ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Фемара 2,5мг No.30

206,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-10,300

Үнэ
195,700
Gold

-6%-12,360

Үнэ
193,640
Platinium

-8%-16,480

Үнэ
189,520

Тоо ширхэг :

Номин Седар (1ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (1ш)Байршил харах
Монос Өнөр плаза (1ш)Байршил харах
Хоумланд (1.17ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (0.67ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Бэлдмэлийг 2.5 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хавдрын үсэрхийлэлтэй өвчтөнд бэлдмэлийг уг өвчний идэвхижлийн шинж тэмдэг арилтал үргэлжлүүлэн хэрэглэнэ. Хавдрын хэмжээг боломжит хэмжээнд багасгах зорилготой неоадьювант эмчилгээний горимын (хагалгааны өмнөх) үед бэлдмэлийг 4-8 сарын турш хэрэглэнэ. Хавдрын хэмжээ багасахгүй, хангалттай үр дүнд хүрэхгүй тохиолдолд мэс заслын эмчилгээг төлөвлөх эсвэл өвчтөнтэй дараагийн эмчилгээний сонголтыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Летрозолыг цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйд даавар эерэг, инвазив, хөхний хорт хавдрын эрт үеийн нэмэлт эмчилгээнд,  5 жилийн турш тамоксифеноор стандарт нэмэлт эмчилгээ хийлгэж байсан цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйд хөхний инвазив хорт хавдрын эрт үеийн нэмэлт удаашруулсан эмчилгээнд, цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүдэд даавар эерэг тархмал хөхний хорт хавдрын  эхний шатны эмчилгээнд, өмнө нь антиэстрогеноор эмчлүүлж байсан цэвэршилтийн дараах үед буй хөхний хорт хавдрын тархмал хэлбэртэй эмэгтэйчүүдэд, өвчний идэвхижил эсвэл дахилтын эмчилгээнд яаралтай мэс заслын ажилбарын заалтгүй болон химийн эмчилгээ хийгдэхгүй, цэвэршилтийн дараах үе дэх  гормон эерэг, HER2-сөрөг, хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд неоадювант эмчилгээнд тус тус хэрэглэнэ.

 Үйлчлэх бодис летрозол (letrozole) 1 шахмалд 2,5 мг агуулагдана, Туслах бодис коллоид усгүй кремнийн диоксид, бичилталстат целлюлоз, лактоз, моногидрат, магнийн стеарат, эрдэнэшишийн цардуул, натрийн крахмалгликолят, гидроксипропилметилцеллюлоз, полиэтиленгликоль 8000, тальк, титана диоксид (Е 171), төмрийн шар исэл (Е 172).
 

Бэлдмэл нь хөхний хорт хавдрын тархмал хэлбэрийн анхдагч ба хоёрдогч шугаман эмчилгээний ба өмнө нь тамоксифенээр стандарт эмчилгээ хийлгэж байсан эмэгтэйн хөхний хорт хавдрын эрт үеийн нэмэлт, удаашруулсэн нэмэлт эмчилгээний үед бүх судалгаанд ерөнхийдөө сайн шингэцтэй байсан. Даавар сөрөг эмгэгийн үед летрозолыг хэрэглэх заалтгүй. Ерөнхийдөө ажиглагдаж буй сөрөг урвал нь гол төлөв хөнгөн эсвэл дундаж түвшнийх байсан бөгөөд ихэнх тохиолдолд эстрогены дутагдалтай холбоотой үүссэн байна. Дийлэнх тохиолдолд, эмнэлзүйн судалгаагаар сөрөг урвал нь халуун оргих, үеэр өвдөх, дотор муухайрах ба ядарч сульдах шинжээр илэрсэн байна. Ихэнх сөрөг урвалыг эстрогены дутагдлаас болсон жирийн фармакологийн үр дагавар гэж үзэж болно. Жишээ нь: халуун оргих, үс халцрах болон үтрээний цус алдалт юм. Бэлдмэлийг 30ºС-ээс дээшгүй хэмд чийгшилтээс хамгаалсан өөрийнх нь савалгаанд нь хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-05-30 23:11:32

Бэлэн байгаа юу

Их эмч2025-05-30 23:22:28

Сайн байна уу. Уучлаарай байхгүй байна

Хэрэглэгч2020-07-06 14:00:17

сайн байна уу фемара яг ямар механизмтай вэ? Мөн гонадопин ?

Их эмч2020-07-06 15:56:37

Сайн байна уу.

Хэрэглэгч2020-07-06 14:00:10

сайн байна уу фемара яг ямар механизмтай вэ? Мөн гонадопин ?

Их эмч2020-07-06 15:56:33

Сайн байна уу. та нарын мэргэжлын эмчид хандаарай