

Карведи-Денк 25мг №30
38,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,915₮

-6%-2,298₮

-8%-3,064₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:(18-с доош насныхан) Карведи-Денк 25 бэлдмэлийг хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхгүй. Хүүхэд ба өсвөр насныханд бэлдмэлийн эмчилгээний ашигтай үр нөлөө болон аюулгүй байдлын судалгаа хангалттай хийгдээгүй.Настангуудын хэрэглээ: (70-с дээш насныхан) Настангууд карведилолд илүү мэдрэг хариу урвал өгч болох тул илүү нарийн хянах хэрэгтэй. Бусад бета блокатортай адил ялангуяа титэм судасны цусны эргэлтийн эмгэг өөрчлөлттэй өвчтөнд карведилолыг аажмаар зогсооно.
Карведилол нь III үеийн хосолсон бета адреноблокатор.Карведилол дотоод симпатомиметик идэвхгүй бөгөөд мембран бэхжүүлэх үйлдэлтэй,өндөр антиоксидант нөлөөтэй,чөлөөт радикалын исэлдэлтийг бууруулдаг, антипролифератив идэвхтэй бэлдмэл юм. Бусад В блокатораас ялгаатай нь А1 рецепторт хориг үүсгэнээр судас өргөсгөн, цусны даралтыг бууруулна.В1 рецепторт хориг үүсгэн зүрхний цохилтын тоог бууруулна.В2 рецепторт хориг үүсгэн синапсаас норадреналин чөлөөлөгдөхийг дарангуйлна.Зүрхний дутагдалын эмчилгээнд хамгийн үр дүнтэй бета хориглогч бөгөөд зүүн ховдолын агшилтын фракцийг /EF/ сайжруулан,зүрх судасны нас баралтыг бууруулна ,эмнэлэгт хэвтэлтийг багасгана.ЧШӨ үед хэрэглэж болдог В хориглогч.Үүдэн венийн даралт ихсэлтийн үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой В хориглогч. Антиаритмик, антигипертенсив үйлчлэлтэйгээс гадна ишемийг бууруулах чадвартай.
Карведилол 25 мг, №307.
Эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай зүрхний үйл ажиллагааны алдагдал (зүрхний гаралтай шок) давшингуй явцтай зүрхний дутагдал (ээнэгшилгүй зүрхний үйл ажиллагааны дутагдал), уушгины артерийн цочмог эмболи, титэм судасны агчлын шалтгаантай принцметалын зүрхний бах зэрэг цээж бачуурлын ховор хэлбэр, цусны даралт бага тохиолдол (систолын даралт 90мм.муб-с бага), судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо цөөн бол, зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр (АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг)Амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх), гуурсан хоолойн багтраа болон уушгины архаг бөглөрөлтөт өвчний хүнд хэлбэр, феохромоцитома, элэгний хүнд явцтай эмгэг,Бодисын солилцооны хүчилшил, МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг зарим эмтэй хамт хэрэглэх, жирэмсэн хөхүүл үед хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-24 13:49:22
Стeнт тавиулаад 20 хонож бна.Даралт унаад Эмчид хэлсэн чн Юпиро эмний оронд Энэ эмийг хэрэглэ .Даралт буулгахгүй гэсэн юм.Харин зааврыг нь харахаар даралт унагаана гсн байх юм.
Их эмч2024-12-24 15:22:11
Сайн байна уу. Эмчийнхээ заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-04-03 10:44:45
Улаан хоолойн судасны үрэвсэлтэй хүн ууж болох юм уу
Их эмч2024-04-03 12:14:09
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-08-01 12:06:39
Sain bnuu Zvrhnii hem aldagdaltai hvnd carvedilol 25mg emchilgeend bichij ogson daraltaa vzej bgd 4/1 ymuu8/1 eer uu gej helsen daralt 100/70 bgd bn uuj bolhuu
Их эмч2023-08-01 14:54:04
Сайн байна уу. Эмч нь даралт хэд болохоор уу гэж хэлсэн бэ. Тэр үед нь уугаарай
Хэрэглэгч2023-03-31 19:21:11
Элэгний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэж болох уу?
Их эмч2023-04-01 01:31:43
Сайн байна уу. тиймээ эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2023-03-31 18:56:38
Элэгний архаг үрэвсэлтэй хүн хэрэглэж болох уу?
Их эмч2023-04-01 01:31:59
Сайн байна уу. тиймээ эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2022-09-24 08:24:52
Emch 6.25 taig ni gesen yum tegsen 25 tei arai uur modeliig aptek ugsun emnii ar tal ni tsenxer bsan odoo ylaan bolson.ene ni yalgaatai yu
Их эмч2022-09-25 13:54:38
Сайн байна уу. Эмч нь 6,25 мг аар уух гэсэн бол 25 мг тайг 4 хувааж л ууна. Эсвэл 6,25 аар аваад өдрийн 1 ш ээр ууна
Хэрэглэгч2022-06-15 12:58:40
Minii zurhnii puls 72 deed dood daralt 110 70 oroidoo bachuuraad zurhnii zohiltiin too baga ch ym shig udaan zohilood bgam shig bolood bnaa evguirheed gar badairaad haayaa sanaa aldaad bna ene emnes bolj bnuu 20 ood honog uun baina
Их эмч2022-06-15 13:06:46
Сайн байна уу. Тиймээ, энэ эм нь артерийн даралт, зүрхний цохилтын тоог аль алиныг бууруулдаг тул эмнээсээ болж гаж нөлөө үзүүлж болно. Та зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2020-12-11 18:06:34
25мг тай карведин дентийг 53 кгтай хүн эхний 7 хоног талыг.дараагийн 7 хоногт бүтнийг дараагийн 7 хоногт талыг уу гсн зөв үү.Эмч биш хүн тэгж зөвлөсөн
Хэрэглэгч2018-12-13 20:08:02
Хоолны өмнө хойно яаж уух ёстой вэ асуухаа мартжээ
Их эмч2018-12-13 20:08:02
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмч өөрөөр зөвлөөгүй бол өглөө эсвэл өглөө болон орой хэрэглэж болно. Бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэхийг зөвшөөрнө. Баярлалаа
Хэрэглэгч2018-11-07 21:29:25
карведилолыг удаан хугацаагаар уувал хор нөлөөтэй юу? Миний цусны даралт ерөнхийдөө өндөр, байнга даралтын эм ууж байсан, харин энэ эмийг ууснаар даралтын эм уухгүйгээр даралт хэвийн байх юм.
Их эмч2018-11-07 21:29:25
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Карведи-Денк 25 бэлдмэлийн эмчилгээг ихэвчлэн удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд боломжтой бол эмчилгээг гэнэт зогсоохгүй. Бэлдмэлийн эмчилгээг 1-2 долоо хоногоос удаан хугацааны турш удаан аажим аажмаар зогсооно. Баярлалаа
Хэрэглэгч2018-11-07 21:11:03
Ялангуяа дээд даралт тогтворгүй, хурдан өсч, хурдан буурдаг нь юунаас болдог вэ?
Их эмч2018-11-07 21:11:03
Сайн байна уу Та зүрх судасны мэргэжлийн эмчид хандаарай. Баярлалаа
