ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
JP

Везикар 5мг №30

60,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,000

Үнэ
57,000
Gold

-6%-3,600

Үнэ
56,400
Platinium

-8%-4,800

Үнэ
55,200

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Бэлдмэлийг 5мг тунгаар хоногт нэг удаа шингэн зүйлээр даруулан хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмж болно.

Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

5мг нэг шахмалд бөөм-үйлчлэгч бодис солифенацины сукцинат 5мг, туслах бодис лактозын моногидрат, эрдэнэ шишийн цардуул, гипромеллоз 3мПа·с, магнийн стеарат, цэвэршүүлсэн уc, нимгэн бүрхүүлийн найрлага: шар опадрай 03F12967 (гипромеллоза 6мПа·с, тальк, макрогол 8000, титаны диоксид, төмрийн шар исэл).

Везикар бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ойр ойрхон шээх өөр шалтгаан (зүрхний дутагдал эсвэл бөөрний өвчин) байгаа эсэхийг тогтооно. Хэрэв бөөр шээсний замын халдварт эмгэг илэрсэн бол тохирох нянгийн эсрэг эмчилгээг эхлэх шаардлагатай.  Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Везикарыг хэрэглэхгүй байхыг зөвлөнө.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-12-29 12:20:33

Вёзикар эм одоо хаана зарж байна хүргэлт бий юу

Их эмч2024-12-29 13:15:58

Сайн байна уу. Хүргэлтэнд дууссан байна. 18001883 дугаарт холбогдон 2 дээр дараад 1 дээр дарж эмийн сангийн лавлахтай холбогдоно

Хэрэглэгч2024-12-24 16:34:23

Сайн байна уу 97 той хөгшин памперс солих хооронд шээс нь асгарч байна ямар эм уух вэ

Их эмч2024-12-24 18:56:49

Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид хандаарай

Хэрэглэгч2024-12-21 16:18:08

Везикар гээд энэ эмийг ууж болхуу шээс задгайралд, яаж холбогдхуу

Их эмч2024-12-21 17:03:41

Сайн байна уу. Эмчид үзүүлэн эмчийн жорын дагуу хэрэглэнэ үү Хэрэглэх заалт: Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

Хэрэглэгч2024-12-21 16:09:04

Байнга шээх хүсэл төрдөг мөртлөө шээхээр жоохон шээс гардаг мөн бүрэн гүйцэд гархгүй шээж дууссаны дараа дусагнаж дотуур хувцас чийгтээд хэцүү байна энэ эмчид очихоос санаа зовоод байна ямар эм уух вэ

Их эмч2024-12-21 16:13:28

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-12-21 16:06:07

Байнга шээх хүсэл төрдөг мөртлөө шээхээр жоохон шээс гардаг мөн бүрэн гүйцэд гархгүй шээж дууссаны дараа дусагнаж дотуур хувцас чийгтээд хэцүү байна энэ эмчид очихоос санаа зовоод байна ямар эм уух вэ

Их эмч2024-12-21 16:13:24

Сайн байна уу. Та санаа зоволтгүйгээр эмчид үзүүлэн зөвлөгөө авч эмчийн зааврийн дагуу эмээ хэрэглээрэй. Баярлалаа

Хэрэглэгч2024-02-21 15:58:21

Төрсөний дараа шээс гадагшлахгүй бгаад катетраарл гаргаж бна. Ямар тунгаар яаж хэрэглэх вэ?

Их эмч2024-02-21 16:14:45

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2024-01-12 12:12:24

Эрэгтэй хүн ууж болхуу

Их эмч2024-01-12 13:49:44

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-09-07 08:27:11

Одоо байна уу хаанаас очиж авах уу

Их эмч2023-09-07 08:57:49

Сайн байна уу. хүргэлтийн салбарт байхгүй байна 18001883-2-1р шугамаар залгаж асуугаарай

Хэрэглэгч2023-09-07 08:27:03

Одоо байна уу хаанаас очиж авах уу

Их эмч2023-09-07 08:57:55

Сайн байна уу. хүргэлтийн салбарт байхгүй байна 18001883-2-1р шугамаар залгаж асуугаарай

Хэрэглэгч2023-08-30 11:08:38

хэдэн ширхэгтэй вэ одоо бгаа болов уу

Их эмч2023-08-30 11:15:54

Сайн байна уу. 30ш 60,000 одоо байхгүй байна

Хэрэглэгч2023-08-30 11:08:35

хэдэн ширхэгтэй вэ одоо бгаа болов уу

Их эмч2023-08-30 11:16:07

Сайн байна уу. 30ш 60,000

Хэрэглэгч2023-07-17 19:22:25

Энэ эм байгаа юу

Их эмч2023-07-17 19:43:36

Сайн байна уу. Одоогоор үлдэгдэлгүй байгаа

Хэрэглэгч2023-05-03 09:16:15

Хөнгөлөлтөөр олгох уу

Их эмч2023-05-03 22:24:07

Сайн байна уу. 18001363 дугаараас лавлаарай

Хэрэглэгч2023-05-03 09:11:58

Сахартай хүн хэрэглэж болох уу

Их эмч2023-05-03 22:24:35

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-04-19 16:54:33

Визукар-г Эрэгтэй хүн шээс дутуу гарах тасалдах бүрэн гарахгй мэдрэмжтэй үед ууж блолх уу нэг эмч давсганд уу гэж бичиж өгөх ю

Их эмч2023-04-19 21:00:40

Сайн байна уу. Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

Хэрэглэгч2022-12-13 01:19:12

4 настай хүүхэд хэрэглэж болох уу

Их эмч2022-12-13 01:56:10

Сайн байна уу. Хэрэглэхгүй

Хэрэглэгч2022-04-17 22:24:55

Хөхүүл хүн хэрэглэж болохуу

Их эмч2022-04-18 13:35:53

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2020-03-02 12:43:22

сайн байна уу, антибиотик эмчилгээний дараа хэрэглэх гэж байгаа юмаа. цистонтой эмийн үйлчилгээний хувьд ижил үү? аль нэгийн хэрэглэхэд болох уу?

Их эмч2020-03-12 10:58:56

Сайн байна уу. Арай өөр үйлчилгээтэй аль нэгийг нь хэрэглэхэд болно.

Хэрэглэгч2018-06-11 06:22:04

Энэ эмний талаар тодорхой мэдээлэл оруулж өгөөч? Эмч энэ эмийг бичиж өгсөн юм мэдээлэл хайгаад олсонгүй Бас эмийн аптекуудаар байхгүй байна. Танай Дарханы салбарт хэзээ ирэх вэ?

Их эмч2018-06-11 06:22:03

сайн байна уу та манай 1800-1883 гэсэн утсаар холбогдон везикар эмийг захиалгаар үнэгүй орон нутгийн унаа хүртэл хүргэлт хийлгэн авах боломжтой.Мөн Хэрэглэх заалт: Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг 5мг тунгаар хоногт нэг удаа шингэн зүйлээр даруулан хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмж болно. Гаж нөлөө: Везикарыг хэрэглэхэд түүний холинолитик үйлдэлтэй нь холбоотой гаж нөлөө ихэвчлэн хөнгөн эсвэл дунд зэргийн явцтай илэрч болно. Гаж нөлөө илрэх давтамж нь тунгаас хамаарна. Хамгийн элбэг тохиолддог гаж нөлөө ам хатах. Энэ нь 5мг тунгаар хэрэглэж байгаа өвчтөний 11%, 10мг тунгаар хэрэглэж байгаа өвчтөний 22%, плацебо бүлгийн 4%-д нь тус тус илэрсэн. Ихэвчлэн хөнгөн хэлбэрийн ам хатах шинж илэрдэг ба маш ховор тохиолдолд эмчилгээг зогсоох шалтгаан болдог. Олонтаа илрэх: Өтгөн хатах, дотор муухайрах, хоол боловсруулах замын хямрал, хэвлийгээр өвдөх, нүд бүрэлзэх (нүдний зохирол алдагдах) Хааяа илрэх гаж: ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин, хоолой хатах, шээс ялгаруурах замын халдвар, нойрмоглох, дисгевзия (амтлах мэдрэхүй өөрчлөгдөх), нүд хуурайших, ядрах, доод мөч хавагнах, хамрын хөндий хуурайших, арьс хуурайших, шээхэд бэрхшээлтэй болох Ховор илрэх: Бүдүүн гэдэсний түгжрэл, копростаз, шээс хаагдах Түүнчлэн харшлын урвал илэрч болзошгүй. Хориглоно : Шээс хаагдах Ходоод гэдэсний хүнд эмгэгүүд (хордлогот мегаколон гэх мэт) Булчин сульдал Хаалттай өнцөгт нүдний даралт ихсэлт Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байх Гемодиализ-д байгаа өвчтөн Элэгний хүнд дутагдал Бөөрний хүнд явцтай дутагдал эсвэл CYP3A4-ыг хүчтэй дарангуйлагч бэлдмэлийг (жишээ нь кетоконазол) хамт хэрэглэж байгаа үеийн дунд зэргийн явцтай бөөрний дутагдал зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.баярлалаа