ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Сермион 10мг №50

69,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,450

Үнэ
65,550
Gold

-6%-4,140

Үнэ
64,860
Platinium

-8%-5,520

Үнэ
63,480

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Ницерголиныг 10мг тунгаар хоногт 3 удаа ижил цагийн зайтай удаан хугацааны туршид ууж хэрэглэнэ.

Ницерголин нь тархины бодисын солилцоо ба цусан хангамжийг сайжруулах, тромбоцитын агрегацийг багасгах, цусны гемореологи үзүүлэлтийг сайжруулах ба дээд ба доод мөчдийн цусны урсгалын хурдыг түргэсгэх үйлдэлтэйэрголины уламжлалын бэлдмэл. Ницерголины удаан хугацааны эмчилгээний үр дүнд танин мэдэхүйн үйл ажиллагаа тогтвортой сайжрах ба тэнэгрэлтэй холбоотой зан төрхийн өөрчлөлтийн илрэл багасдаг. Тархины бодисын солилцоо ба цусан хангамжийн цочмог болон архаг өөрчлөлт (тархины судасны хатуурал, артерийн даралт ихсэх эмгэг, тархины судасны тромбоз ба бөглөрлийн улмаас үүссэн, ялангуяа  тархины түр зуурын дайрлага, судасны гаралтай тэнэгрэл (30мг тунгаар хэрэглэнэ), судас агчсаны улмаас толгой өвдөх), цочмог ба архаг явцтай захын бодисын солилцоо болон цусан хангамжийн өөрчлөлт (гар, хөлийн артерийн органик ба үйл ажиллагааны эмгэг, Рейно-гийн өвчин, захын цусны урсгалын алдагдлаар нөхцөлдсөн хам шинж) үед хэрэглэнэ.

Ницерголин 10мг, альцийн гидрофосфат дигидрат 100мг, бичил талст целлюлоза 22,4мг, магнийн стеарат 1,3мг, натрийн карбоксиметилцеллюлоза 1,3мг, сахаран бүрхүүл:  сахароза 33,35мг, тальк 10,9мг, хуайс модны давирхай 2,7мг, сандарак модны давирхай 1мг, магнийн карбонат 0,7мг, титанийн хоёрч исэл (E171) 0,7мг, модны давирхай 0,6мг, карнаубын лав 0,06мг, улаан шар (E110) 0,05мг.

Саяхан болсон зүрхний шигдээс, цочмог цус алдалт, илэрхий брадикарди, тэнцвэрийн зохицуулга алдагдах, ницерголин ба эрготамины уламжлалын бусад бэлдмэлд болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс, сахараз/изомальтазын дутагдал, фруктозын үл зохицол, глюкоз-галактозын шингээлтийн алдагдал, 18 хүртэл насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Сермионыг жирэмсэн үед хэрэглэсэн өвөрмөц судалгаа байдаггүй учир түүнийг жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ.

 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-11 11:01:17

Сермион 10мг энэ эмийг хаанаас олох боломжтой вэ?

Их эмч2025-03-11 11:03:52

Сайн байна уу. 18001883-2-р шугамаар Монос эмийн сангийн салбаруудаар шүүлгээд үзээрэй,