ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Стопдиар 90мл

34,700

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,735

Үнэ
32,965
Gold

-6%-2,082

Үнэ
32,618
Platinium

-8%-2,776

Үнэ
31,924

Тоо ширхэг :

Номин Седар (5ш)Байршил харах
Монос Сансар колонк (5ш)Байршил харах
Монос УБ таун (5ш)Байршил харах
Монос Өнөр плаза (5ш)Байршил харах
Хоумланд (5ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4ш)Байршил харах
Скай ресиденс-3 (4ш)Байршил харах
Хоног (4ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Стопдиар бэлдмэлийг дараах үед хэрэглэнэ

  • Нянгийн гаралтай цочмог ба архаг суулгалт

  • Суулгалтаар илэрч байгаа бусад эмгэг

  • Хоолны хурц хордлого. Стопдиар хөвмөлийг дотуур ууж хэрэглэнэ. Нэгэн төрлийн шингэн болтол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө шилтэй флаконыг сайн сэгсэрнэ. Шаардлагатай гэж үзвэл хөвмөлийг усаар даруулж хэрэглэж болно. Хоол ундтай хамаарахгүйгээр хэрэглэнэ.

  • Хүүхдийн тун:- 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ

  • - 7 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдэд: 5мл-ийн хэмжих халбагаар 1удаа 8 цагийн зайтай хоногт 3 удаа хэрэглэнэ

  • - 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд: хэмжих халбагаар 1удаа 6 цагийн зайтай хоногт 4 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Үүний дараа суулгалт намдахгүй тохиолдолд үзлэгийг дахин нягтлан үзэн боломжийн антибиотик эмийг сонгох шаардлагатай. 2,5мл-ийн хэмжигч халбаганд 110мг нифуроксазидыг агуулна.5мл-ийн хэмжигч халбаганд 220мг нифуроксазидыг агуулна

  • Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ: Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Туршлагын амьтанд хийгдсэн судалгаа нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлахгүй. Жирэмсэн эхэд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ

  • Хөхүүл эхийн эмийн хэрэглээ: Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттай байхгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Сэтгэц хөдөлгөөний урвалд бэлдмэлийн нөлөөлөх байдал

  • Гэдэсний халдварын үед хэрэглэдэг нянгийн эсрэг бэлдмэл. Энэ эм нь гэдэсний хэсэг газрын үйлдэлтэй нянгийн эсрэг бэлдмэл бөгөөд дараах грам эерэг (Staphylococcus-ын зүйл), сөрөг (Enterobacteriaceae-ын төрөл: Escherichia, Citobacter, Enterobacter, Klebsiella, Salmonella, Shigella, Proteus, Yersinia ) нянд нөлөөлдөг. Харин Pseudomonas-ийн зүйл болон Proteus А төрлийн inconstans, Providentia alcalifaciens – д нөлөөлдөггүй. Гэдэсний нянгийн хэвийн орчны тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй, дисбактериоз үүсгэхгүй

  • Мөн нянгийн хэлбэрт эмийн дасал үүсгэхгүй онцлогтой. Эмийн эмчилгээний үйлдэл нь гэдэсний хөндий дэхь pH-ийн орчин болон нянгийн антибиотикт дасах чанарнаас хамаарахгүй

  • Нифуроксазид нь бичил организмаас ялгарах хорыг багасгадаг.Нифуроксазидыг дотуур ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаас шимэгдэхгүй, гэдэсний хөндийд агуулагдах үйлчлэгч бодисын хэмжээ ихсэн эмчилгээнийхээ үйлдлээ үзүүлдэг. Эмийн ерөнхий үйлдэл үзүүлэхгүй, цусны клиник болон биохимийн шинжилгээний үзүүлэлтэнд нөлөөлдөггүй. Гэдсээр дамжин гадагшилна

 

  • 5 мл хөвмөлд:үйлчлэгч бодис: 220 мг нифуроксазид агуулна

  • туслах бодис: карбомер, сахароз, натрийн гидроокись, моногидрат нимбэгний хүчил, натрийн гидроксид, метилпарабен (Е218), 30%-ийн симетиконы эмульс, гадил жимсний охь, цэвэршүүлсэн ус.

  • Хориглох заалт:Нифуроксазидыг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодис болон 5-нитрофураны уламжлалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. 2 сар хүрээгүй хүүхдэд хэрэглэж болохгүй.Хэрэглэх үеийн болгоомжлолНифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй учир хүнд хэлбэрийн халдварын гаралтай суулгалтын үед ерөнхий үйлдэлтэй антибиотикийг сонгох шаардлагатай.Нифуроксазидыг хэрэглэх явцад архины төрлийн шингэнг хэрэглэхгүй. Учир нь архи нь бие махбодид бэлдмэлийн мэдрэг чанарыг ихэсгэснээр өдөөх урвалаар эмнэлзүйд илэрнэ

  • Үүнд: суулгалт хурцдаж ихсэх, бөөлжих, хэвлий орчмоор хүчтэй өвдөх, арьс улайх, нүүр болон цээжин биеэр халуун оргих, толгой шуугих, амьсгал авахад хүндрэлтэй болох, тахикарди болон айж түгшидэг. Эмчилгээний явцад хэт мэдрэг урвал болох амьсгаадах, арьсанд тууралт гарах, загатнаа илэрвэл эмийг зогсоох арга хэмжээг авна.Бэлдмэлийн найрлаганд сахароз ордог учир фруктозыг тэсвэрлэж чаддаггүй өвчтөн, глюкоз-галактозын шимэгдэлт алдагдсан өвчтөн болон сахароз-изомальтозын дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэхийг анхааруулах шаардлагатай.

  • Нифуроксазид нь сэтгэц болон биеийн хүчний ажиллах чадвар, механик болон хөдөлгөх удирдлагатай машин механизмыг ажиллах чадварт нөлөөлдөггүй. Эмчийн зөвөлгөөгүйгээр эмийн эмчилгээний хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй!

  • Эмийн харилцан нөлөөлөл:Нифуроксазидыг хэрэглэх явцад хүчтэй үйлдэлтэй шингээх бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй учир ерөнхий үйлдэлтэй бэлдмэлтэй урвал ордог гэсэн судалгаа хомс

  • Тусгай заалт:Эмийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвшөлцөөрэй.Эмчилгээний явцад үсгүйжүүлэлтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээ (регидратаци) хийх шаардлагатай (насанд хүрэгчдэд хоногт 2 литр шингэнг хэрэглэх).Нифуроксазидыг хоолны нарийн дэглэмтэй зохицуулж хэрэглэнэ. Үүнд: жимсний шүүс, түүхий ногоо жимс, халуун ногоо болон хүнд боловсрогддог зүйлстэй хамт хэрэглэхгүй.  Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гарах шинж тэмдэг байхгүй. Хэрэв хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах болон шинж тэмдэгийн эмчилгээ хийгдэнэ

  • Гаж нөлөө:Цус төлжүүлэх болон тунгалагийн тогтолцооны талаас:Нэг тохиолдолд гранулоцитопени бүртгэгдсэн

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас:Нифуроксазидэд хэт мэдрэмтгий хүмүүст гэдэс базлах, бөөлжих, суулгалт ихсэх шингээр илэрнэ. Энэ тохиолдолд хямрал нь сулхан илэрч байвал уг бэлдмэлийн хэрэглээг зогсоох болон тусгай эмчилгээ хийх шаардлагагүй. Харин эдгээр шинж тэмдэг хүчтэй илэрвэл эмийн эмчилгээг зогсооно. Цаашид өвчтөнд нитрофураны уламжлалын эмээс татгалзах шаардлагатайг анхааруулна

  • Арьсны талаас:Ховор тохиолдолд арьсны харшил нь тууралтаар илэрдэг (1/10,000 - <1/1,000). Уг бэлдмэлд арьсанд идээтэй тууралт бүртгэгдсэн нэг тохиолдол, харшлын урвал нь зангилаат маажуураар мөн нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн.Нифуроксазид нь ямар нэгэн гаж нөлөө бараг илэрдэггүй зохимж сайтай бэлдмэл.Ямар нэгэн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчлэгч эмчид хандах шаардлагатай!

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-09 18:02:04

8 хоногтой нярай ууж болох уу

Их эмч2025-04-09 18:33:20

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2025-04-09 17:56:52

8 хоногтой нярай ууж болох уу

Их эмч2025-04-09 18:37:29

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2025-04-09 11:14:42

Stopdiar enterol250mg хамт өгч болох уу?

Их эмч2025-04-09 11:22:35

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2025-04-09 11:13:09

Stopdiar enterol250mg хамт өгч болох уу?

Их эмч2025-04-09 11:23:49

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2025-02-19 11:45:07

Ergoferontoi hamt hereglej bolohuu ali negig ni hereglehuu? Emch ergoferon fuzid 2ig bichij ogsin fuzid oldohgu bol stopdiar awaarai gsn

Их эмч2025-02-19 11:51:20

Сайн байна уу. хамт болно

Хэрэглэгч2024-12-13 15:51:20

Задалснаас хойш хэр удаан хадгалах вэ

Их эмч2024-12-13 16:05:53

Сайн байна уу. 14-21 хоног хадгална

Хэрэглэгч2024-12-04 16:57:31

1настай хүүхдэд ямар хэмжээтэй өгөх вэ? 5мл өгч болох уу? Идэх үү

Их эмч2024-12-04 17:19:32

Сайн байна уу. зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-11-20 22:26:52

сн бну 7сарын сүүлээр авсымаа задлаад найруулаад тасалгааны темпратурт бсан баас нь шар шингэндүү гараад байгаам сонин ханиад хүрээд одоо өгч болхуу эмийн санч бооноо 6сарын дотор болно гэсийн

Их эмч2024-11-20 22:31:56

Сайн байна уу. уучлаарай болохгүй

Хэрэглэгч2024-09-29 11:26:34

Задалсанаас хойш хэр удаан хадгалах боломжтой вэ ???

Их эмч2024-09-29 13:13:54

Сайн байна уу. нарны тусгалаас хол тасалгааны хэмд 14-21 хоног хадгалана

Хэрэглэгч2024-09-17 23:40:12

1 настай хүүхдэд өдөрт хэдэн мл-ээр хэдэн удаа өгөх вэ?

Их эмч2024-09-17 23:42:32

Сайн байна уу. https://emonos.mn/product/10023

Хэрэглэгч2024-07-22 00:29:04

4 сартай хүүхдэд стопдиар шахмалаар 3 хоног өгсөн сиропныг дахиад 3 хоног уулгаж болох уу

Их эмч2024-07-22 00:32:39

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ. 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ

Хэрэглэгч2024-07-22 00:28:00

4 сартай хүүхдэд стопдиар шахмалаар 3 хоног өгсөн сиропныг дахиад 3 хоног уулгаж болох уу

Их эмч2024-07-22 00:32:49

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-07-22 00:26:59

4 сартай хүүхдэд стопдиар шахмалаар 3 хоног өгсөн сиропныг дахиад 3 хонон өнжин болох жу

Их эмч2024-07-22 00:34:07

Сайн байна уу. сироп хэрэглэнэ. Хүүхдийн тун:- 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно.

Хэрэглэгч2024-06-08 23:25:54

2 sartaigiin Baktsin hiilgd l huuhdiin gds ewguirheed ehellee sonin yumaa

Их эмч2024-06-09 00:01:16

Сайн байна уу. эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2024-01-15 10:44:47

Сайн бну 2сар гарантай маамаа маань энэ эмийг Уугаад 5 хонож байна баас нь дээрдэхгүүл бна дээд тал нь хэд хоног өгч блох вэ

Их эмч2024-01-15 15:10:42

Сайн байна уу. үр дүнгүй бол эмчид хандаарай

Хэрэглэгч2023-12-29 13:09:18

Сахартай юу?

Их эмч2023-12-29 13:12:36

Сайн байна уу. Найрлага 5мл хөвмөлд: Үйлчлэгч бодис: 220 мг нифуроксазидийг агуулна. Туслах бодист: Карбомер, сахароз, нимбэгний хүчлийн моногидрат (Е330), натрийн гидроксид (Е524), метилпарабен (Е218), симетиконий 30%-ийн эмульси, гадил жимсний охь болон цэвэршүүлсэн ус.

Хэрэглэгч2023-12-27 19:03:32

Хүүхэдийн гэдэс нь өвдөөд байгаа үед өгж болохуу

Их эмч2023-12-27 19:18:04

Сайн байна уу. хэрэглэх заалт дээрх эмгэгүүдийн үед хэрэглэнэ

Хэрэглэгч2023-11-05 18:27:32

Задалсанаас хойш хэр хугацаанд хэрэглэх вэ

Их эмч2023-11-05 18:37:20

Сайн байна уу. Exp date хараарай Хайрцагт заагдсан хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй. Хөвмөлийн таглааг онгойлгосноос хойш 3 сарын дотор хэрэглэнэ. Хадгалах нөхцөл +250С хэмээс дээш хэмд хадгалахгүй.

Хэрэглэгч2023-11-01 04:12:12

Сайн байна уу 6 сар хүрч байгаа хүүхэд 4 сарын вакцин хийлгээгүй байж байгаад хийлгэсэн тэрнээс хоош нус нь ихсээн нойргүй болоод орой унтах ыолхоор л заавал нэг бөөлжөөд бараг 7 хонлоо. Одоо шөнө 3 дарааллаад бөөлжиж байна энэ эмийг уцж болхуу

Их эмч2023-11-01 05:15:28

Сайн байна уу. Энэ эм нь гэдэсний үрэвслийн үед уудаг эм. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2023-09-29 06:40:07

Gedes guilgehgui haluuraad bgabhuuhed herellej boloh yumuu?

Их эмч2023-09-29 08:38:50

Сайн байна уу. Хэрэглэхгүй

Хэрэглэгч2023-09-27 20:56:31

7сартай хүүхдэд хэдэн мг-аар хэдэн давтамжтай өгөх вэ

Их эмч2023-09-28 00:23:22

Сайн байна уу. Хэрэглэх заавар хэсгээс хараарай.

Хэрэглэгч2023-09-22 21:35:53

11 сартай хүүхдэд шахмалаар өгч болдог уу

Их эмч2023-09-22 21:51:04

Сайн байна уу. болно

Хэрэглэгч2023-09-15 23:37:10

Сайн байна уу? 3сар гарантай нялах маань ногоон өнгөөр усархаг гүйлгээд 10-аад хонлоо өгж болох уу? зөвөлгөө өгөөч 🙏

Их эмч2023-09-16 02:02:19

Сайн байна уу. эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-09-15 23:36:08

Сайн байна уу? 3сар гарантай нялах маань ногоон өнгөөр усархаг гүйлгээд 10-аад хонлоо өгж болох уу? зөвөлгөө өгөөч 🙏

Их эмч2023-09-16 02:01:58

Сайн байна уу. эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-08-10 08:27:42

Нэмэлт уудаг хүүхдэд сүү уухаас өмнө уулгахуу

Их эмч2023-08-10 09:39:04

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2023-08-04 01:03:18

Сайн байна уу. Стопдиар 220мг/5мл 5 сартай хүүхдэд 6 сард аваад хэрэглэж бгаад үлдсэн. Дахиж хэрэглэж болох уу?

Их эмч2023-08-04 01:20:08

Сайн байна уу. exp date шалгаарай

Хэрэглэгч2023-06-27 01:33:25

Цусан судалтай ногоон шингэн баагаад байгаа. Хэрэглэж болох уу? 11 сартай

Их эмч2023-06-27 09:01:58

Сайн байна уу. цустай бааж байгаа бол заавал эмчид үзүүлсний дараа хэрэглэнэ

Хэрэглэгч2023-06-09 11:02:22

1 хоног уугаад шинж тэмдэг арилсан хүүхэд 3 хоног эмээ уугаад зогсоож болох уу? Эмч заавал 5 хоног уу гэсэн юм.

Их эмч2023-06-09 21:56:08

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-04-27 19:07:33

Stopdiar uugaad 3 honson baas ni shingen heweerei odort 4 udaa baaj baigaa. Ene emee zogsoohuu?

Их эмч2023-04-27 20:13:44

Сайн байна уу. 5-7 хоног уунаа давхар ашигтай бактери өгөөрэй

Хэрэглэгч2023-04-09 11:10:32

Сайн бна уу? Odoo 8sartai rotavirusiin vaktsiin 3dah tungaa hiilgesnees hoish guilgej ehleed zogsohgui bn olon honoson baas ni shingereed bn. Eniig uulgaj boloh boluu?

Их эмч2023-04-09 21:25:23

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2022-11-10 10:45:37

Stopdiar bolon provision acute hawsarch hereglej bolohu tsusnii sudaltai baagaad bg yuma

Их эмч2022-11-10 13:59:58

Сайн байна уу. Халдварт өвчин судлал д үзүүлээрэй

Их эмч2022-11-10 13:59:52

Сайн байна уу. Халдварт өвчин судлал д үзүүлээрэй

Хэрэглэгч2022-03-10 05:19:23

Хүүхдийн гүйлгэлт бөөлжилт давхар байгаа хоолны хордлогын үед хэрэглэж болох уу

Их эмч2022-03-10 13:40:42

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2021-12-06 12:45:11

Stopdiar zadalsnaas hoish her hugatsaan hereglej boloh be

Их эмч2021-12-30 21:33:40

Сайн байна уу. .

Хэрэглэгч2020-11-21 10:52:46

Энэ Стопдиарыг задалсанаас хойш хэр хугацаанд хэрэглэх вэ?

Хэрэглэгч2020-05-21 20:28:26

стопдиар сиропыг гэдэсний түгжрэлтэй хүүхдэд өгч болохуу өөр цуг ямар эм өгүүл зүгээр вэ

Их эмч2020-05-22 12:00:05

Сайн байна уу. түгжрэлтэй бол заавал хүүхдийн эмчид үзүүлж байж эм хэрэглэнэ

Их эмч2020-05-22 12:00:03

Сайн байна уу. түгжрэлтэй бол заавал хүүхдийн эмчид үзүүлж байж эм хэрэглэнэ

Хэрэглэгч2018-11-30 14:59:56

Shahmalaar ni 6tai huuheded ugj bolohuu?

Их эмч2018-11-30 15:00:33

сайн байна уу ууж болноо баярлалаа

Хэрэглэгч2018-11-07 14:12:43

sn bnuu 2 nastai huuhded tab emiig hedii hugatsaagar yamar tungaar uulgah ve

Их эмч2018-11-07 14:13:19

Сайн байна уу 2 настай хүүхдэд шахмалаар хэрэглэхэд эсрэг заалттай байдаг. Сиропоор хэрэглэхдээ заавал эмчийн заалтаар хэрэглэнэ.Эмчилгээний хоног дундажаар 3 хоног байдаг олон хоног хэрэглэвэл түгжрэл болох хүртэл эрсдэлтэй байдаг. Баярлалаа

Хэрэглэгч2018-10-22 18:04:15

том хүнд хэдэн мл,ээр өгөх вэ

Их эмч2018-10-22 18:04:15

сайн байна уу 7-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд: 5мл-ийн хэмжих халбагаар 6 цагийн зайтай хоногт 4 удаа ууна баярлалаа

Хэрэглэгч2018-10-11 19:00:25

Sain bn uu ene emiig avaad neg l udaa ongoilgood 1 udaa huuheddee ogson yumaa odoo 3 sar boltson bn dahiad ogj boloh u hugtsaa n duusaagui bn hah ve hariu helj ogj boloh uu

Их эмч2018-10-11 19:00:25

сайн байна уу? сиропон эмийг задалсанаас хойш 14-21 хоногийн дотор уулгана баярлалаа

Хэрэглэгч2018-03-19 01:30:49

Энэ эмийг 3 сартай хүүхдэд өгч болох уу?? Шингэн ойр ойрхон баагаад байна.

Их эмч2018-03-19 01:30:49

сайн байна уу сайн байна уу ? 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ.баярлалаа

Хэрэглэгч2018-03-18 11:00:16

Энэ эмийг 3 сартай хүүхдэд өгч болох уу?? Шингэн ойр ойрхон баагаад байна.

Их эмч2018-03-18 11:00:30

сайн байна уу ? 2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ.баярлалаа

Хэрэглэгч2018-02-01 05:22:08

sn bnu zadalahaas n umnu paran deer tavichihjee. nileen buleehen bolichij. eniig hereglej boloh u

Их эмч2018-02-01 05:22:23

Сайн байна уу.Тасалгааны температурт байвал хэрэглэж болно оо.Баярлалаа

Хэрэглэгч2018-02-01 05:19:48

sn bnu zadalahaas n umnu paran deer tavichihjee. nileen buleehen bolichij. eniig hereglej boloh u

Их эмч2018-02-01 05:19:48

Сайн байна уу.Тасалгааны температурт байвал хэрэглэж болно оо.Баярлалаа

Хэрэглэгч2018-01-12 01:23:44

Стопдиарыг 90 мл уугаад баас нь хар өнгөтэй болж хувирах уу 2 хоног уусаны дараа ой 5 сартай хүүхэд баас хар өнгөтэй гарсан

Их эмч2018-01-12 01:23:44

Сайн байна уу? Тухайн эмний үйлчлэлээр хар болохгүй. Бактерийн халдвартай суулгалтын үед хар болох магадлалтай

Хэрэглэгч2017-11-23 06:37:32

Сайн байна уу? Стопдиар 100мг шахмал байгаан. 5 настай хүүхэд талаар нь уух уу?

Их эмч2017-11-23 06:37:57

Хэрэглэгч2017-10-12 01:51:39

Buh salbaraar hudaldalgdj bga yu

Их эмч2017-10-12 01:51:39

сайн байна уу?тиймээ байна,баярлалаа

Хэрэглэгч2017-08-09 19:34:23

1 nas 10 sartai hvvhded sirop-r n yaj ogoh we

Их эмч2017-08-09 19:34:23

сайн байна уу,5мл р өдөрт 3 удаа өгнө.

Хэрэглэгч2016-08-24 22:26:37

үйлчилгээ нь хэр хурдан нөлөөлөх вэ

Их эмч2016-08-24 22:26:37

Сайн байна уу? нянгийн гаралтай суулгалтын үед үр дүн 24 цагийн дараа мэдэгдэнэ

Хэрэглэгч2016-08-24 22:23:02

3 сартай хүүхдэд өгч бга юм.сөрөг нөлөө байдаг уу.линиксээс үйлчилгээгээрээ хүчтэй ву

Их эмч2016-08-24 22:23:02

Сайн байнна уу? линекс бол хэвийн үед хүний биед байдаг бактер байгаа, стопдиар бол нянгийн гаралтай суулгалтын үед хэрэглэдэг бэлдмэл байгаа эмчийн зааваргүй 3 хонгоос илүү хэрэглэж болохгүй.

Хэрэглэгч2016-07-29 08:37:39

жирэмсэн 7 сартай ууж болох уу

Их эмч2016-07-29 08:37:39

Сайн байна уу, Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй.Баярлалаа

Хэрэглэгч2016-04-12 20:21:58

Шахмалыг нь 2,5ml-g ogno gj bhiin yaaj ogno gsn ug uu bi 1shahmal emiig nuntaglaad ogood bgaa shde buruu yu 5sartai huuhd.

Их эмч2016-04-12 20:21:58

Сайн байна уу,.2-оос 6 сар хүртэлх хүүхдэд: 2,5мл-ийн хэмжих халбагаар 1-2удаа 12 цагийн зайтай хоногт 2 удаа ууж хэрэглэнэ.Баярлалаа

Хэрэглэгч2015-12-30 12:17:19

sain bnu?ene antibiotik mon uu

Их эмч2015-12-30 12:17:19

Сайн байна уу антибиотик биш юм. Баярлалаа

Хэрэглэгч2015-08-21 18:05:23

Стопдтао эмийг задласнаас хойш хэд хоног хэрэглэх вэ

Их эмч2015-08-21 18:05:23

Сайн байна уу задалснаас хойш 7 хоногийн дотор хэрэглэж дуусгана.Түүнээс удсан тохиолдолд хэрэглэхгүй. Баярлалаа