаа ууж болдог виагра бга юу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-10 23:54
САйн байна уу Эрэгтэй виагра байгаа. Эмэгтэй виагра одоогоор байхгүй байна
Guest - 2018-02-13 11:51
Сайн байна уу эмэгтэй виагра гэж байдаг юм болов уу, байдаг бол хаанаас олж авах вэ
1800-1883 Лавлах төвийн эмч M.Дэлгэрцэцэг - 2018-02-13 11:51
сайн байна уута эмэгтэй виагра гэж байдаггүй байгаа баярлалаа.
Guest - 2018-04-01 04:03
Xer xurdan uilchilchilj exeldeg ve?uilchilgee ni xer udaj garax ve?1 shono deed tal ni xediig xereglej bolox ve?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-01 04:03
Сайн байна уу,1 цагийн дараа үйлчилнэ ээ.1-2 цаг үйлчилнэ.Хоногийн дээд тун 100 мг тул өдөрт 1 удаа ууна.Баярлалаа
Guest - 2018-04-06 11:28
виагрос эмийг аль хир хугацаанд хэрэглэх вэ /1сар гэх мэт/ аль салбараар байгаа вэ 50 мг, 25мг-тай байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-04-06 11:28
сайн байна уу та ямар зорилгоор хэрэглэж байгаа гэдэгтэй холбоотой аль болох эмчийн заавраар хэрэглээрэй.баярлалаа
Guest - 2018-04-06 11:40
виагросыг жоргүй авах уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-06 11:40
Сайн байна уу,жоргүй авна.Баярлалаа
Guest - 2018-04-06 15:53
виагросыг даралтны эм хэрэглэж байгаа үед хамт хэрэглэж болох уу.сөрөг нөлөө байна уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-04-06 15:53
сайн байна уу? Зүрх судасны өвчлөлтэй, даралт ихтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. эмээ уусаны дараа хэрэглэж болно оо. баярлалаа.
Guest - 2018-04-30 16:20
Танай салбаруудаар байхгүй байсан хэзээ ирэх бол
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-04-30 16:20
сайн байна уу виагрос ирсэн байгаа шүү эмийн сангуудаар.баярлалаа
Guest - 2018-05-04 13:08
Нөгөө 62 мянгын үнэтэй америк виагра наас ямар ялгаатай юм ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-05-04 13:08
сайн байна уу ? үйлчилгээ адилхан байгаа баярлалаа
Guest - 2018-05-26 20:11
Viagros 1 shirheg n heden mg-tai tentseh ve?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-26 20:11
Сайн байна уу. 100 мг тунтай.
Guest - 2018-07-04 17:15
Хайрцаг дотроо 4 ширхэг байна. 1 ширхэг нь хэдэн мг бэ.
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-07-04 17:15
Сайн байна уу 1 ширхэг нь 100мг байгаа Өдөрт 1ээс олныг ууж болохгүй Анх ууж байгаа бол 1/4 ээр юм уу 1/2-ээр хэрэглээд үзээрэй Баярлалаа
Guest - 2018-07-04 19:26
Шууд худалдаж авч болохиймуу болохгүй юмуу? Заавал эмчийн жороор өгхиймүү
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-07-04 20:44
Сайн байна уу Та манай салбаруудаас очоод авч болно Баярлалаа
Guest - 2018-08-01 07:14
Emchiin joroor ugdimu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-01 07:14
Сайн байна уу,тийм ээ.Баярлалаа.
Guest - 2018-08-16 21:15
Ene emiig vegranii orond xerglej bolxuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-16 21:15
Сайн байна уу,болно.Баярлалаа.
Guest - 2018-08-01 22:55
Ene emiig uugad dur hanalt udaashrahuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-08-01 22:55
Удааширч болно. мөн эргэн хөвчрөлт түргэснэ.
Guest - 2018-08-02 10:09
Monosin salbaras shud ochod awch bolhu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-08-02 10:09
сайн байна уу болноо баярлалаа
Guest - 2018-08-03 06:30
Vne shirhegn 6800 ymu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-03 06:30
Сайн байна уу,4 ширхэг нь 6800 төгрөг.Баярлалаа.
Guest - 2018-08-26 09:59
Tanai ene em mash muu chanaryn, hulhi, laboratoriin gologdol tuuhii edeer hiideg baihaa. Uilchilgee sul mortloo, gaj nuloo ni mash ih yumaa. Ene chin em beldmel, hunii eruul mendtei holbootoi chuhal zuil shuu dee. Chanaraa saijiruulaad unee nemj bolnoo doo. Bi omno ni original bolon generic nileen heden torliinhiig hereglej uzej baisan. Hezee ch iim muu bgaagyi.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-08-26 09:59
сайн байна уу таны гомдлыг бүртгэж авлаа та холбогдох дугаарайй үлдээгээрэй.баярлалаа
Guest - 2018-09-27 05:06
lady-era bgaa yu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Дэлгэрцэцэг - 2018-09-27 05:06
сайн байна уу? манайхаар алга байна аа баярлалаа
Guest - 2018-10-03 11:38
Zarim n jortoi zarim n norgyi avna geed bichsen bn ali n unen um be jorgyi avch boloh um uu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-03 11:38
сайн байна уу жоргүй авч болно.баярлалаа
Guest - 2018-10-05 08:04
sain bn yy .viagros haanahiin buteegdhuun be?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Г.Солонго - 2018-10-05 08:04
Сайн байна уу ? Моносфарм трейд-д үйлдвэрлэсэн.Баярлалаа.
Guest - 2018-10-31 14:23
1iig uugaad nuluu barag baihgui bna 2 iig davharlaad uuj bolhuu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-10-31 14:23
Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.
Guest - 2018-11-07 23:23
элэгний циррозтой хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-11-07 23:23
Сайн байна уу Элэгний өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Баярлалаа
Guest - 2018-11-09 08:43
Odoo emiin sand baigaa yu. Vr dvn muu sorog noloo vzvvldeg gesen baisan neg hereglegch
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-11-09 08:43
эмийн сангуудаар байгаа. хүн болгонд харилцан адилгүй үйлчилнэ.
Guest - 2018-11-21 04:00
Emchilgeenii zoriulaltaar xeregledeg uu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Солонго - 2018-11-21 04:00
Сайн байна уу ? Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралыг эмчлэх эм. Баярлалаа
Guest - 2018-11-22 02:32
sain bnu? joroor olgodg em vv jorgui em v? alcahol tai hamt herglhed gaj nuluu bii yu ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-11-22 02:32
Жортой эм. спирттэй хамт хэрэглэж болохгүй.
Guest - 2018-12-02 13:13
Эмэгтэй виагра танайд байдаг юм уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-12-02 13:13
Сайн байна уу,байхгүй байгаа.Баярлалаа.