ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Кларитрон 250мг №14 - Антибиотик Кларитромицин

17,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-850

Үнэ
16,150
Gold

-6%-1,020

Үнэ
15,980
Platinium

-8%-1,360

Үнэ
15,640

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.

Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар, амьсгалын доод замын халдвар (цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушгины хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушгины хатгалгаа), дунд чихний халдвар, арьс, зөөлөн эдийн халдвар, үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний Н.pylori нянгийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

Нэг капсул нь 250мг кларитромицин агуулна. 

Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Кларитромициныг жирэмсний эхний 3 сард бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л зөвхөн хэрэглэнэ. Эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно. Дотор муухайрах, бөөлжих,, хэвлийгээр өвдөх, суулгах  амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, чонон хөрвөс, арьсны тууралт зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус илэрч болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-22 22:07:27

Энэ эмийг хоолой хөндүүрлэж өвдөхдөө ууж болох уу ханиад талаасаа ууж болох уу

Их эмч2024-11-22 22:16:21

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэдэг антибиотитк эм

Хэрэглэгч2024-11-22 22:06:22

Энэ эмийг хоолой хөндүүрлэж өвдөхдөө ууж болох уу ханиад талаасаа

Их эмч2024-11-22 22:16:41

Сайн байна уу. Антибиотик эм эмчийн заавраар хэрэглэдэг

Хэрэглэгч2024-10-31 06:39:31

Huuhediin hooloi uvduhud bichej ugsun. Chuham yg ymar ued uuh estoim bol?

Их эмч2024-10-31 06:55:38

Сайн байна уу. Бактщрийн эсрэг эм үрэвслийн үепд ууна

Хэрэглэгч2024-02-27 01:50:49

250мг аар 6настай хүүхдэд өдрийн 2 гэснийг 3аар гэж бодоод уулгаад байсан байна сөрөг нөлөөтэй юу

Их эмч2024-02-27 03:06:37

Сайн байна уу. антибиотик тул эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-12-12 12:36:02

Сайнуу энэ эмийг хүүхдийн гамириттай гэж бичиж өгсийн хэр эм бол

Их эмч2023-12-12 12:57:35

Сайн байна уу. антибиотик эмчийн заавраар уувал үр дүнтэй

Хэрэглэгч2023-06-02 14:43:13

Энэ эмийг хоолой удаан хугацаагаар өвдөж байгаад ууж болох уу, хоолойн өвдөлтөнд уух ямар антибиотик байгаа вэ,

Их эмч2023-06-02 20:20:01

Сайн байна уу. Та антибиотикыг эмчийн заалтаар бичүүлж хэрэглэнэ үү.