
Зодак 10мг №10
11,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-550₮

-6%-660₮

-8%-880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг гарч болох хүндрэлээс зайлсхийхийн тулд эмчийн заавраар хэрэглэнэ. Хоолноос үл хамааран ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд 1 ширхэг бүрхүүлтэй шахмалыг (цетиризин 10мг) хоногт нэг удаа ууна. 6-12 насны хүүхдэд 1 ширхэг бүрхүүлтэй шахмалыг (цетиризин 10 мг) өдөрт нэг удаа эсвэл 1/2 шахмалаар (цетиризин 5 мг) өдөрт хоёр удаа өглөө орой ууна.
Улирлын ба жилийн турш үргэлжилдэг харшлын ринит, коньюнктивит, харшлын загатнаат дерматоз, поллиноз (улирлын халууралт), чонон хөрвөс (түүний дотор архаг, шалтгаан тодорхойгүй), квинкийн хаван зэргийн үед хэрэглэнэ.
Идэвхтэй бодис цетиризин дигидрохлорид 10мг
Бэлдмэлийн аль нэгэн найрлагад хэт мэдрэг, бөөрний дутагдалын төгсгөлийн шат (креатининий клиренс < 10 мл/мин), галактозод удамшлын тэсвэргүй, лактазын буюу глюкоз-галагтозын мальабсорцийн хам шинж, 6 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Бөөрний архаг дутагдалын дунд болон хүнд шатанд (тунгийн зохицуулга шаардлагатай). Элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн, өндөр настай өвчтөнүүд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвөлгөөг авах шаардлагатай. Архи,согтууруулах ундаа, төв мэдрэлийн системийг дарангуйлах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
