ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Метронидазол/NCPC/ 250мг №10

700

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-35

Үнэ
665
Gold

-6%-42

Үнэ
658
Platinium

-8%-56

Үнэ
644

Тоо ширхэг :

Монос Өнөр плаза (4ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

Нянгийн эсрэг, эгэл биетний эсрэг ДНХ-тэй холбогдон бактерийг үхүүлнэ. Эгэл биетний халдвар гэдэсний, элэгний амебаар үүсгэгдсэн буглаа, цусан суулга, трихомониаз, мэдрэг бактераар үүсгэгдсэн менингит, тархины буглаа, цээжний хөндийн болон хэвлийн хөндийн халдварууд аарцгийн хөндийн эрхтнүүдийн халдваруудын үед хэрэглэнэ. 

Үйлчлэгч бодис метронидазол 0,5 г, туслах бодис лааны суурь бодис (хатуу өөх, А хэлбэр) –лааны жинг 1,9 – 2,1 г хүртэл хэмжээнд хүргэхэд хангалттай хэмжээгээр агуулагдана.

Метронидазол болон бусад нитроимидазолын уламжлалын бэлдмэлүүд болон найрлага дах мэдрэг ихэссэн, жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе, төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэл, цусны өвчтэй, элэгний дутагдалтай өвчтнүүд хэрэглэхийг хориглоно. Эмчилгээний үед архи буюу этанолыг хориглоно. Хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илэрч болно. 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-21 10:28:23

5настай хүүхэд шүдний суваг нээгдсэн байна гээд эмч бичиж өгсөн юм, Бөөлжөөд гэдэс өвдөөд байна гэх юм ийм хүчтэй антибиотик юм уу? Давхар ашигтай бактери уулгавал яах бол

Их эмч2025-04-21 10:33:17

Сайн байна уу. хэд хоног уусан бэ? Эмчтэйгээ яаралтай холбогдоорой .

Хэрэглэгч2025-01-14 11:06:12

6сартай жирэмсэн үтрээний үрэвсэлтэй гэж гараад жирэмсэний хяналтын эмч метронидазол 250мг өдрийн 3р гэсэн чинь эмийн сан 500мг өгчихсөн бнааа тэгэхээр 500мг өдрийн 2р уух уу 3р уух болов уу

Их эмч2025-01-14 11:12:03

Сайн байна уу. хуваагаад өдрийн 3-р ууж болно

Хэрэглэгч2025-01-14 10:57:49

6сартай жирэмсэн үтрээний үрэвсэлтэй гээд жирэмсний хяналтын эмч 1ш өдрийн 3р уугаарай гэсэн зүгээр болов уу?

Их эмч2025-01-14 10:59:02

Сайн байна уу. Эмчлэгч эмч тунг тогтоох тул эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2024-12-28 14:59:08

энэ эмийг жирэмсний эхний 1сартайд мэдэлгүй 5 өдөр өдрийн 2-р уусан гаж нөлөө бий юу

Их эмч2024-12-28 15:11:05

Сайн байна уу. та эмчид хандаарай

Хэрэглэгч2024-03-19 10:20:33

Хөхүүл хүн ууж болохуу 11сартай

Их эмч2024-03-19 12:00:14

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-12-30 14:28:49

Бөөрний архаг дутагдалтай чихрийн шижинтэй хүн хэрэглэж болох уу?

Их эмч2023-12-30 16:21:41

Сайн байна уу. Эмчлэгч эмчийн заавраар хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-04 08:35:22

Сайн байна уу. Эмэгтэйчүүд талдаа үрэвсэлтэй байгаа юмаа. Жирэмсэн 8 сартай. Таньдаг эмэгтэйчүүдийн эмч маань метронидазол 250мл эм өдөрт 1ыг уугаарай гээд өгсөн юм. Жирэмсэн хүн ууж болох болов уу. Бас үтрээний угаалга хийлгэсэн зүгээр үү.

Их эмч2023-08-04 08:57:17

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-08-04 08:34:59

Сайн байна уу. Эмэгтэйчүүд талдаа үрэвсэлтэй байгаа юмаа. Жирэмсэн 8 сартай. Таньдаг эмэгтэйчүүдийн эмч маань метронидазол 250мл эм өдөрт 1ыг уугаарай гээд өгсөн юм. Жирэмсэн хүн ууж болох болов уу. Бас үтрээний угаалга хийлгэсэн зүгээр үү.

Их эмч2023-08-04 08:57:03

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-08-02 13:08:07

2 настай хүүхдэд эмч бичиж өгсөн.Уулгаж болдог уу.? Хүүхдийн тунг эмч нь мэдэхгүй байна гэхийн.Хэдээр уух ёстой байдаг вэ?

Их эмч2023-08-02 13:24:21

Сайн байна уу. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

Хэрэглэгч2023-05-18 18:49:53

сайн бна уу би орой 6н цагт уугад дахиад орой 10 гээд уучихсан бна аа ямар нэгэн өөрчлөлт гарахуу

Их эмч2023-05-19 01:44:37

Сайн байна уу. ямар өвчинд хэрэглэж байгаа вэ

Хэрэглэгч2023-05-02 19:01:22

hoolnii daraa uuhuu omno uuhuu

Их эмч2023-05-03 01:30:50

Сайн байна уу. хоолны дараа ууна

Хэрэглэгч2020-10-06 00:06:25

Хөхүүл үед хэрэглэсэн тохиолдолд яах вэ?