Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Хадалабо – Арбутин цайруулах тоник


MANUFACTURER: Rohto pharmaceutical Co.,Ltd
GENERIC: Хадалабо – Арбутин цайруулах тоник


36,000 ₮

Тоо хэмжээ:

Арбутин  болон Нано гиалуроны хүчил агуулсан.

Арьсны меланиний хэмжээг бууруулж, сэвх нөсөө толбоноос хамгаална. Нарны хэт ягаан туяанаас болж хуурайшсан арьсанд чийгшил өгж зөөллөнө.

Арбутин: Энэ нь аньсанд зэрэг жимсэнд агуулагддаг бөгөөд нөсөө толбыг үүсгэдэг меланинийн хэмжээг  бууруулж, цайруулах үйлчилгээтэй элемент юм.

  • Арбутиний найрлагатай.
  • Дотроосоо гэрэлтэх үзэсгэлэнт мэдрэмжийг өгөх  чийгшүүлэх тоник
  • PH 5.5
  • Үнэргүй, өнгөгүй, эрдэст тосгүй, спиртийн агууламжгүй

Ус, дипропилены гликол, глицерин, арбутин, сукцинат натрий, магнийн аскирбил фосфат, метилпарабен, ППГ-10 метил гликозийн эфир, натрийн гиалуроны хүчил, цитрин ВП сополимер,янтарь буюу хувны хүчил, тремилла покипормисийн полисахар

  • Нүүрээ угааж цэвэрлэсний дараа гарын алгандаа тохирох хэмжээгээр аван нүүрэндээ зөөлнөөр тарааж түрхэж өгнө. 

  • Шарх, улайсан хавдалт, экзем, тууралт зэрэг арьсанд өөрчлөлт орсон үед хэрэглэхгүй байх.
  • Арьсанд харшил өгж байгаа эсэхийг сайтар анхааран хэрэглэнэ үү. Хэрэглэж байх үед болон хэрэглэж дууссаны дараа нарны туяаны нөлөөнөөс шалтгаалан арьсанд улайлт, хавдалт , загтналт , арьс цайрах болон толбо үүсэх зэрэг асуудал үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсоож мэргэжлийн арьсны эмчид хандана уу.  Үргэлжлүүлэн хэрэглэсэн тохиолдолд арьсанд гэмтэл учруулах магадлалтай.
  • Хэрэглэж байх үед нүдэнд орохоос сэргийлэх , орсон тохиолдолд хүйтэн болон хүйтэн бүлээн усаар тэр даруйд угаах хэрэгтэй. Мөн үүнээс шалтгаалан гаж нөлөө өгсөн тохиолдолд яаралтай мэргэжлийн нүдний эмчид хандана уу.
  • Хэрэглэсэний дараа заавал таглана уу.
  • Хэт өндөр температур, чийгшил өндөртэй болон нарны шууд тусгалахаас хол газар хадгалана уу.
  • Бага насны хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах.
  • Хувцасанд наалдахаас анхаарна уу (материалын чанараас шалтгаалж арилахгүй байх тохиолдол байна.)

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-06-29 19:10
Хадалабо нарны тос байгааа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-06-29 19:10
Сайн байна уу Өнөөдөрийн байдлаар Хадалабо Нарны тос зөвхөн манай ХӨСҮТ-ын салбар дээр байна 2018,6,29