ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Ибупрофен-денк 600мг №20

17,300

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-865

Үнэ
16,435
Gold

-6%-1,038

Үнэ
16,262
Platinium

-8%-1,384

Үнэ
15,916

Тоо ширхэг :

Номин Седар (3ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.85ш)Байршил харах
Монос УБ таун (2.15ш)Байршил харах
Монос Өнөр плаза (3.8ш)Байршил харах
Хоумланд (2.9ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4.15ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1.4ш)Байршил харах
Хоног (4ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Хоногт 1200мг тунг хувааж хэрэглэнэ. 

Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм юм.  Хэрэхийн артрит (хүүхдийн хэрхийн артрит буюу Стиллийн өвчин), нуруу нугаламын үрэвсэл (спондилит), остеоартрит, хэрэхийн бус (серонегатив) үений эмгэг, үе мөчний бус хэрэх буюу мөр үений уут үрэвсэх (капсулит), үений шингэн багасах (бурсит), булчин шөрмөс үрэвсэх (тендонит), үений уут үрэвсэх (теносиновит), нуруу, зөөлөн эд гэмтэх, сунах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх,  шүд өвдөх, мэс заслын дараах өвдөлт болон толгой өвдөх, мигрень зэрэг дунд зэргийн хүчтэй  өвдөлтүүдийн үед хэрэглэнэ. 

Нэг бүрхүүлтэй шахмалд ибупрофен 400мг.

Аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдээс үүдэн анафилаксийн шок болон судас мэдрэлийн хаван зэрэг хүнд явцтай харшлын урвал үүсч болдог учир дээрх эмүүдээс үүдэлтэй харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст хэрэглэхийг хориглоно. 2-оос доош насны хүүхэд, ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархлаатай, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх аюулгүй байдал нь бүрэн судлагдаагүй тул тус тус хэрэглэхийг хориглоно. Жирэмсний сүүлийн 3 сард стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдийг байнга хэрэглэвэл хэвлий дэх ургийн холбогч артери хугацаанаасаа өмнө хаагдаж болох  ба нярайн уушгины даралт өндөрших магадлалтай. Үүний улмаас төрөлт хүндэрч, удааширч болно.  

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-10-21 19:15:35

Антидот

Их эмч2024-10-21 19:19:56

Сайн байна уу. Та асуух зүйлээ үлдээнэ үү

Их эмч2024-10-21 19:19:56

Сайн байна уу. Та асуух зүйлээ үлдээнэ үү

Хэрэглэгч2024-02-07 09:14:29

нэг дор олныг уувал сөрөг гаж нөлөө яаж илрэх вэ?

Их эмч2024-02-07 09:22:30

Сайн байна уу. Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Бэлдмэлийн тун хэтрэх үед толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох, ухаан алдах (түүнчлэн хүүхдэд миоклоник таталт) зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Мөн ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг ажиглагдаж болно. Хоол боловсруулах замын цус алдалт, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал илэрч болзошгүй. Цаашлаад цусны даралт унах, амьсгал өнгөц болох (амьсгал дарангуйлагдах), арьс салст хөхрөх (цианоз) зэрэг шинж тэмдэг илэрч болно. Өвөрмөц антидот байдаггүй. Хэрэв бэлдмэлийн тун хэтэрсэн гэж бодож байвал эмчид мэдэгдээрэй. Эмч хордлогын хүндийн зэргийг үнэлэх ба шаардлагатай эмчилгээний талаар шийдвэр гаргана.

Хэрэглэгч2023-11-27 17:31:24

2 nastai xvvxded tallaj ogch blox u

Их эмч2023-11-27 17:42:32

Сайн байна уу. 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Хэрэглэгч2023-07-21 15:38:10

Xoxvvl xvn uuj boloxuu xyrzangiin oedold

Их эмч2023-07-21 15:41:17

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2022-10-19 14:24:56

Shuud zalgij uudag yumuu zajilj uudag yumu

Их эмч2022-10-19 15:31:04

Сайн байна уу. Усаар даруулаад залгиж ууна.

Хэрэглэгч2020-08-03 16:50:36

Ибупрофен уухгүйгээр олгох уу

Их эмч2020-08-03 20:33:17

Сайн байна уу.