Тонзилотрен №60
21,300₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,065₮
-6%-1,278₮
-8%-1,704₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвчний хурц үед: 3-12 настай хүүхдэд эхний 1-2 хоногт 2 цаг тутамд 1 ширхэгээр, өдөрт хамгийн ихдээ 8 шахмал байхаар тооцож биеийн байдал сайжрах хүртэл өгнө. Үргэлжлүүлэн өдөрт 3 удаа 1 ширхэгээр өгнө. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд биеийн байдал сайжрах хүртэл эхний 1-2 хоногт цаг тутамд 1 ширхэгээр, өдөрт хамгийн ихдээ 12 шахмал байхаар тооцож өгнө. Цочмог байдал хэвээрээ байх эсвэл биеийн байдал дордох нөхцөлд эмчилгээг зогсоож оройтолгүй 2 өдрийн дотор эмчид үзүүлж аваарай. Шахмалыг хоол идэхээс хагас цагийн өмнө юмуу хоол идсэнээс хагас цагийн дараа амандаа удаан уусгаж хэрэглэнэ. 3 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шахмалыг хувааж болно.
Хурц болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл, гүйлсэн булчирхайн томролт, гүйлсэн булчирхай авах мэс заслын дараах байдал(залгиурын салстыг хурдан төлжүүлэх зорилгоор) хэрэглэнэ.
1 шахмал дахь /250мг/ агууламж: Идэвхитэй бодисууд: Atropinum sulfuricum trit D5 12.5мг, Hepar sulfuris trit D3 10,0мг, Kalium bichromicum trit. D4 50мг, Mercurius bijodatus trit. D8 25,0мг, Silicea trit. D2 5.0мг. Бусад хольц /туслах бодис/: лазтоз моногидрат, сахароз магнийн стеарат.
Зарим тохиолдолд хэт мэдрэг урвал илэрч болно. Жишээ нь: арьсан дээгүүр тууралт гарах. Ийм тохиолдолд эмчтэй зөвлөлдөн тонзилотрен эм хэрэглэхийг зогсооно. Тонзилотрен эмийг уусны дараа шүлс гоожилт ихсэх үед тунг бууруулах эсвэл эм уухыг зогсоох нь зүйтэй. 5-25оС-т савтай нь хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-22 17:08:42
Haniadad hereglej bolhu
Их эмч2024-12-22 17:14:01
Сайн байна уу. Хэрэглэх заалт: Цочмог болон архаг тонзиллот, гүйлсэн булчирхай томрох болон гүйлсэн булчирхай авах мэс ажилбарын дараа эдгэрэлтийг хурдасгах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-10-12 13:35:06
Jorgui olgoh uu
Их эмч2024-10-12 14:19:55
Сайн байна уу. Жоргүй олгоно.
Хэрэглэгч2024-03-02 23:00:43
Энэ эмииг 5сар гарантй хүүхэд ууж болдогуу бараг 6 сар болох гэж бгааа
Их эмч2024-03-02 23:08:31
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-10-21 12:03:23
Sain bnuu hvzvvnii bulvhirhainuud tsochood, bs 2r hatsriin shanaa hawdd sar garan blj bgaamaa. Uuwal yh bl hawdar n buuh bluu hruuld ogooch
Их эмч2023-10-21 12:04:04
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй та
Хэрэглэгч2023-10-21 12:03:14
Sain bnuu hvzvvnii bulvhirhainuud tsochood, bs 2r hatsriin shanaa hawdd sar garan blj bgaamaa. Uuwal yh bl hawdar n buuh bluu hruuld ogooch
Их эмч2023-10-21 12:04:17
Сайн байна уу. та эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-10-21 12:02:59
Sain bnuu hvzvvnii bulvhirhainuud tsochood, bs 2r hatsriin shanaa hawdd sar garan blj bgaamaa. Uuwal yh bl hawdar n buuh bluu hruuld ogooch
Их эмч2023-10-21 12:04:24
Сайн байна уу. та эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2023-05-03 20:29:57
Халуурч байгаа үед хэрэглэж болхуу, Нэмж халуун буулгах эм уух шаардлагатай юу
Их эмч2023-05-03 22:06:51
Сайн байна уу. халуун буулгах үйлдэлгүй
Хэрэглэгч2023-04-18 23:40:07
Нармайн гүйлсэн булчирхайн томролттой 4 настай хүүхэд хэрэглэж болох уу. Удахгүй хагалгаанд орхоор төлөвлөж байгаа
Их эмч2023-04-19 00:27:12
Сайн байна уу. хориглох заалт байхгүй байна гэхдээ та чих хамар хоолойн эмчээсээ лавлаарай
Хэрэглэгч2020-12-10 13:21:32
Сайн байна уу.4, 5 болон 10 настай хүүхдүүд маань хоолой нь өвдчих гээд байдаг юм. Саяхан өрхийн эмч энэ эмийг курсээр уухыг зөвлөсөн. Өдөрт 3 ширхэгээр 1 хайрцагийг ууж дуусгаад сар завсарлаад дахиж 20 хоног уух гэх мэтээр жилд 3-4 удаа уувал хоолой өвдөхөөс сэргийлэхээс гадна гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, гүйлсэн булчирхай дархлааны үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоос сэргийлэх, гүйлсэн булчирхайн ажиллагаа сэргэнэ гэж зөвлөсөн. Эмийн зааврыг уншихад тийм зүйл тэмдэглээгүй байна. Зөвлөгөөг дагахад зүгээр болов уу?
Хэрэглэгч2020-09-28 15:15:51
гүйлсэн булчирхайн хаана байдаг булчирхай вэ
Их эмч2020-09-29 10:03:21
Сайн байна уу. залгиурын ард байрладаг баяралалаа,
Хэрэглэгч2020-05-12 17:25:08
3nastai hooloi n mash ih uvddug. Uridchilan sergiileh uudnees uulgaj bolno gj zuvlusun. Uridchilan sergiileh uudnees her udaan hugatsaand uulgah ve.
Их эмч2020-05-12 18:14:34
Сайн байна уу.3 хүртэлх насны хүүхдийн эмчилгээ болон бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдийн эмчилгээнд тонзилотрен эмийг урьдаар эмчид үзүүлж зөвлөгөө авсны дараа хэрэглэнэ.
Хэрэглэгч2019-11-30 11:42:49
Хайрцгандаа хэдэн ширхэгтэй вэ
Хэрэглэгч2019-02-07 09:55:06
уух заавры нь сайн оруулаад өгөөч яаж уух вэ хүлхэж уудаг юм уу өдөрт хэдээр хэд хоног уухвэ
Их эмч2019-02-07 09:55:06
None
Хэрэглэгч2019-02-07 09:55:02
уух заавры нь сайн оруулаад өгөөч яаж уух вэ хүлхэж уудаг юм уу өдөрт хэдээр хэд хоног уухвэ
Их эмч2019-02-07 09:55:02
Сайн байна уу,3-12 настай хүүхдэд эхний 1-2 хоногт 2 цаг тутамд 1 ширхэгээр, өдөрт хамгийн ихдээ 8 шахмал байхаар тооцож биеийн байдал сайжрах хүртэл өгнө. Үргэлжлүүлэн өдөрт 3 удаа 1 ширхэгээр өгнө. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд биеийн байдал сайжрах хүртэл эхний 1-2 хоногт цаг тутамд 1 ширхэгээр, өдөрт хамгийн ихдээ 12 шахмал байхаар тооцож өгнө.Шахмалыг хоол идэхээс хагас цагийн өмнө юмуу хоол идсэнээс хагас цагийн дараа амандаа удаан уусгаж хэрэглэнэ. 3 хүртэлх насны хүүхдийн эмчилгээнд шахмалыг хувааж болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-10-15 11:32:37
Tom xvn xedii xugatsaanii zaitai xereglex we xooloi ulailttai bgaa yum
Их эмч2018-10-15 11:32:37
Сайн байна уу,1 шахмалаар (12 шахмалаас илүүгүй) эхний 2 хоног; дараа өдөр тутам 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууна.Баярлалаа.
Хэрэглэгч2018-10-15 11:31:34
хүүхэд хэрэглэж болох уу 2 настайд
Их эмч2018-10-15 11:31:34
Сайн байна уу,3 наснаас эхэлж өгнө өө.Баярлалаа.
Хэрэглэгч2018-08-26 09:32:39
Гомеопати эс гэсэн нь юу гэсэн үг вэ?
Их эмч2018-08-26 09:32:39
сайн байна уу Гомеопат эмчилгээнд эмийг маш бага тунгаар тунлаж өгдөг ба, хэрэв тус эмийг эрүүл хүн их тунгаар хэрэглэвэл тус эм нь эмчлэх гэж буй өвчнийхөө шинж тэмдэгийг өөрөө үзүүлдэг байна. /адил өвчнийг адилаар нь илааршуулах зарчим/ баярлалаа
Хэрэглэгч2018-06-19 09:39:28
Сайн байна уу, хоолой өвдсөн хөхүүл хүн хэрэглэж болохуу, хэрэглэх заалт нь юу вэ?
Их эмч2018-06-19 09:40:45
сайн байна уу Заалт Цочмог болон архаг гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн мах томрох; мэс ажилбарын дараах нөхөн төлжилтөд Бусад эмийн бэлдмэлүүдтэй адил жирэмсэн болон хөхүүл ээж нарт хэрэглэхэд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авна баярлалаа