

Ибупрофен/NCPC/ 400мг №100
9,300₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-465₮

-6%-558₮

-8%-744₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Амьсгалын дээд замын үрэвслийн үеийн халууралт ба өвдөлтийн үед насанд хүрэгсэд өдөрт 400мг ердийн тун хоногийн дээд тун 1200мг (3 шахмал), 14-оос дээш насныханд өдөрт биеийн нэг кг/жинд жинд 15-20 мг-аар тооцож хоногийн тунг 2-4 хувааж хэрэглэж болно.
Өвдөлт ба үрэвсэл намдаах зорилгоос гадна үений цочмог үрэвсэл, үе мөчний архаг үрэвсэл ялангуяа ревматойд полиартрит, нурууны ба үений эргэшгүй өөрчлөлт бүхий эмгэгүүд артроз болон спондилоартроз Бехтеревийн өвчин, гэмтлийн болон мэс заслын дараах үрэвсэл, толгойн өвдөлт, шүдний болон сарын тэмдгийн үеийн өвдөлтүүд зэрэг өвдөлтүүдийн үед хэрэглэнэ.
Ибупрофен 400 мг
Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагдахгүй. Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд гаж нөлөө илэрч болно. Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандаарай. Ходоод гэдэсний улайлт-шархлаат эмгэгийн хурцдал үе, ялангуяа ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шимэгдэх шарх, кроны өвчин,зүрхний дутагдал, хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчин зэрэг эмгэгийн үед хэрэглэхийг цээрлэнэ. Ибупрофен болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-08 10:43:57
Сайн байна уу, Ибупрофен онлайн захиалга хийж болж байгаа юу, үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд болохгүй байна
Их эмч2025-01-08 11:15:53
Сайн байна уу. Моносын үйлдвэрийн болон денк фармынх байгаа
Хэрэглэгч2024-11-29 19:42:14
Жирэмсний эхний сартайд хэрэглэвэл зулбах эрсдэлтэй юу
Их эмч2024-11-29 19:56:04
Сайн байна уу. эмчийн заалтаар
Хэрэглэгч2024-10-23 14:02:24
19000hurgej uguh u
Их эмч2024-10-23 14:42:27
Сайн байна уу. 30000с дээш хүргэлт гарна
Хэрэглэгч2019-01-02 14:09:51
ханиад хүрээд "хр.необструктивный бронхит"сэдрээчихшиг боллоо. 12.28-ны үдээс хойш бие арзайгаад эхлэхээр нь аптекаас ципролет, диклоденк авч уугаад байж бна. Нэг л сайн намдахгүй байна. Зөвлөнө үү
Их эмч2019-01-02 14:09:51
Сайн байна уу Ибупрофен юмуу парацетамол хэрэглэж болно. Бронхиттой бол эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Баярлалаа
