ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
SI

Билобил интенс 120мг №20

35,800

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,790

Үнэ
34,010
Gold

-6%-2,148

Үнэ
33,652
Platinium

-8%-2,864

Үнэ
32,936

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  •  Оюун ухааны чадвар

  •  Ой тогтоол муудах

  •  Сэтгэл санааны тавгүй байдал

  •   Айдас түгшүүрэл

  •   Толгой эргэх

  •   Чих шуугих

  •   Хараа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг бүхий тархины цусны эргэлтийн хямрал болон мөчдийн цусны эргэлтийн хямдралын эхний үе зэрэгт хэрэглэнэ

  •   Насанд хүрэгсэд 1 бүрээсээр өдөрт 3 удаа бага зэрэгийн шингэнээр даруулж ууна

  •    1 сарын дараа эмчилгээний үйлдэл илэрч болох бөгөөд бэлдмэлийг 3 сараас дээш хугацаанд хэрэглэнэ

 

  • Ханданд агуулагдаж буй гинкго флавонгликозид, терпен зэрэг идэвхтэй бодисууд нь цусны судсыг өргөсгөх, цусны эргэлтийг сайжруулах, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах, бодисын солилцоог зохицуулах, эд эсийг хүчилтөрөгчийн дутагдлаас хамгаалах үйлдэл үзүүлнэ

  • Гинкго-ын ханд нь цусны эргэлтийг сайжруулах, ой тогтоолт, оюун ухаан болон цусны реологи чанарыг сайжруулах, хүчилтөрөгчийн чөлөөт радикалын хорт нөлөөг дарангуйлах, мэдрэл хамгаалах үйлдэлтэй

  • Мөн доод мөчний цусны эргэлтийн хямралыг багасгаж хөл бадайрах, өвдөх, хорсох, хүйт оргих шинж тэмдэгийг арилгана. Бэлдмэлийг ууж хэрэглэхэд 60% нь шимэгдэх ба 2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Хагас ялгарлын хугацаа нь 2-4 цаг бөгөөд хэрэглэснээс хойш 24 цагийн дараа амьсгалаар болон шээс өтгөнтэй хамт бүрэн ялгарна

 

  • Гинкобилоба ургамлын ханд 120мг

  •  

    Бэлдмэлийг зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй, 13аас доош насны хүүхэд, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхгүй, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй, цус шингэлэх эм тогтмол хэрэглэдэг бол болгоомжтой хэрэглэнэ

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-22 13:14:46

белобил эмийг 60 нас дөхөж байгаа хүн цус шингэлэх зорилгоор ууж болох уу?

Их эмч2025-04-22 13:19:13

Сайн байна уу. Доорх шинж тэмдэгт хэрэглэнэ. Хэрэглэх заалт: Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудаж мартамхай болох, оюуны чадвар буурах, нойр хямрах шинж бүхий төрөл бүрийн шалтгаант тархины цусан хангамжийн алдагдал (тархины харвалт, тархины гэмтэл, өндөр настан), Захын болон бичил цусны эргэлтийн алдагдал (түүнчлэн доод мөчдийн артерийн судасны эмгэг, хөл чинэрч догонцох), Рейно-н хам шинж, Мэдрэл - мэдрэхүйн өөрчлөлт (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах), Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл, Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг.

Хэрэглэгч2025-01-05 20:08:22

билобилыг милатонин(оройд 1ш уудаг) хэрэглэж байх даа хэрэглэж болох уу

Их эмч2025-01-05 22:27:28

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-11-10 19:55:59

Sain bnu kapultai eme kapsuultain uhuu eswel kapsulnaas n gargaad nuntagaar bn uuhuu

Их эмч2024-11-10 20:10:44

Сайн байна уу. аль аль нь болноо

Хэрэглэгч2024-05-21 17:20:49

Hurgelt

Их эмч2024-05-21 17:34:21

Сайн байна уу. 18001883 дугараар холбогдож захиалах болмжтой

Хэрэглэгч2024-05-21 09:57:58

Баярлалаа

Их эмч2024-05-21 10:01:33

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-05-11 13:10:04

Билобил 120 тойг өдрийн 1ш ээр уухад өглөө, орой алинд нь уух вэ

Их эмч2024-05-11 15:31:45

Сайн байна уу. Аль ч үед нь хэрэглэж болноо хоолны дараа бага зэргийн шингэнээр даруулж ууж хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-04-21 20:03:23

Билобил ууж байгаамаа жирэмсэн хүнд ямар гаж нөлөөтөй вэ өдөр 2оор ууж байгаан

Их эмч2024-04-21 21:09:46

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-12-10 13:37:19

Сайн уу цус шингэдэг үү

Их эмч2023-12-10 16:57:16

Сайн байна уу. тархины цусан хангамж сайжруулах үйлдэлтэй эм

Хэрэглэгч2023-08-11 12:55:36

Сайн байна уу Анхлан хэрэглэх гэж байгаа юмаа 120мг-тайг нь авчихсан. Анхлан уухдаа заавал 40 юм уу 80мг хэрэглэх ёстой байдаг уу? Эсвэл 120мг-тайгаа өдрийн 1-ээр уучих уу?

Их эмч2023-08-11 12:58:52

Сайн байна уу. Насанд хүрэгсэд 1 бүрээсээр өдөрт 3 удаа бага зэрэгийн шингэнээр даруулж ууна

Хэрэглэгч2023-08-11 12:55:32

Сайн байна уу Анхлан хэрэглэх гэж байгаа юмаа 120мг-тайг нь авчихсан. Анхлан уухдаа заавал 40 юм уу 80мг хэрэглэх ёстой байдаг уу? Эсвэл 120мг-тайгаа өдрийн 1-ээр уучих уу?

Их эмч2023-08-11 13:00:15

Сайн байна уу. Насанд хүрэгсэд 1 бүрээсээр өдөрт 3 удаа бага зэрэгийн шингэнээр даруулж ууна

Хэрэглэгч2023-08-11 12:55:22

Сайн байна уу Анхлан хэрэглэх гэж байгаа юмаа 120мг-тайг нь авчихсан. Анхлан уухдаа заавал 40 юм уу 80мг хэрэглэх ёстой байдаг уу? Эсвэл 120мг-тайгаа өдрийн 1-ээр уучих уу?

Их эмч2023-08-11 12:58:32

Сайн байна уу. Насанд хүрэгсэд 1 бүрээсээр өдөрт 3 удаа бага зэрэгийн шингэнээр даруулж ууна

Хэрэглэгч2023-07-18 10:46:17

Өдөрт хэдэн удаа уух вэ

Их эмч2023-07-18 10:54:48

Сайн байна уу. Оюун ухааны чадвар Ой тогтоол муудах Сэтгэл санааны тавгүй байдал Айдас түгшүүрэл Толгой эргэх Чих шуугих Хараа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг бүхий тархины цусны эргэлтийн хямрал болон мөчдийн цусны эргэлтийн хямдралын эхний үе зэрэгт хэрэглэнэ Насанд хүрэгсэд 1 бүрээсээр өдөрт 3 удаа бага зэрэгийн шингэнээр даруулж ууна 1 сарын дараа эмчилгээний үйлдэл илэрч болох бөгөөд бэлдмэлийг 3 сараас дээш хугацаанд хэрэглэнэ

Хэрэглэгч2023-07-18 10:46:14

Өдөрт хэдэн удаа уух вэ

Их эмч2023-07-18 10:54:34

Сайн байна уу. Оюун ухааны чадвар Ой тогтоол муудах Сэтгэл санааны тавгүй байдал Айдас түгшүүрэл Толгой эргэх Чих шуугих Хараа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг бүхий тархины цусны эргэлтийн хямрал болон мөчдийн цусны эргэлтийн хямдралын эхний үе зэрэгт хэрэглэнэ Насанд хүрэгсэд 1 бүрээсээр өдөрт 3 удаа бага зэрэгийн шингэнээр даруулж ууна 1 сарын дараа эмчилгээний үйлдэл илэрч болох бөгөөд бэлдмэлийг 3 сараас дээш хугацаанд хэрэглэнэ

Хэрэглэгч2020-11-16 19:31:55

Эмчийн жоргүй ууж болох уу

Хэрэглэгч2020-09-02 13:12:48

Билобил интенс 120мг тайг уугаад 5 хонож байна. Өдөрт нэгийг ууж байгаа, Өдөрт 3-ийг уух ёстой юу. Ямар дэглэмээр уувал үр дүнтэй вэ

Их эмч2020-09-02 13:31:28

Сайн байна уу. Өдөрт нэгийг уухад болноо. Баярлалаа

Хэрэглэгч2020-08-31 21:28:45

Ямар тохиолдолд өдрийн 1 ширхэгээр уух вэ

Их эмч2020-09-01 16:58:04

Сайн байна уу. Толгой өвддөг тархины судасны нарийсалтай үед эмчийн заалтаар ууна. баярлалаа

Хэрэглэгч2018-09-27 23:00:07

нэг курс нь хэдэн хайрцагийг уух вэ. хайрцгандаа хэдэн ширхэг вэ

Их эмч2018-09-27 23:00:07

Сайн байна уу хайрцагтаа 20 ширхэгтэй, 3 сар ууж курс болно баярлалаа

Хэрэглэгч2018-09-11 16:32:30

Zurhend muugaar nolooldog uu?

Их эмч2018-09-11 16:32:30

сайн байна уу Гаж нөлөө: Гинкго-ын хандны эмчилгээний үед үүсэж болох гаж нөлөөг илрэх давтамжаас нь хамааруулж дараах байдлаар ангилсан. Байнга илрэх: (≥1/10) Олонтаа илрэх: (≥1/100 <1/10 хүртэл) Хааяа илрэх: (≥1/1000 <1/100 хүртэл) Ховор илрэх: (≥1/10000 <1/1000 хүртэл) Маш ховор илрэх: (<1/10000) Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй. Бүлэг тус бүр дэх бэлдмэлийн гаж нөлөөг ач холбогдлын багасах дарааллаар нь байрлуулсан. Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт: Байнга: толгой өвдөх Олонтаа: толгой эргэх Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт: Олонтаа: суулгах, хэвлий орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих. Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт: Анафилаксын урвал зэрэг харшлын урвал. Давтамж нь тодорхойгүй. Арьс ба арьсан доорх эдийн зүгээс: Арьсны харшлын урвал (улайрал, хавагнах, загатнах, тууралт). Давтамж нь тодорхойгүй. Цусны системийн зүгээс илрэх өөрчлөлт: Гинкго билоба-ын бэлдмэлийг хэрэглэх үед янз бүрийн байрлал бүхий цус алдалт (нүдний, хамрын, тархины, хоол боловсруулах замын болон бусад цус алдалт) илэрсэн талаар мэдээлэгдсэн. Давтамж нь тодорхойгүй. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд (ялангуяа уг эм хэрэглэх зааварт дурьдагдаагүй гаж нөлөө) бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандана. баярлалаа

Хэрэглэгч2018-04-28 15:00:28

Сайн бна уу 2 сартай хөхүүл хүн ууж болох уу

Их эмч2018-04-28 15:00:28

Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл эхэд эсрэг заалттай буюу хэрэглэхгүй. Баярлалаа.

Хэрэглэгч2018-04-20 19:18:18

сайн байна уу жороор уух уу

Их эмч2018-04-20 19:18:18

Сайн байна уу. Жоргүй олгоно оо. Баярлалаа.