ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Цефотаксим/NCPC/ 1гр №1

1,900

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-95

Үнэ
1,805
Gold

-6%-114

Үнэ
1,786
Platinium

-8%-152

Үнэ
1,748

Тоо ширхэг :

Хоумланд (4ш)Байршил харах
Хоног (46ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө

Мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчнүүд төв мэдрэлийн тогтолцооны халдвар (Менингит), амьсгалын замын, чих хамар хоолойн, шээс ялгаруулах зам, яс, үе, арьс, зөөлөн эд, бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн үрэвсэл, заг хүйтэн, халдварласан шархлаа, түлэгдэлт, перитонит, сепсис, хэвлийн хөндийн халдвар, эндокардит, Лаймын өвчин (боррелиоз), сальмонеллез, дархлал дутагдлын суурин дээр үүссэн халдвар, мэс заслын хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх (урологи, эх барих эмэгтэйчүүдийн, ходоод гэдэсний замын) зорилгоор хэрэглэнэ.

Цефотаксим 1гр

Цефотаксим, цефалоспорины бүлгийн бусад бэлдмэлүүдэд харшилтай бол хэрэглэхгүй. 1% лидокайны уусмалд бэлдмэлийг уусгасан тохиолдолд лидокаинд харшилтай, зүрхний хүнд хэлбэрийн дутагдал,  2,5 хүртэлх насны хүүхдэд (булчинд тарих) хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд урагт үзүүлэх эрсдэлээс эхэд үзүүлэх ашиг тус илүү үед л хэрэглэнэ. Бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх бол бэлдмэл хэрэглэх үедээ хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагатай. Харшлын урвал чичрүүдэс хүрэх эсвэл халуурах, тууралт, арьс загатнах, төв мэдрэлийн тогтолцооны талаас толгой өвдөх, толгой эргэх, ходоод-гэдэсний замын талаас дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, хэсэг газрын урвал венийн судасны үрэвсэл, тарьсан судас эмзэглэх, булчинд тарьсан хэсэгт нэвчдэс үүсч, өвдөх зэрэг гаж нөлөө бүртгэгдсэн. Эмчийн жороор олгоно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2023-11-17 16:19:57

28weektei boorni orowsoltei eej herglej boldg u?

Их эмч2023-11-17 16:49:36

Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ