Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Читамон плюс 100мл /хуурай ханиалга/


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC: Чихэр өвс+таван салаа+зөгийн бал


5,100 ₮

Тоо хэмжээ:

Фармакологийн үйлдэл:

Бэлдмэлийн найрлагад орсон чихэр өвсний ханданд агуулагдах глицирризиний хүчил цэр ховхлох, үрэвсэл намдаах, тарваган шийрийн өвсний хандмалд агуулагдах цитизин ходоодны салстыг цочроож рефлексээр цэр ховхлох, үрэвсэл намдаах, натрийн гидрокарбонат нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, натрийн бромид тайвшруулах үйлдэл тус тус үзүүлнэ. Иймээс читамон нь цэр ховхлох, үрэвслийн эсрэг илэрхий үйлдэлтэй бэлдмэл юм.

  • Сиропт: Тарваган шийр өвсний хандмал 15мл, чихэр өвсний шингэн ханд 15мл, натрийн бромид 1000мг, сахарын сироп 100мл хүртэл тус тус агуулагдана

  • Өдөрт 3 удаа хоолны дараа ууна

  • Хүнд явцтай зүрхний гаралтай хавангийн үед болгоомжтой хэрэглэвэл зохино

  • Цээрлэлт: 2 хүртлэх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн эхчүүд, бөөлжиж болзошгүй тохиолдлын үед тус тус хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, тун ихэдвэл бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, мөн харшлын урвал илэрч болзошгүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-05-12 14:32
jiremsen hvn uuj bolohu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-12 14:32
Сайн байна уу,ууж болно.Баярлалаа.
Guest - 2018-10-10 20:03
Задалснаас хойш хэр удаан хадгалах вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-10-10 20:03
Сайн байна уу Задалсанаас хойш 3 сар хүртэл хугацаагаар хадгалаж болно. Тэгэхдээ 1сарын дотор хэрэглэж дуусгавал сайн. Баярлалаа