

Триметабол 150мл №1 Tpimetabol
29,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,475₮

-6%-1,770₮

-8%-2,360₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
ТРИМЕТАБОЛ-н савалгаа нь уусмал найруулах шингэн болон нунтаг холимог гэсэн 2 иж бүрдэлтэй. Хэрэглэхийн өмнө нунтагийг шингэнд уусгана. Уусмал бэлдэх арга: уусгагч шингэнтэй сав руу нунтагийг хийж сайтар сэгсэрнэ. Ингэж бэлтгэсэн уусмал нь тасалгааны хэмд 1 сар хүртэлх хугацаанд идэвхтэй байх ба хөргүүрт хадгалах шаардлагагүй. Хэрэглэхийн өмнө уусмалаа сэгсэрнэ. ТРИМЕТАБОЛ сиропыг хооллохоос 0,5 – 1 цагийн өмнө ууж хэрэглэнэ. Эмчилгээний тун ба үргэлжлэх хугацааг өвчтний биеийн байдлаас хамаарч эмчлэгч эмч тусгайлан тогтооно.
Зөвлөмжит тун: 3 хүртэлх насны хүүхэд 2.5мл-р өдөрт 3 удаа, 3-6 насны хүүхэд 5 мл-р өдөрт 3 удаа, 6-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд 5-10 мл-р өдөрт 3 удаа тус тус ууна. Эмчилгээний зөвлөмжит хугацаа: 3-8 долоо хоног байх ба шаардлагатай тохиолдолд 1 сар завсарлаад давтан курс эмчилгээг явуулж болно.
ТРИМЕТАБОЛ сиропыг: Хүүхдийн хүнс тэжээлийн дутагдлын үед жин ба өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор, хоолны дуршил буурсан өвчтөнд, хоол боловсруулах ферментын ялгарал багасахад, гэдэсний архаг халдвар, амьсгалын замын цочмог халдвар, хүүхдийн оюун ухааны хөгжлийн хоцрогдол, мэдрэл сэтгэцийн гаралтай хоолноос татгалзах эмгэг буюу анорекси, астени, янз бүрийн шалтгаант миопати, цус багадалтын хавсарсан эмчилгээнд, дааврын бус анаболжуулах зорилгоор тус тус ууж хэрэглэнэ.
100 мл найруулсан уусмал дахь найрлага:Идэвхтэй бодис: Ципрогептадин ацефиллинат (Метопин) – 35мг, L-лизин HCI – 5г, DL-карнитин HCI – 7,5г, Тиамин HCI (В1 амин дэм) – 600мг, Пиридоксин HCI (В6 амин дэм) – 600мг, Цианокобаламин (В12 амин дэм) – 20мг тус тус агуулагдана. Туслах бодис: маннитол, сорбитол (Е420), повидон, метил парабен (Е218), неотам, гүзээлзгэний амт, цэвэршүүлсэн ус.
Эмийн бэлдмэл дэх найрлагад хэт мэдрэг бол, 6-с доош сартай хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-20 19:36:34
Хөхүүл хүн ууж болох уу?
Их эмч2025-01-20 19:46:34
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2024-10-24 13:50:08
хоол идэхээс өмнө зааврын дагуу уусан. Хоол идсэний дараа шууд бөөлжсөн. том хүн, 10мл уусан. бөөлжиж байгаа нь юу гэсэн үг вэ.
Их эмч2024-10-24 14:23:09
Сайн байна уу. хоолноос 30 минутаас 1 цагийн өмнө хэрэглэхийг зөвлөнө.
Хэрэглэгч2024-10-11 14:35:56
жин нэмэх зорилгоор ууж болох уу
Их эмч2024-10-11 15:52:14
Сайн байна уу. Өвчин, сэтгэцийн эсвэл биеийн асуудлаас үүдэлтэй хоолны дуршил буурсан бүх эмгэг байдлын үеийн эмчилгээ, анорексийн бүх төрлүүд (дутагдал, халдварын дараах эсвэл сэтгэцийн гаралтай) биеийн болон сэтгэцийн сульдал, ядаргаа, өсөлт саатах гэх зэрэгт хэрэглэнэ
Хэрэглэгч2024-07-09 23:34:52
odoo bga yu jin nemeh gsn yma uuj boloh uu?
Их эмч2024-07-09 23:45:20
Сайн байна уу. Та 18001883-1рүү холбогдоод захиалгаа өгөөрэй.
Хэрэглэгч2024-06-15 10:35:46
Сайн байн уу жин нэмэх зорилготойгоор ууж болох уу
Их эмч2024-06-15 13:42:56
Сайн байна уу. .
Хэрэглэгч2023-09-24 20:18:46
2 nastai huuhed hed honog uuh ve
Их эмч2023-09-24 20:50:35
Сайн байна уу. https://emonos.mn/product/10092
Хэрэглэгч2023-09-24 20:18:45
2 nastai huuhed hed honog uuh ve
Их эмч2023-09-24 20:50:29
Сайн байна уу. https://emonos.mn/product/10092
Хэрэглэгч2023-08-13 08:47:15
Уухаар нойр маш их хүрдэг гэд бхын энэ нь ямар нэгэн гаж нөлөө байгаа юу ? том хүн .
Их эмч2023-08-13 08:49:03
Сайн байна уу. Тунг бууруулах замаар бага зэргийн нойрмоглохоос сэргийлж болно. Гэхдээ зарим өвчтөнд Триметабол хэрэглэсэнээс хойш 2-3 хоногийн дараа нойрсуулах нөлөө нь аажимдаа арилж болно. Заримдаа: өтгөн хатах, толгой эргэх, бие сульдах, ухаан санаа самуурах, хүүхэд цочромтгой болох ба нойргүйдэх, шээс баригдах, улайлт, чонон гүвдрүү, гэрлийн шалтгаантай дерматит зэрэг гаж нөлөө илэрч болно. Энэ эмийн бэлдмэлд агуулагдах нэгдлүүдийн аль нэгэнд харшилтай хүмүүст, хоёр жилийн дотор бөөр эсвэл элэгний цочмог дутагдалтай байсан өвчтөн, глауком, түрүү булчирхайн гипертрофи, шээс баригдах, гуурсан хоолойн багтраа сэдэрсэн, удамшлын гаралтай фруктоз эсвэл глюкоз үл тэвчил эсвэл галактоз мальабсорбцийн хамшинж зэргийн үед хэрэглэхийг хориглоно. 25С-ээс бага хэмтэй, хуурай, харанхуй газар хадгална. Нүдэнд орохоос сэргийлж, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Хэрэглэгч2023-03-10 12:46:14
Тэр жижиг цаасан савлагаатайг яаж хэрэглэх ёстой вэ? 4 настай хүүхдэд шилтэйгээс нь 5ml-р өдөрт 3 удаа өгөөд эхэлж байгаа.
Их эмч2023-03-11 09:04:20
Сайн байна уу. Дээрх зааврын дагуу хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-02-12 22:36:39
Дээд хэмжээ нь ямар байдаг юм бол ? Жиш 3шил уусан одоо 4дэхээ ууж болох уу жин нэмэх зорилгоор
Их эмч2023-02-16 03:51:30
Сайн байна уу. эмчид үзүүлээрэй
Хэрэглэгч2022-05-01 17:16:37
Зарж бга газар бна уу
Их эмч2022-05-01 17:18:04
Сайн байна уу. Ирээгүй байна. Төстэй гэвэл сенобикийн бананатай болон нео хоолны дуршил сайжруулах сироп гэж байна
Хэрэглэгч2020-12-30 15:41:19
Хэрэглэх заавар
Их эмч2021-01-29 20:55:41
Сайн байна уу. Савны нунтгийг хуруу шилэнд юүлж, уусмалыг бүрэн уусгах хүртэл шилийг хаагаад сэгсэрнэ. Бэлтгэсэн уусмлыг сар хүртэл хадгалж болно. Хүүхдэд: Хоногт 2.5 мл-ээр 2-3 удаа хэрэглэхийг зевлеж байна. 3-6 настайд 5 мл-ээр өдөрт 3 удаа хэрэглэнэ. 6-аас дээш настайд болон насанд хүрэгчид өдөрт 5-10 мл-ийг ууна.
Хэрэглэгч2020-09-30 19:04:05
сайн байна уу 10сартай хүүхэд болох уу
Их эмч2020-10-01 13:56:42
Сайн байна уу. 3наснаас дээш хэрэглэнэ. баярлалаа
Хэрэглэгч2020-09-22 21:12:34
sn bnu. trimetabol gdg em darkhand haana zaragdaj bgaa ve?
Их эмч2020-09-23 09:23:37
Сайн байна уу. Монос салбарт. Баярлалаа
Хэрэглэгч2020-08-13 22:34:32
триметабол байгаа юу редпойнтоор авах гэсэн юм хэзээ ирэх вэ ирэнгүүт нь хэлж болох уу
Их эмч2020-08-13 23:17:44
Сайн байна уу. хэзээ ирэх нь тодорхойгүй байна . Уучлаарай
Хэрэглэгч2020-08-13 22:34:29
триметабол байгаа юу редпойнтоор авах гэсэн юм хэзээ ирэх вэ ирэнгүүт нь хэлж болох уу
Их эмч2020-08-13 23:17:16
Сайн байна уу. манайхаар бүх салбараар дууссан байгаа. Уучлаарай
Хэрэглэгч2020-08-11 20:17:34
jiremsen hun hereglej boloh uu
Их эмч2020-08-11 20:34:45
Сайн байна уу. хоолны дуршил нэмэгдүүлэх учир жирэмсэн болон хөхүүл хүнд хориглоно гэсэн заалт байхгүй бнаа
Хэрэглэгч2020-04-29 22:08:59
хоолноос өмнө уух ёстой юу ? эсвэл дараа юу ?
Их эмч2020-04-30 08:49:51
Сайн байна уу. Хоолноос нэг цагийн өмнө эсвэл хагас цагийн өмнө хэрэглэнэ.Баярлалаа
Хэрэглэгч2020-02-29 23:28:04
Targalah zorilgoor uuj bolhuu. Jin nemeheer buteegdhuun sanal bolgooch
Их эмч2020-03-01 14:25:11
Сайн байна уу. болно хэдэн настай хүн хэрэгэлх гэж байгаа вэ.та 18001883 утасаар 24цагийн турш эрүүл мэндийн зөвөлгөө авч болно шүү.баярлалаа
Хэрэглэгч2020-02-14 00:36:11
1nas 6 sartai huuhded ogch boloh uu?
Их эмч2020-02-14 01:22:34
Сайн байна уу. 2 с дээш насны хүүхэд хэрэглэнэ. баярлалаа
Хэрэглэгч2020-02-02 16:47:01
Oi 11sartai huuhded yamar hemjeeteigeer uulgah we hoolnii daraa umnu gd uuh zaswar bnuu?
Их эмч2020-02-02 17:41:21
Сайн байна уу. 2,5мл-ээр хоногт 2-3 удаа ууна.баярлалаа
Их эмч2020-02-02 17:39:21
Сайн байна ууБэлтгэсэн уусмлыг сар хүртэл хадгалж болно. Хүүхдэд: Хоногт 2.5 мл-ээр 2-3 удаа хэрэглэхийг зевлеж байна. 3-6 настайд 5 мл-ээр өдөрт 3 удаа хэрэглэнэ. 6-аас дээш настайд болон насанд хүрэгчид өдөрт 5-10 мл-ийг ууна.
Хэрэглэгч2020-01-17 15:40:24
Harshiltai hvvhed hereglej boloh uu?
Их эмч2020-02-02 18:06:34
Сайн байна уу. хэт эмзэг мэдрэмтгий харшиламтгай хүүхдэд эмчийн заалтаар хэрэглэнэ.Дур мэдэн хэрэглэхгүй ээ.баярлалаа
Хэрэглэгч2020-01-17 12:39:07
7 сартай хүүхэд ууж болох уу
Их эмч2020-02-01 17:05:40
Сайн байна уу. 2 наснаас дээш хүүхэд уух заалттай
Хэрэглэгч2019-02-27 07:20:53
ene beln bnu odo
Их эмч2019-02-27 07:20:53
сайн байна уу? салбараар байгаа юм байна дэлгэрэнгүй мэдээлэл 18001883 с асуугаарай баярлалаа
