ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Карведи-Денк 6.25мг №.30

26,700

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,335

Үнэ
25,365
Gold

-6%-1,602

Үнэ
25,098
Platinium

-8%-2,136

Үнэ
24,564

Тоо ширхэг :

Номин Седар (9.17ш)Байршил харах
Монос Сансар колонк (4.65ш)Байршил харах
Монос УБ таун (4.43ш)Байршил харах
Монос Өнөр плаза (4.49ш)Байршил харах
Хоумланд (4.23ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4.4ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1.66ш)Байршил харах
Хоног (1.34ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:(18-с доош насныхан) Карведи-Денк 25 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. Хүүхэд ба өсвөр насныханд бэлдмэлийн эмчилгээний ашигтай үр нөлөө болон аюулгүй байдлын судалгаа хангалттай хийгдээгүй.Настангуудын хэрэглээ: (70-с дээш насныхан) Настангууд карведилолд илүү мэдрэг хариу урвал өгч болох тул илүү нарийн хянах хэрэгтэй. Бусад бета блокатортай адил ялангуяа титэм судасны цусны эргэлтийн эмгэг өөрчлөлттэй өвчтөнд карведилолыг аажмаар зогсооно.

Зүрхний дутагдалын эмчилгээнд хамгийн үр дүнтэй бета хориглогч бөгөөд зүүн ховдолын агшилтын фракцийг /EF/ сайжруулан,зүрх судасны нас баралтыг бууруулна ,эмнэлэгт хэвтэлтийг багасгана.ЧШӨ үед хэрэглэж болдог В хориглогч.Үүдэн венийн даралт ихсэлтийн үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой В хориглогч. Антиаритмик, антигипертенсив үйлчлэлтэйгээс гадна ишемийг бууруулах чадвартай.

Карведилол 6,25 мг, №306

Эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай зүрхний үйл ажиллагааны алдагдал (зүрхний гаралтай шок) давшингуй явцтай зүрхний дутагдал (ээнэгшилгүй зүрхний үйл ажиллагааны дутагдал), уушгины артерийн цочмог эмболи, титэм судасны агчлын шалтгаантай принцметалын зүрхний бах зэрэг цээж бачуурлын ховор хэлбэр, цусны даралт бага тохиолдол (систолын даралт 90мм.муб-с бага), судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо цөөн бол, зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр (АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг)Амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх), гуурсан хоолойн багтраа болон уушгины архаг бөглөрөлтөт өвчний хүнд хэлбэр, феохромоцитома, элэгний хүнд явцтай эмгэг,Бодисын солилцооны хүчилшил, МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг зарим эмтэй хамт хэрэглэх, жирэмсэн хөхүүл үед хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-02-20 21:48:23

Xэдэн ширхэгээр уух вэ?

Их эмч2025-02-20 21:51:16

Сайн байна уу. https://emonos.mn/product/10117

Хэрэглэгч2025-02-18 23:08:30

Энэ эмийг Цус шингэлэхэд уудаг уу

Их эмч2025-02-18 23:11:18

Сайн байна уу. Цус шингэлэхгүй ээ

Хэрэглэгч2025-01-24 16:33:03

Сайн байна уу.Энэ эм Юпиротой адилхан уу

Их эмч2025-01-24 16:39:55

Сайн байна уу. өөр эм

Хэрэглэгч2024-12-04 08:23:11

Улаан хоолойн вений судас өргөсөн оноштой энэ эмийг хэдэн цагт уух вэ

Их эмч2024-12-04 08:25:04

Сайн байна уу. эмчлэгч эмчийнхээ заалтаар хэрэглээрэй

Их эмч2024-12-04 08:25:04

Сайн байна уу. эмчлэгч эмчийнхээ заалтаар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-12-04 08:21:49

Улаан хоолойн вений судас өргөсөн оноштой энэ эмийг хэдэн цагт уух вэ

Их эмч2024-12-04 08:25:12

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-11-21 17:17:27

Энэ эмийг өдөрт 2 ууж болохуу

Их эмч2024-11-21 18:34:01

Сайн байна уу. Эмчийнхээ заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-11-13 16:49:36

ene em joroor olgodg bolsn uu?

Их эмч2024-11-13 17:27:52

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2024-07-29 22:22:12

Ene emiig hodoodnii sudasnii buduureld uuj boldog ymu

Их эмч2024-07-29 23:05:12

Сайн байна уу. Зүрхний дутагдалын эмчилгээнд хамгийн үр дүнтэй бета хориглогч бөгөөд зүүн ховдолын агшилтын фракцийг /EF/ сайжруулан,зүрх судасны нас баралтыг бууруулна ,эмнэлэгт хэвтэлтийг багасгана.ЧШӨ үед хэрэглэж болдог В хориглогч.Үүдэн венийн даралт ихсэлтийн үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой В хориглогч. Антиаритмик, антигипертенсив үйлчлэлтэйгээс гадна ишемийг бууруулах чадвартай.

Хэрэглэгч2024-06-10 13:28:03

Энэ эм байгаа юу

Их эмч2024-06-10 13:39:07

Сайн байна уу. Та 18001883 2-1 шугамаас лавлаарай

Хэрэглэгч2024-03-29 18:07:05

uureer delseed bga hun holboo barin uu

Их эмч2024-03-29 21:05:58

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-03-17 08:33:11

ӨГЛӨӨ үүрээр зүрх дэлсдэг энэ эмийг ууж бодох уу?

Их эмч2024-03-17 08:50:01

Сайн байна уу. Зүрх дэлсүүлдэг шалтгааныг оношлуулж оновчтой эмчилгээ хийлгэснээр та хожмын хүндрэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой.

Хэрэглэгч2024-01-18 00:50:18

hi martaad udurt 1 eer uuh emiig 2 oor uuchixlaa . 1 udaa udurt 2 iig uuchixsan gesen ug. gaigui bolow uu

Их эмч2024-01-18 02:15:48

Сайн байна уу.пульсоксиметрээр зүрхний цохилтоо хянах хэрэгтэй,

Хэрэглэгч2023-08-19 21:47:26

энэ эм ховдолын хэм алдалт нд уудаг эм мөнүү

Их эмч2023-08-19 22:05:57

Сайн байна уу. эмчдээ давтан үзүүлээрэй

Хэрэглэгч2023-08-19 21:46:03

энэ эм зүрхний цохилтыг бууруулдаг эм юмуу эмч бичиж өгсөн уусан чинь зүрх сонин оргиод байх юм

Их эмч2023-08-19 22:04:29

Сайн байна уу. эмчдээ давтан үзүүүлээрэй

Хэрэглэгч2023-08-02 11:23:31

Баярлалаа эмчээ . Сахар 2-р зэрэгтэй бол ууж болох уу ? .сахар 8-9 бдаг

Их эмч2023-08-02 11:27:54

Сайн байна уу. Эмчийн жорын дагуу хэрэглэнэ. http://www.druginfo.mohs.mn/#ViewID=UDB_DISProductQuantity_DetailView&ObjectKey=46656&ObjectClassName=UIS.UDB_DISProductQuantity&mode=View

Хэрэглэгч2023-04-17 15:35:01

Эмчийн заавар дээр пульс 60 хүртэл уугаарай гэсэн байсан. Пульс 90-100 хооронд хэлбэлзээд байгаа үед үргэлжлүүлээд 3-4 сар сар гэх мэт удаан хугацаагаар ууж болох уу?

Их эмч2023-04-17 21:39:34

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-01 12:02:24

Bayrlala

Их эмч2023-04-01 12:03:57

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-04-01 08:34:46

Сн бна уу? Hoolnii daraa эсвэл umnu uuh uu? Өглөө өдөр орой гээд хэдийд уувал үр дүнтэй вэ?

Их эмч2023-04-01 11:44:28

Сайн байна уу. Хамгийн чухал нь тогтмол нэг цагт ууна, өглөө 7 цагт уусан бол дараа өдрийн өглөө 7 цагт л уух, хоол идсэний дараа уугаарай.

Хэрэглэгч2023-04-01 08:34:44

Сн бна уу? Hoolnii daraa эсвэл umnu uuh uu? Өглөө өдөр орой гээд хэдийд уувал үр дүнтэй вэ?

Их эмч2023-04-01 11:57:01

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-03-13 19:13:25

зүрхний цохилтын тоо 50тай байдаг хүнд хэрэглэж болох уу

Их эмч2023-03-14 01:17:43

Сайн байна уу. болохгүй шүү, эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2022-12-11 11:46:23

Зөвөлгөө

Их эмч2022-12-11 22:02:08

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.Артерийн гипертензи, Зүрхний тогтвортой бах, Зүрхний архаг дутагдал зэрэгт хэрэглэнэ.

Их эмч2022-12-11 22:02:07

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ.Артерийн гипертензи, Зүрхний тогтвортой бах, Зүрхний архаг дутагдал зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэгч2022-11-18 17:16:43

уух заавар өгөөч

Их эмч2022-11-18 21:33:01

Сайн байна уу. Эмчийн зааврийн дагуу хэрэглэнэ. Карведи-Денк 6.25гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ? Карведи-Денк 6.25 нь бета рецепторт хориг үүсгэдэг эмийн бүлэгт хамаарагддаг бэлдмэл (зүрхний цохилтын тоо ихсэх болон цусны даралт ихсэлтийг эмчлэхэд зориулсан бэлдмэл). Карведи-Денк 6.25-г зүрхний болон цусны эргэлтийн эмгэгийн үед хэрэглэнэ. Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. - Цус хомсролын ба цус хомсролын бус гаралтай (цусны эргэлтийн алдагдалтай хамааралтай болон хамааралгүй) зүрхний тогтвортой архаг дутагдлын бүх зэргийн үед хэрэглэнэ. Шээс хөөх эм ба АХФ-ийг саатуулагч бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болох бөгөөд шаардлагатай үед хуруувчин цэцгийн бэлдмэлтэй (зүрх ба судасны системд нөлөөлдөг эм) хамт хэрэглэнэ. Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ: (18-с доош насныхан) Карведи-Денк 6.25 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. Хүүхэд ба өсвөр насныханд бэлдмэлийн эмчилгээний ашигтай үр нөлөө болон аюулгүй байдлын судалгаа хангалттай хийгдээгүй. Настангуудын хэрэглээ: (70-с дээш насныхан) Настангууд карведилолд илүү мэдрэг хариу урвал өгч болох тул илүү нарийн хянах хэрэгтэй. Бусад бета блокатортай адилаар ялангуяа титэм судасны цусны эргэлтийн эмгэг өөрчлөлттэй өвчтөнд карведилолыг аажмаар зогсооно.

Хэрэглэгч2021-12-06 18:53:10

ЭМД хөнгөлөлттэй юу?

Их эмч2021-12-06 20:38:08

Сайн байна уу. ЭМД-ийн хөнгөлөлтөөр олгоно.

Хэрэглэгч2020-07-24 19:43:25

энэ эмийг өдрийн хэдээр уух вэ

Их эмч2020-07-25 11:59:31

Сайн байна уу. өдөрт 1ээс 2 ширхгээр эмчийн заалтаар ууж хэрэглэнэ