
Амоксиклав 1000мг №10
49,800₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,490₮

-6%-2,988₮

-8%-3,984₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
Амоксиклав бэлдмэлийг цочмог ба архаг халдварын эмчилгээнд ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг доорх эмгэгийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой. Үүнд: амьсгалын дээд ба доод замын халдвар, дунд чихний халдвар (дунд чихний үрэвсэл), хамрын ойролцоох дайвар хөндийн цочмог халдвар (дайвар хөндийн цочмог үрэвсэл), гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл, Уушгины халдвар (уушгины хатгалгаа), бөөр ба шээс ялгаруулах доод замын халдвар, бэлгийн замын халдвар зэрэгт хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис:амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 1000мг/ клавуланы хүчил (калийн клавуланат хэлбэрээр) 125мг, Туслах бодис: Дисперсийн целлюлоза, бичил талст целлюлоза, кросповидон, ванилин, бэрсүүт жүржийн амт оруулагч, нимбэгний амт оруулагч, сахарин, магнийн стеарат тус тус агуулагдана.
Эмийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал, биед илүүдэл төмөр (гемохроматоз, гемосидероз), төмрийн хэрэглээний механизмыг зөрчих (хар тугалгын цус багадалт, сидероарестик цус багадалт, талассеми), төмрийн дутагдалтай холбоогүй цус багадалт (жишээлбэл, цианокобаламин дутагдсанаас үүссэн гемолитик, мегалобластик) хүүхдийн нас 12 нас хүртэл зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-28 08:15:43
Сайн байна уу, 6 сартай хөхүүл уусан юмаа. Хүүхэд мөөгөнцөртөнө гэж байх уу. Хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үүсгэх үү
Их эмч2025-03-28 08:22:47
Сайн байна уу. Амоксиклавыг хөхүүл үед хэрэглэх нь ихэнх тохиолдолд аюулгүй байдаг. Гэсэн хэдий ч зарим хүүхдүүдэд харшил, ходоод гэдэсний асуудал (жишээ нь, гүйлгэх, дотор муухайрах) үүсч болно
Хэрэглэгч2024-11-18 16:27:10
Энэ хаан үйлдвэрлсэн вэ
Их эмч2024-11-18 16:33:04
Сайн байна уу. орос
Хэрэглэгч2024-09-24 22:45:51
Дотор муухайраад бөөлжис хүрээд байх юм хоолны дараа уусан чинь
Их эмч2024-09-24 23:00:45
Сайн байна уу. Гаж нөлөө илрээд байвал эмчид хандаарай
Хэрэглэгч2024-07-25 19:14:10
Ямарч үйлчилгээгүй үнэтэй хулхи эм зарахаа боль
Их эмч2024-07-25 19:54:20
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-05-23 00:22:48
Хоолой идээлсэн ууж болхуу маш их бүүр үнхээр хэзүү байна туслаач
Их эмч2024-05-23 01:07:39
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-05-23 00:21:46
Хоолой идээлсэн ууж болхуу маш их бүүр үнхээр хэзүү байна туслаач
Их эмч2024-05-23 01:07:47
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-05-10 18:20:00
Жирэмсэнд эмч бичиж өгсөн гаж нөлөө байгаа юу?
Их эмч2024-05-10 18:45:43
Сайн байна уу. та хяналтын эмчийн заавраар хэрэглээрэй
Хэрэглэгч2024-04-12 07:51:03
хулхи эм бх уугаад ямар ч нэмэргүй
Их эмч2024-04-12 07:53:58
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-01-19 09:51:45
Энэ эм амоксициллин 1000тай 2 ижил үйлчилгээтэй юу. Уг нь эмч ээийг бичиж өгсөн чинь аптекийн хүн амокциллин 1000таг мөн гээд өгсөн байх юм.
Их эмч2024-01-19 14:08:22
Сайн байна уу. амоксициллин болон клавунат орсон
Хэрэглэгч2023-09-13 13:41:28
Hi ugluu yum idsenii daraa uusan udriin hooloo ideed shuud dotor muuhairaad buuljison ene emniih uu
Их эмч2023-09-13 13:58:22
Сайн байна уу. https://emonos.mn/product/10057
Хэрэглэгч2023-08-22 19:33:16
Sain baina uu jiremsen hun uuhad horiotoi zaalt bii yu
Их эмч2023-08-22 19:34:08
Сайн байна уу. эмчийн зааврын дагуу уунаа
Хэрэглэгч2023-07-29 10:14:46
Хоолны өмнө уух уу? Дараа уудаг уу?
Их эмч2023-07-29 11:44:35
Сайн байна уу. хоолны дараа уугаарай
Хэрэглэгч2023-07-28 12:57:00
Согтууруулах ундаа давхар хэрэглэх боломжтой юу их хэмжээгээр биш
Их эмч2023-07-28 13:38:22
Сайн байна уу. болохгүй
Хэрэглэгч2023-04-10 21:05:09
4 sartai hohvvl hvn uuj bolohuu
Их эмч2023-04-10 21:16:23
Сайн байна уу. эмчид үзүүлж байж ууна уу
Хэрэглэгч2023-04-01 00:25:44
Ханиаданд ууж болохуу?
Их эмч2023-04-01 01:27:41
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-02-03 22:51:02
эмэгтэйчүүдийн мөөгөнцөрт ууж болдог уу
Их эмч2023-02-03 22:57:46
Сайн байна уу. Болохгүй нянгын эсрэг үйлчилгээтэй
Хэрэглэгч2022-10-13 12:19:58
хөхүүл хүн хэрэглэж болох уу
Их эмч2022-10-13 13:00:20
Сайн байна уу. Ууж байх үедээ хөхүүлж болохгүй. Ууж дууссанаас 2-3 хоногийн дараанаас хөхүүлж эхэлнэ.
Хэрэглэгч2019-01-06 09:18:01
Зураг нь?
Их эмч2019-01-06 09:18:01
Сайн байна уу Манай сайтад жортой эмийн зураг байдаггүй. Баярлалаа
