Wakodo Хай Хай хүүхдийн сүү 0-9сар 300гр
59,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,950₮
-6%-3,540₮
-8%-4,720₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ариун цэврийн дэглэмийг сайтар сахьна. Насанд нь тохируулан хэмжих халбагаар халуун бүлээн усанд найруулан хэрэглэнэ.Ариутгасан угжинд 70хэмээс дээш халуун ус 70мл хийнэ
Усан дээр 1 халбага нунтаг буюу /13/гр хуурай сүү хийж сайтар сэгсэрнэ
70хэмээс дээш буцалсан халуун уснаас 100мл хүртэл нэмж таглаад дахин зөөлөн сэгсэрч найруулна
Wakodo Хай Хай хүүхдийн нэмэлт сүү.0-9 сартай хүүхдэд зориулсан.Дөнгөж төрсөн нярайд ээжийн сүүг сайн орлохын тулд эхийн сүүний найрлагатай ижил байхаар бодолцож хийгдсэн. Эхийн сүүтэй хамгийн ижил хийгдсэн сүү юм. хөхний сүүнд агуулагддаг хамгаалалтын уураг болох AHA, DHA, лактоферрин агуулсан хүүхдийн алдартай сүүн тэжээл юм. эхийн сүүг олон жилийн турш судалж, нялхсын хоол тэжээлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэгийн үр дүнд бий болсон нярайн сүүн тэжээл юм. Орц найрлага нь эхийн сүүтэй нягт таарч тэнцвэртэй байдаг. Түүнчлэн үнээний сүүнд агуулагддаг нийтлэг харшил үүсгэгч бета-лактоглобулины хэмжээ энэ найрлагад багассан байна. Уургийн казеин дахь эзлэх хувь нь хөхний сүүтэй адил 60:40 байна. Үүнд эхийн сүүнд агуулагдах чухал тосны хүчил (DHA), лактоз, галактоолигосахарид (эрүүл сүүн хүчлийн бактерийг нэмэгдүүлдэг), витамин К, карнитин, бета-каротин зэрэг бусад чухал тэжээллэг бодисууд орно. Кальци ба фосфорын харьцаа нь хөхний сүүнд агуулагдах цайр, зэсийн хэмжээтэй төстэй байдаг.Хэмжээ:300гр
Energy: 518kcal, Protein: 11.7g, Fat: 27.7g, Carbohydrates: 55.8g, Sodium: 140mg, Vitamin A: 420μg, Vitamin B1: 0.4mg, Vitamin B2: 0.6mg, Vitamin B6: 0.3mg,Vitamin B12: 1.5μg, Vitamin C: 60mg, Vitamin D: 7μg, Vitamin E: 4.5mg, Vitamin K: 13μg, Niacin: 4.3mg,Folic acid: 60μg, Pantothenic acid: 4mg, β-carotene: 40μg, Calcium: 380mg, Phosphorus: 210mg, Iron: 7mg, Potassium: 480mg, Magnesium: 40mg, Zinc: 3mg, Copper: 320μg, Inositol: 45mg, Linoleic acid: 3.3g, α-linolenic acid: 0.4g, DHA: 80mg, Phospholipid: 230mg, Cystine: 190mg, Taurine: 25mg, Nucleotide: 8mg, Oligosaccharide: 2.3g, Lactoferrin: 100mg, β-lactoglobulin: 0.2-0.8g, Chlorine: 320mg, Ash: 2.4g, Water: 2.4g
Бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Заавал гараа угаах ба 70 градусаас дээш халуун ус хэрэглэх учир түлэгдэхээс болгоомжлох. Сүүг бэлтгэхдээ заавал лаазан доторх зориулалтын халбагаар хутгана. Найруулсан сүүг ууж бараагүй бол 2 цагийн дотор халааж өгч болох ба 2 цагаас хэтэрвэл уулгаж болохгүй
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-03 15:49:00
Шарлалтай хүүхэдийн сүү байна уу
Их эмч2024-10-03 19:19:23
Сайн байна уу. байхгүй ээ
Хэрэглэгч2024-09-30 14:00:13
Том савтай сүүг нь хэдэн гр усанд яаж найруулж хэрэглэх вэ
Их эмч2024-09-30 15:06:18
Сайн байна уу. Насанд нь тохируулан хэмжих халбагаар халуун бүлээн усанд найруулан хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-28 14:23:08
ene suug heden tsagiin zaitai heden gr uguh ve.dunguj tursun niyarai.
Их эмч2024-09-28 14:54:02
Сайн байна уу. та wakodo page хуудасруу хандана уу
Хэрэглэгч2024-09-28 08:44:21
Үйлдвэрлэсэн он нь 2023 он бол хадгалах хугацаа нь хэзээ дуусна гэсэ үг вж
Их эмч2024-09-28 08:51:29
Сайн байна уу. 3 жил хадгалнаа
Хэрэглэгч2024-07-04 13:59:49
19 хоногтой нярай хөхны сүүний шарлалт гээд хэр хэмжээтэйг өдөрт хэдэн цагын зайтай өгөх вэ
Их эмч2024-07-04 14:45:37
Сайн байна уу. зааварыг нь монголоор бичсэн байгаа
Хэрэглэгч2024-07-04 00:25:08
задалснаас хойш хэр хугацаанд хэрэглэх ёстой байдаг вэ?
Их эмч2024-07-04 08:20:58
Сайн байна уу. Сүүг хадгалах хугацаа нь худалдаж авах үеийн байдал ба тасалгааны хэмээс хамаарна.
Хэрэглэгч2024-06-02 20:43:26
Халбага дээрэ 20мл гэсэн байна нэг халбагыг хэр их усанд хийх вэ?
Их эмч2024-06-02 21:56:02
Сайн байна уу. Насанд нь тохируулан хэмжих халбагаар халуун бүлээн усанд найруулан хэрэглэнэ Ариутгасан угжинд 70 хэмээс дээш халуун ус 70мл хийнэ.Усан дээр 1 халбага нунтаг хуурай сүү хийж сайтар сэгсэрнэ. 70 хэмээс дээш буцалсан халуун уснаас 100мл хүртэл нэмж таглаад дахин зөөлөн сэгсэрч найруулна.
Хэрэглэгч2023-06-02 22:45:07
Хай хай-д ашигтай бактери агуулагдсан байдаг уу
Их эмч2023-06-02 22:49:40
Сайн байна уу. Агуулагдаагүй.
Хэрэглэгч2023-04-01 12:46:16
сайн байна уу төрөөд 21 хоногтой нярай маань баахгүй 3 хоноод байна. дан нэмэлт сүүгээр угжиж байгаа юм хай хай сүү өгч байгаад нан сүүгээр сольсон. Баас нь хатаад байгаан боловуу яавал дээр вэ дахиж сүүгнь солих уу
Их эмч2023-04-01 12:57:32
Сайн байна уу. Нэмэлт сүүг хамгийн багадаа 7 хоног өгөөд таарахгүй бол солино, шууд нэмэлтээр хооллоод эхлэхээр хамгийн түрүүнд илрэх нөлөө нь баас хатдаг, тиймээс нэмэлтээр ашигтай бактер эсвэл ашигтай бактертай сүү өгч болно.
Хэрэглэгч2020-11-14 10:34:18
Харшилтай 4 сартай хүүхэд хэргэлж болохуу чихрийн агууламж хэр вэ
Хэрэглэгч2020-10-31 16:13:45
Сайн байнуу ?? Дөнгөж төрсөн 7хоногтой нярайд яаж найруулж өгөх вэ??
Хэрэглэгч2020-10-03 22:33:22
800gr tai svv xed gej bgaa be
Их эмч2020-10-03 23:21:03
Сайн байна уу. 71500
Хэрэглэгч2020-10-03 22:32:33
ulaan xai xai svvg ymar xvvxeded uudag ym be
Хэрэглэгч2020-09-16 17:46:43
2 sartai ymaa hoh idehgvi bainga ugjaar ymaa heden tsagiin zaitai heden gramiig ogdog ym bol
Их эмч2020-09-16 17:55:50
Сайн байна уу. 2 ,2 цагын зайтай хооллоно баярлалаа
Хэрэглэгч2020-09-07 19:26:25
Сайн байна уу. Хүүхдийн хамгийн сайн сүү ямар сүү бдаг вэ? Манай хүүхэд одоо 3сартай. Нутрилион ууж бгаа.(угжных нь хананд жоохон язмагтай бхын тэр нь яасан сүү вэ? Хулхи гэж бдаг уу)
Их эмч2020-09-08 10:15:12
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-09-07 19:26:16
Сайн байна уу. Хүүхдийн хамгийн сайн сүү ямар сүү бдаг вэ? Манай хүүхэд одоо 3сартай. Нутрилион ууж бгаа.(угжных нь хананд жоохон язмагтай бхын тэр нь яасан сүү вэ? Хулхи гэж бдаг уу)
Их эмч2020-09-08 10:15:29
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-05-08 20:36:57
Japan zavriig ni xaraad oilgoxgui ymaa
Их эмч2020-05-10 13:29:15
Сайн байна уу. 1 халбага нь 2,6 гр 20 мл усанд найруулана. нас жингээс шалтгаалаад тоо нь өөрчлөгдөнө та 1800-1883 залгаад лавлаж болно. баярлалаа.
Хэрэглэгч2020-05-08 20:36:28
Sain bna uu neg udaagiin savlagaatai suunii zaavar xeden gramm usand nairuulax ve zuvluuch
Их эмч2020-05-11 09:08:19
Сайн байна уу. 100гр усанд 1 уут 13гр сүү хийнэ.
Хэрэглэгч2019-12-19 11:22:42
сайн байна уу дутуу нярайд 800гр сүүг хэрэглэж болох уу? яаралтай хариу өгнө үү баярлалаа
Хэрэглэгч2019-12-19 11:11:34
сайн бнуу дутуу нярайд 800гр сүүг нь хэрэглэж болох уу?
Хэрэглэгч2019-12-19 10:28:59
хай хай сүү 850г авья ямар дансанд хийх вэ утсаа ѳгѳѳч хүргэлт бий юу хариу
Их эмч2020-02-02 21:24:36
Сайн байна уу. 18001883 руу залгаарай
Хэрэглэгч2019-11-23 14:53:38
2 sartai huuhded ymar hemjeegeer uguh we
Хэрэглэгч2018-12-25 04:15:10
6 хоногтой хүүхдэд ямар хэмжээтэй хэдэн цагийн зайтай өгөх бэ?
Их эмч2018-12-25 04:15:10
Сайн байна уу,100 мл-р өдөрт 7 удаа өгнө.Баярлалаа.
Хэрэглэгч2018-12-14 11:12:52
Naaad hergleh zaavaraaaa oruulaacheeeeee
Их эмч2018-12-14 11:12:52
сайн байна уу савнб гадна талд нь хэрэглэх зааврууд нь байгаа шүү баярлалаа
Хэрэглэгч2018-10-29 22:25:55
800grammtai hai hai bga yu xoroolold oir salbart
Их эмч2018-10-29 22:25:55
сайн байна уу хорооллын эцсийн монос дээр 2 үлдэгдэлтэй харагдаж байна.баярлалаа
Хэрэглэгч2018-10-17 18:04:37
Bvh salbarudad hai hai svv bga a yu
Их эмч2018-10-17 18:04:37
сайн байна уу ихэнх салбарт байна та 18001883 дугаарт залгаж асуугаарай баярлалаа
Хэрэглэгч2018-09-20 07:08:18
Нэмэлтээр өгч байгаа үед өдөрт хэдэн гр аар яаж өгөх вэ
Их эмч2018-09-20 07:08:18
Сайн байна уу Хүүхдийн нас, кг жинд нь тааруулан өдөрт 2-7 удаа өгдөг. Хайрцаган дээрээ заавар нь байдаг. Баярлалаа
Хэрэглэгч2018-07-29 04:06:33
сайн байна уу? танайхаар 1удаагийнхаар савласан Хай Хай сүү байгаа юу?
Их эмч2018-07-29 04:06:35
сайн байна уу? манай салбаруудаар байгаа
Хэрэглэгч2018-01-06 19:40:37
Хай хай сүү 10 ш 130гр -тай нь ямар үнэтэй вэ
Их эмч2018-01-06 19:40:37
сайн байна уу? 17500 төгрөг гэж байгаа
Хэрэглэгч2018-01-06 19:26:42
Neg udaagiin sawalgaataigar hai hai suu baidag uu?
Их эмч2018-01-06 19:26:42
сайн байна уу байгаа 1800-1883руу захиалж хүргүүлэн авч болно.
Хэрэглэгч2017-12-21 19:25:14
Sain bna uu? Xamgiin baga grammtai gj bga yu?
Их эмч2017-12-21 19:26:13
Сайн байна уу. 130гр савалгаатай байдаг ба энэ нь дотроо 10н ширхэгтэй байдаг. Нийлээд 130 гр гэсэн үг.
Хэрэглэгч2017-08-24 23:50:29
800rp тай н үнэ хэд вэ. Эрдэнэтийн салбарт байхгүй байнлээ. 300 тай н л байсан. Хэрэв хотын салбараас захиалбал энд хүргэж өгөх үү. Эсвэл эрдэнэтийн салбартаа 800 гр тайг н байршуулж өгөөч.
Их эмч2017-08-24 23:50:29
Сайн байна уу та Эрдэнэтийн салбарт хэлээд 800гр тайг захиалгандаа оруулж өгөөчээ гэж хэлээд авах боломжтой. Манай хүргэлт хотын төв дотроо байгаа. Эрдэнэт явах унаанд өгч болно. 800гр 53700төг байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-24 08:22:19
Сайн байна уу. Эрдэнэтийн хэрэглэгч байна. Хай хай сүүний 800 гр тайг оруулж ирэх боломж байгаа юу. Танайд дандаа 300 гр тай н л байна. Дороо дуусчих юмаа. Бас үнээ буулгах ч юму олныг авбал хямдруулах ч юмуу тийм боломж бий юу заавал хариулж өгөөрэй.
Их эмч2017-08-24 08:22:19
Сайн байна уу 800гр хай хай сүү манай салбаруудаар байгаа. Олон тоогоор авбал хямдрал байхгүй байгаа. Баярлалаа