Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Читамон плюс 100мл /цэртэй ханиалга/


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC: Чихэр өвс+тарваган шийр+ганга


5,500 ₮

Тоо хэмжээ:

Эмийн хэлбэр: Сироп

Тун: 100мл сироп   

Фармакокинетик: Бэлдмэлийн найрлагад орсон чихэр өвсний ханданд агуулагдах глицирризиний хүчил цэр ховхлох, үрэвсэл намдаах, тарваган шийрийн өвсний хандмалд агуулагдах цитизин ходоодны салстыг цочроож рефлексээр цэр ховхлох, үрэвсэл намдаах, натрийн гидрокарбонат нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, натрийн бромид тайвшруулах үйлдэл тус тус үзүүлнэ. Иймээс читамон нь цэр ховхлох, үрэвслийн эсрэг илэрхий үйлдэлтэй бэлдмэл юм.

Эмийн үйлчилгээ эхлэх хугацаа: 30мин-1цаг

Эмийн үйлчилгээ үргэлжлэх хугацаа: 7-8 цаг

Эмийн амт, үнэр: Чихэр өвсний өвөрмөц үнэр,амттай сахаргүй

Олгох нөхцөл:     Жоргүй олгоно.

Найрлага: Тарваган шийр өвсний хандмал, чихэр өвсний шингэн ханд, ганга өвс

Идэвхитэй үйлчлэгч бодис: Тарваган шийр өвсний хандмал, чихэр өвсний шингэн ханд, ганга өвс

Туслах бодис: сорбитол, глицерол, натрийн бензоат, нимбэгний хүчил.  

Хэрэглэх заалт:

  • Цэртэй ханиалга дагалдсан амьсгалын дээд замын үрэвсэлт өвчин
  • Уушгины хатгалгааны үеийн цэртэй ханиалга
  • Цочмог болон архаг бронхит

Хэрэглэх арга, тун:

  • Насанд хүрэгсэд шахмалыг өдөрт 3 удаа
  • Сиропыг
  • 2-4 настай хүүхдэд сиропыг  2,5мл-ээр өдөрт 3 удаа
  • 4-8 настай хүүхдэд 2,5-5мл ээр өдөрт 3 удаа
  • 8-14 насанд 10мл-ээр өдөрт 3 удаа насанд хүрэгсдэд 15мл ээр өдөрт 3 удаа 3-5 хоног тус тус ууж хэрэглэнэ.

Хэрэглэх насны доод хэмжээ: 2 наснаас дээш

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн эхчүүд хэрэглэнэ.

Эмийн харилцан үйлчлэл: Натри агуулсан бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэх болон натрийн хуримтлал их байх тохиолдолд эдийн завсар агуулагдах шингэн ихсэнэ.

Хориглох заалт:2 хүртэлх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, тун ихэдвэл бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, мөн харшлын урвал илэрч болзошгүй.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-03-19 01:46
Жирэмсэн хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-19 06:50
сайн байна уу жирэмсэнд хэрэглэж болхгүй гэсэн эсрэг заалт байхгүй. гэхдээ та уухаар бол 15 мл-р өдөрт 3 удаа 3 хоногоос их хэрэглэсний хэрэггүй. тунг хэтрүүлж удаан хугацаагаар ууж болохгүй баярлалаа
Guest - 2018-04-01 05:31
2oi 2sartai huuhed her udaan uuh ve shilteigee duystal uuh uu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-04-01 05:31
сайн байна уу? 3-5 хоног л ууна. баярлалаа.