
Роксера 10мг №28
44,700₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,235₮

-6%-2,682₮

-8%-3,576₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь 1 удаа усаар даруулж ууна
Анхдагч гиперхолестеринеми буюу биеийн хүчний дасгал, биеийн жин буурах. Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна
Идэвхит бодис: розувастатин кальци 5,21 мг, 10,42 мг, 20,83 мг ба 41,65 мг (розувастатины 5 мг, 10 мг, 20 мг ба 40мг шахмалд тус тус агуулагдана),
Туслах бодис: бичил таслт целлюлоз, усгүйжүүлсэн лактоз, кросповидон, коллоид, усгүйжүүлсэн цахиурын давхар исэл, магнийн стеарат.
Толгой өвдөх, толгой эргэх, Дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, Булчин өвдөх,Суулгалт гаж нөлөө илэрч болно. Розувастатин болон бэлдмэлийн найрлагад орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-07 12:31:25
Хөнгөлөлттэй авах эмийн санд энэ эм хаана байна?
Их эмч2025-04-07 12:37:30
Сайн байна уу. 1800-1883 руу залгаад 2-1 с лавлаарай
Хэрэглэгч2025-04-07 12:30:17
Хөнгөлөлттэй авах эмийн санд энэ эм хаана байна?
Их эмч2025-04-07 12:37:36
Сайн байна уу. 1800-1883 руу залгаад 2-1 с лавлаарай
Хэрэглэгч2024-11-28 21:20:40
Эмч Мертенил эмч бичиж өгсөн эмийн сангийн хүн Роксера эмийг өгсөн байх юм болдог юмуу
Их эмч2024-11-28 21:22:50
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-11-28 21:19:12
Эмч Мертенил эмч бичиж өгсөн эмийн сангийн хүн Роксера эмийг өгсөн байх юм болдог юмуу
Их эмч2024-11-28 21:23:03
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-10-24 19:56:17
мертенил эмийн оронд ууж болох уу
Их эмч2024-10-24 20:26:31
Сайн байна уу. Болно
Их эмч2024-10-24 20:26:31
Сайн байна уу. Болно
Хэрэглэгч2023-09-04 20:18:58
Элэгний өөхжилттэй хүн хэрэглвэл яах вэ
Их эмч2023-09-04 20:40:50
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй.
Их эмч2023-09-04 20:40:50
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй.
Хэрэглэгч2023-04-04 11:27:47
Сайн байна уу Гаж нөлөө,эсрэг заалт бий юу
Их эмч2023-04-05 01:44:53
Сайн байна уу. Эсрэг заалт: 5мг, 10мг болон 20мг шахмалын хувьд: Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй), Миопати, Циклоспоринтай хамт хэрэглэх, тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай Жирэмсэн болон хөхүүл эх Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй Лактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй Болгоомжтой хэрэглэх: 5мг, 10мг болон 20мг шахмалын хувьд: Миопати болон рабдомиолиз үүсэх эрсдэлтэй, бөөрний дутагдал, гипотериоз хувь хүнд болон гэр бүлд нь удамшлын булчингийн эмгэгтэй гэсэн асуумжтай, ГМГ-КоА-редуктаза болон фибратыг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай архи хэт их хэрэглэдэг цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал 70-аас дээш насны өндөр настанд асуумжид элэгний эмгэгтэй сепсис артерийн гипотензи том талбайг хамарсан мэс засал гэмтэл бодисын солилцоо, дотоод шүүрэл болон эрдсийн хүнд алдагдалтай хяналтгүй эпилепситэй хүмүүст болгоомжтой арьс өнгө (ази хүмүүст) фибраттай нэгэн зэрэг хэрэглэхдээ болгоомжилно Гаж нөлөө: Уг эмийг хэрэглэх явцад богино хугацаатай, хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрдэг. Эмнэлзүйн ажиглалтаар нийт розувастатин хэрэглэж байсан өвчтөний 4% нь гаж нөлөөнөөс болж эмийн эмчилгээнээс татгалзсан Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг төрөх насны эмэгтэй хэрэглэх шаардлагатай. Холестерин болон холестерины бионийлэгжилтийн бүтээгдэхүүн нь ургийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг учир ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторыг жирэмсэн эхэд хэрэглэхдээ үр дүн, эрсдлийг маш сайн тооцсон байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэх явцад жирэмслэвэл розувастатиныг хэрэглэхээ шууд зогсооно. Розувастатин нь хөхний сүүгээр гадагшилдаг гэсэн судалгаа байхгүй. Хөхүүл эх розувастатиныг хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагатай
Хэрэглэгч2023-02-11 12:13:06
Өдөрт хэдийг хэдэн цагт уудаг вэ
Их эмч2023-02-16 04:21:14
Сайн байна уу. 21цагт
