Эзамон №60 - Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл
20,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,025₮
-6%-1,230₮
-8%-1,640₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсэд 1-2 капсулаар хоногт 3 удаа, 6-аас дээш насны хүүхдэд 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй. Эзамоныг хэрэглэх цагтаа (ялангуяа 1 удаа хэрэглэж байгаа үед) хэрэглэлгүй мартаж өнгөрөөж болохгүй. Хэрэв ингэж өнжсөн тохиолдолд бэлдмэлийг яаралтай нөхөж хэрэглэх бөгөөд харин дараагийн хэрэглэх хугацаа өнгөрсөн байвал мартаж өнжсөн тунг нөхөж хэрэглэхгүй.
Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, меньерийн хам шинж, мигренээс урьдчилан сэргийлэх, оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Нэг капсултай эм нь 400 мг пирацетам, 25 мг циннаризин агуулна. Туслах бодисууд: Лактоз, силиконы диоксид, магнийн стеарат.
Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ. Бэлдмэлийн найрлага дахь пирацетам, циннаризин зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс,цус алдалтын цус харвалт, жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард), хөхүүл үед дээрхи тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал зэрэг гаж нөлөө илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ. Бэлдмэлийг элэг, бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хөнгөн явцтай бөөрний дутагдлын үед ялангуяа креатинины клиренс 60 мл/мин-аас бага байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэх хоорондын зайг уртасгах буюу эмчилгээний тунг багасгана. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний ферментүүдийг анхааралтай хянах шаардлагатай. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ. Паркинсоны өвчин болон нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-17 19:47:06
Хадгалах хугацаа
Их эмч2024-11-17 21:01:41
Сайн байна уу. 2жил
Хэрэглэгч2024-11-13 13:01:39
нэг дор хоёрыг уувал зүгээр үү их хэмжээгэр уувал үхэх үү?
Их эмч2024-11-13 13:31:35
Сайн байна уу. Та мэдрэлийн эмчийн заавраар хэрэглээрэй, Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл тул эмчийн заавраар хэрэглэнэ баярлалаа
Хэрэглэгч2024-11-03 01:22:23
Энэ эмийг жоргүй авч болох уу?
Их эмч2024-11-03 01:24:56
Сайн байна уу. жороор олгоно
Хэрэглэгч2024-10-28 16:32:52
Энэ эмийг 1 удаа уугаад дахиж уухгүй больж болох уу /нярайд/
Их эмч2024-10-28 17:07:29
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2024-10-28 16:30:58
1 сартай нярайд эмч бичиж өгсөн юмаа хэдэн цагийн зайтай уух вэ 4/1-р уулгаж байгаа
Их эмч2024-10-28 17:07:38
Сайн байна уу. Болноо
Хэрэглэгч2024-10-05 23:22:07
ENE EMIIG NOIRGVIDELIIN ESREG HEREGLEJ BOLHUU
Их эмч2024-10-06 07:47:30
Сайн байна уу. Мэдрэлийн эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-26 14:17:36
том хүн өдөрт хэдээр уух вэ
Их эмч2024-09-26 14:29:41
Сайн байна уу. Насанд хүрэгсэд 1-2 капсулаар хоногт 3 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-21 14:28:21
Эзамон аль эмийн сангуудаар бгаа вэ
Их эмч2024-09-21 15:13:05
Сайн байна уу. Та хүргэлтээр авах боломжтой. 18001883-1рүү холбогдоорой
Хэрэглэгч2024-09-19 02:38:21
3 сартай жирэмсэн ууж болох уу?
Их эмч2024-09-19 02:41:55
Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-08-27 17:58:16
Нэг уувал заавал дахиад уух ёстой гэсэн үг юмуу
Их эмч2024-08-27 19:12:09
Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2024-07-24 09:53:25
Толгой дээшээ харж унтаад өглөө сэрхээр ар дагзаараа бадайрсан байх юм юуных вэ Д уух уу энэ эмийг ууж болох болов уу
Их эмч2024-07-24 16:16:41
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2024-07-14 08:25:51
тархины даралттай хүн хэрэглэж болох уу? нойргүйдээд байгаа
Их эмч2024-07-14 08:38:41
Сайн байна уу. Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, меньерийн хам шинж, мигренээс урьдчилан сэргийлэх, оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-07-07 13:55:45
ЖИРЭМСЭН 7сартай ерөөсөө унтаж чаддагүй ээ. Өдрийн 1р ууж болох уу
Их эмч2024-07-07 14:24:14
Сайн байна уу. Хяналтын эмчээсээ лавлаарай, жирэмсэнд шууд зөвлөхгүй ээ
Хэрэглэгч2024-05-28 22:09:01
Нойр муутай хүн ууж болох уу
Их эмч2024-05-28 22:50:06
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэрэглэгч2024-05-26 14:38:13
толгоинй нариислалтэй маа нүд бүрэлзээд толгой өвдөөд салкуу юм уувал судас тэлэх болвуу
Их эмч2024-05-26 16:43:24
Сайн байна уу. Та эмчдээ үзүүлээд зөвөлгөө аваарай
Хэрэглэгч2024-05-14 10:50:24
тэгээд болно гэсэн үгүү эзамонийг нь хэрэглэж
Их эмч2024-05-14 11:08:26
Сайн байна уу. тийм
Хэрэглэгч2024-05-14 10:20:21
Пирацетам авахад энийг өгсөн адил үйлчилгээтэй юм уу
Их эмч2024-05-14 10:40:54
Сайн байна уу. Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, меньерийн хам шинж, мигренээс урьдчилан сэргийлэх, оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-03-16 09:48:36
mana huu 6sart yuma sayhn vzvvleed ezamon gedeg emiig 2/1eer odriin 3r 21hobog ogoore gsn ingj ogch boldg uu
Их эмч2024-03-16 11:24:51
Сайн байна уу. 6 наснаас дээш хэрэглэх заалттай .
Хэрэглэгч2024-03-09 00:17:57
Эзамон физам 2 юугаараа ялгаатай вэ
Их эмч2024-03-09 08:40:49
Сайн байна уу. Үйлдвэрлэгчээрээ өөр, найрлага нь ижил.
Хэрэглэгч2024-02-22 21:34:51
Юм цээжлэхдээ үнхээр муу юмаа Зүгээр өөрөө аваад уугаад байж болох болов уу
Их эмч2024-02-22 21:46:52
Сайн байна уу. Тархины үйл ажиллагааг сайжруулагч мемори плюс гээд - Тархины захын судасны дутагдал, толгой эргэх, санах ой муудах, ядрах, тархины доргилт, шинэ гэмтэлд чухал нөлөөтэй ба суугаа ажилтай комьпютерийн ард суудаг оюуны ачаалал өндөртэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Их эмч2024-02-22 21:39:34
Сайн байна уу. Эмчийн заалтгүй бол хамаагүй уухгүй ээ.
Хэрэглэгч2024-02-02 18:40:42
Uugaad untahaar shunuduu hulruud bh yum zugeer uu?
Их эмч2024-02-02 18:57:59
Сайн байна уу. Эзамон нь ноотроп бэлдмэл, артерийн даралт бууруулах эм, судас өргөсгөх эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ. Бусад судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ
Хэрэглэгч2024-02-02 16:34:39
Уувал нойр хүргэх үү
Их эмч2024-02-02 17:36:47
Сайн байна уу. тийм
Хэрэглэгч2024-01-07 22:24:55
Хүүхэд яаж уух вэ
Их эмч2024-01-08 02:04:04
Сайн байна уу. 6-с доош насны хүүхдэд өгөхгүй.
Хэрэглэгч2023-12-13 11:38:39
7 - 14 honogto migraine tolgoi uvdult bolood baina ene emiig her udan uuh heregtei ve?
Их эмч2023-12-13 13:08:53
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-12-12 21:23:52
Жоохон хүүхэд өгч болох уу
Их эмч2023-12-12 22:00:32
Сайн байна уу. 6 наснаас дээш эмчийн жороор хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-12-12 21:22:22
Жоохон хүүхэд өгч болох уу
Их эмч2023-12-12 22:00:36
Сайн байна уу. 6 наснаас дээш эмчийн жороор хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-29 19:55:32
Хаанахын эм бэ
Их эмч2023-11-29 20:09:49
Сайн байна уу. монгол
Хэрэглэгч2023-09-07 03:25:14
sain bnu nyrai hvvhded ugch bolohuu
Их эмч2023-09-07 03:58:08
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-08-22 21:27:09
Тархины судас нарийссан хүн ууж болох уу
Их эмч2023-08-22 21:41:41
Сайн байна уу. Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, меньерийн хам шинж, мигренээс урьдчилан сэргийлэх, оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-08-22 21:27:06
Тархины судас нарийссан хүн ууж болох уу
Их эмч2023-08-22 21:41:47
Сайн байна уу. Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, меньерийн хам шинж, мигренээс урьдчилан сэргийлэх, оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-08-13 16:25:29
7 сартай жирэмсэн ууж болхуу
Их эмч2023-08-13 16:35:33
Сайн байна уу. Хяналтын эмчийн заалтаар ууна.
Хэрэглэгч2023-08-13 15:57:15
Толгой дүүрч чангарах хүзүү хөших толгой өвдөх үс унаад байгаамаа ийм шинж тэмдэг илэрхэд ууж болохуу
Их эмч2023-08-13 16:35:11
Сайн байна уу. Эмчийн зөвлөгөөгөөр жорын дагуу ууна.
Хэрэглэгч2023-06-29 09:15:58
3 сартай хүүхэдээд өгөж болх уу 3 хувасний нэгээр яааж яааж уух вэ
Их эмч2023-06-29 12:00:38
Сайн байна уу. хүүхдийн эмчийн заавраар ууж болно
Хэрэглэгч2023-05-21 15:38:01
Сайн байна уу манай хүүхэд 7.н сартай юмаа толгойн өвдөөд унтаж чаддаггүйээ байна байн сэрээд эзамон өгч болох уу яаж ямар тунгаар өгч болох вэ хүүхэд ямар нэг юманд нөлөөлж болох уу
Их эмч2023-05-21 21:52:31
Сайн байна уу. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид хандана уу.
Хэрэглэгч2023-04-16 01:27:11
Судасны нарийсалтай ундаг хүнд өгч болох уу
Их эмч2023-04-16 01:31:24
Сайн байна уу.нарийн мэргэжлийн эмчээсээ лавларай Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Бэлдмэлийн найрлага дахь пирацетам, циннаризин зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс Хүнд явцтай бөөрний дутагдал Цус алдалтын цус харвалт Жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард) Хөхүүл үед
Хэрэглэгч2023-04-13 10:47:15
Энэ нойрны эм биш үү эмийн сан ч тэгж өгөх юм ??
Их эмч2023-04-14 02:13:02
Сайн байна уу. Эзамон нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, захын судсыг өргөсгөх, тархины судасны эсэргүүцлийг багасгах пирацетам, циннаризин гэсэн эмийн бодис агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл юм. Пирацетам нь энерги, уургийн солилцоог сайжруулж, эсүүд дэх глюкозын хэрэглээг түргэсгэн тэдгээрийн хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг эсэргүүцлийг нэмэгдүүлэх замаар тархинд бодисын солилцооны үйл явцыг идэвхжүүлдэг; төв мэдрэлийн тогтолцооны дотоод дамжуулалтыг сайжруулж, цус харвалтын бүсэд цусны урсгалыг сайжруулдаг. Оюун ухаан, сэтгэн бодох үйл ажиллагааг сэргээж сайжруулах бэлдмэл. Циннаризин нь кальцийн ион эсийн ханаар нэвтрэхийг саатуулж, судас өргөсгөж, тэнцвэрийн төвийн сэрлийг бууруулж, хүчилтөрөгчгүй орчинд эсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ. Хавсарсан нийлмэл найрлага нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг илэрхий үйлчилгээ үзүүлнэ. Хоёр эмийн бодис нь харилцан бие биенийхээ үйлчилгээг дэмжиж, тархины цусан хангамжийг сайжруулна. Үнэ
Хэрэглэгч2023-03-24 00:09:14
Нярайд 3 сараас илүү уулгаж болох уу эмээ уугаагүй тохиолдолд унтаж чадахгүй уйлагнаад байдаг юмаа
Их эмч2023-03-24 01:42:33
Сайн байна уу. Болохгүй. Та эмчлэгч эмчид хандан зөвлөгөө авна уу. Хүүхдэд тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн мэргэжлийн эмч зааж өгнө.
Хэрэглэгч2023-03-24 00:09:13
Нярайд 3 сараас илүү уулгаж болох уу эмээ уугаагүй тохиолдолд унтаж чадахгүй уйлагнаад байдаг юмаа
Их эмч2023-03-24 01:42:50
Сайн байна уу. Болохгүй. Та эмчлэгч эмчид хандан зөвлөгөө авна уу. Хүүхдэд тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн мэргэжлийн эмч зааж өгнө.
Хэрэглэгч2023-03-24 00:09:06
Нярайд 3 сараас илүү уулгаж болох уу эмээ уугаагүй тохиолдолд унтаж чадахгүй уйлагнаад байдаг юмаа
Их эмч2023-03-24 01:43:00
Сайн байна уу. Болохгүй. Та эмчлэгч эмчид хандан зөвлөгөө авна уу. Хүүхдэд тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн мэргэжлийн эмч зааж өгнө.
Хэрэглэгч2023-01-25 18:26:40
Энэ эмийг нярайд яаж өгөх вэ? Шууд аманд нь хийхээр хахаж магадгүй гээд усанд уусгаж өгөх үү?
Их эмч2023-01-25 22:02:59
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ
Хэрэглэгч2022-12-01 18:56:12
2сартай хүүхдэд эмч маань 2/1 гээд бичиж өгсөн тэгж өгч болдоггү биздэ би 2удаа өгцийн гайгү биздэ санаа зовоод бхин уг нь 4/1 ээр өгдөг биздэ тэ?
Их эмч2022-12-02 01:00:43
Сайн байна уу. Жорын дагуу хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-10-12 22:58:22
Эзамон эм нь Нойр муутай хунд тус дэм болдог уу? Цус шингэлэх зорилгоор Clopi-Denk ууж байгаа болно. Хамт ууж брлох уу? Нас 47 эмэгтэй. Зурхний хэм алдагдалтай юмаа.
Их эмч2020-10-13 07:59:08
Сайн байна уу. Мэдрэлийн эмчээс зөвлөгөө авна уу.
Хэрэглэгч2020-10-08 01:16:33
Sain bnu tarhinii daralttai nyaraid emch bichij uguud 4ni 1eer uuj bga uusnaas hoish mash ih tsochimtgoi oroi 7,8tsagaas hoish shuniin 1,2 tsag hvrtel untahgui oir oirhon baadag baisnaa baalgui odoogoor 12 tsagiin tursh baahgui bn ene gaj nuluu yu
Их эмч2020-10-09 07:33:38
Сайн байна уу. эмчдээ үзүүлээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2020-05-15 17:22:38
Hyraid ogch bolohuu?
Их эмч2020-05-15 20:03:32
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-04-22 10:41:38
Sain bnuu?? Ezamoniig uugaad 2 honoj bnaa.Bie arzaagaad daarah medremj torood baihiin.Tegeed haluunaa vzeheer zvgeer hewiin.Eswel daralt bagatai bolohoor tegdeg ym bolwuu?? Bas ve ve aygvv dotor muuhairhiin!!
Их эмч2020-04-24 08:01:34
Сайн байна уу. Хүн бүрийн онцлог өөр бөгөөд та зовиур ихсээд байвал эмчид хандана уу
Хэрэглэгч2020-03-03 21:40:21
sain bnu bi hvitnii harshultai ymaa ezamon say uusan chine bien deer jijig tuuralt garlaa emnees harshil ogson baij bolohu ?
Их эмч2020-03-04 14:05:10
Сайн байна уу. эмнээс харшил өгсөн байж болноо: Баярлалаа.
Хэрэглэгч2020-01-06 12:38:37
Sain bn uu 2 sartai hvvhd ezamon uuj bga hvvhdd taarhgvi gj bhu
Их эмч2020-02-02 20:50:31
Сайн байна уу.
Хэрэглэгч2019-12-01 14:30:12
20honogtoi nyraid yaaj ogh we
Хэрэглэгч2019-12-01 04:13:57
20honogtoi nyrai hvchiltorogchn dutagdal 0.8bn gsima emch ni ene emiig bichj oghdoo exod garaagui shud bichd ogsn uulghd sorog noloo edr gaigui blow uu
Хэрэглэгч2018-12-14 15:38:07
сайн бнуу?? Эзамон, Фэзом 2.адилхан нэг биздээ
Их эмч2018-12-14 15:38:07
сайн байна уу тиймээ адилхан үйлдэлтэй эмнүүд байгаа.баярлалаа
Хэрэглэгч2018-11-29 20:38:37
Шөнө нойгүйдээд өглөөгүүр толгой дүйнгэтсэн, огт амарсан шинжгүй босч ирээд 5 хонож байгаа хүн байнаа. Өглөө үүр цайтал унтаж чадахгүй, тархи минь амраагүй, нойр дутмаг сэрээд байгаа тохиолдолд эзамоныг ууж болох уу? өдрийн хэдээр уух вэ???
Их эмч2018-11-29 20:38:37
сайн байна уу? та нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид хандана уу баярлалаа
Хэрэглэгч2018-11-27 00:52:41
Фезам эзамон 2 адилхан үйлчилгээтэй эмүүд үү
Их эмч2018-11-27 00:52:41
сайн байна уу? адилхан эмнүүд байгаа баярлалаа
Хэрэглэгч2018-09-18 15:10:43
энэ эм кавинтонтой ижил үйлчилгээтэй юмуу даралт хэвийн боловч толгой үл ялиг эргээд бна. Эмчид үзүүлсэн чинь Наатон гэдэг эм бичиж өгсөн. Өөр нэг эмч кавинтон, залгуулаад эзамон уу гэсэн өдөрт хэдийг уух вж
Их эмч2018-09-18 15:10:43
Сайн байна уу ? Насанд хүрэгсдэд 1-2 ширхгээр хоногт 3 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-07-23 13:52:53
odort hediig uuh we
Их эмч2018-07-23 13:52:53
сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 2-3 удаа ууна аа баярлалаа
Хэрэглэгч2018-07-09 05:57:25
sanaandgui baidlaar 7 em zereg uuchlaa sorog noloo bhgui gesen uguu ?
Их эмч2018-07-09 05:57:25
Сайн байна уу Их тунгаар хэрэглэвэл даралт унах болон бусад гаж нөлөө гарах аюултай тул та ямар нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт очих юм уу, түргэн тусламж дуудаарай Баярлалаа
Хэрэглэгч2018-05-18 07:08:59
ene emiig uuj bgaad uuhaa bolihoor emee neheh ch yumuu tiim zuil bgaa yu? noirondoo muu hun uuh gej bgaa yumaa? uuhaa bolihoor butsaad unthaa bolih ch yumuu
Их эмч2018-05-18 07:08:59
сайн байна уу? Эмчийн заалтаар ууна аа,тийм сөрөг нөлөө байхгүйээ баярлалаа.
Хэрэглэгч2018-05-12 04:26:58
Эзамон омарон 2 эм ижил үйлчилгээтэй юм уу
Их эмч2018-05-12 04:26:58
сайн байна уу ижил үйлчилгээтэй байгаа баярлалаа
Хэрэглэгч2018-03-29 05:09:58
Сайн бна уу? Биений юм ирж бх үед энэ эмийг ууж болохгүй гэсэн хориглох заалт байх уу?
Их эмч2018-03-29 05:09:58
Сайн байна уу,сарын тэмдэгийн үед хэрэглэж болохгүй гэсэн заалт байдаггүй.Баярлалаа
Хэрэглэгч2018-03-19 10:44:40
Sain baina uu эзамон ene emiig 2 sartai hvvhede ogcj bolohuu uulan emch фезом uulgatai gsiin emii sanchin eniig ogson uuj bolno gèed yaj ogohvv
Их эмч2018-03-19 10:44:40
Сайн байна уу. Ууж болно. Нэр нь өөр болохоос фезам. 1/4-р өдөрт 2 удаа ууна. Баярлалаа.
Хэрэглэгч2018-02-27 20:59:27
Хадгалах хугацаа хэдэн жил вэ?
Их эмч2018-02-27 20:59:27
Сайн байна уу? үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 3 жил хүртэл хадгалах боломжтой байгаа. баярлалаа.
Хэрэглэгч2018-01-12 02:10:03
9 сартай нойрондоо муу хүүхдэд яаж өгөх бэ?
Их эмч2018-01-12 02:10:03
Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа
Хэрэглэгч2017-09-24 19:29:12
Hamt em uuj bolhyy ndad alpavit gedeg vitamin tsugtan
Их эмч2017-09-24 19:29:12
Сайн байна уу. ЭМИЙН БА БУСАД ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ ТМС-ийг дарангуйлах эмүүд (нойрсуулах ба тайвшруулах эм), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд тайвшруулах үйлдэл нь ихсэнэ. Эзамон нь ноотроп бэлдмэл, артерийн даралт бууруулах эм, судас өргөсгөх эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ. Бусад судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг хүчжүүлэх ба бэлдмэлийн найрлага дахь циннаризин нь даралт ихэсгэх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг сулруулна. Бэлдмэл бамбай булчирхайн дааврын үйлдлийг нэмэгдүүлж улмаар салганах, тайван бус болох шинж илэрнэ. Мөн зарим цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдлийг ихэсгэнэ.
Хэрэглэгч2017-08-21 02:41:02
толгой хөдөлсөн доргисон бж болох хүн ууж болох у
Их эмч2017-08-21 02:41:02
Сайн байна уу? Дархины доргилтонд биш тархины цусан хангамж сайжруулах эм байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-06-07 02:40:17
3sartai huuhed chihneesni shingen nogoon yum garaad ter chih nj surhii ulaiigaad berziichih yum yah we
Их эмч2017-06-07 02:40:17
Сайн байна уу. Заавал эмчид хандаарай.
Хэрэглэгч2017-06-05 08:30:54
Эзамонийг нярайд өгч байгаа 3sartai huchilturugchin dutagdaltai garsiin hed honog udriin hedeer ugwul zohimjtoi bdag we
Их эмч2017-06-05 08:30:54
Сайн байна уу? Уучлаарай тухайн эмийн зөвлөгөөг нарийн мэргэжлийн эмчийн заалтаар үзлэг хийж өгдөг байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-05-21 08:00:25
Жирэмсний 7 сартайд ууж болох уу?
Их эмч2017-05-21 08:00:25
Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2017-03-10 09:59:19
udurt 2 udaa uuhad uilchilgeend ni nuluuluh uu?
Их эмч2017-03-10 09:59:19
Сайн байна уу өдөрт 2ш ууж болно. Баярлалаа
Хэрэглэгч2017-01-04 21:48:46
Daewoon pharmiin clow gedeg em avmaar bnaa
Их эмч2017-01-04 21:48:46
Сайн байна уу https://emonos.mn/category/product/29826/ энэ линкээр ороод үзэрэй. Ийм бэлдмэл манайд байгаа. Баярлалаа
Хэрэглэгч2017-01-04 21:44:38
Hi.clow gedeg em tanaihaar bnauu
Их эмч2017-01-04 21:44:38
Сайн байна уу манайд арьсны витамин байгаа глоу гэж нэртэй. Баярлалаа
Хэрэглэгч2016-12-12 02:59:16
Хүүхдэд нярай үед нь өгж байсан. Сайн унтуулаад байсан. Яаж байгаан бол зүгээр үү.
Их эмч2016-12-12 02:59:16
Сайн байна уу, тархины цусан хангамж сайжруулдаг эм байгааа эмчийнхээ бичиж өгсөн тунгаар бол болноо
Хэрэглэгч2016-11-19 21:05:25
ymar tohioldold heregleh we eruul hun hereglej boloh uu bas harwaltiin daraa heregleh ni tohiromjtoi yu sorog noloo baiga yu hedees heden nasnii humuus heregleh we
Их эмч2016-11-19 21:05:25
Сайн байна уу, тархины цусан хангамж сайжруулдаг бүтээгдэхүүн байгаа насанд хүрэгчид эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2016-11-19 20:54:31
ymar tohioldold heregleh we eruul hun hereglej boloh uu bas harwaltiin daraa heregleh ni tohiromjtoi yu sorog noloo baiga yu hedees heden nasnii humuus heregleh we
Их эмч2016-11-19 20:54:31
Сайн байна уу, тархины цусан хангамж сайжруулдаг бүтээгдэхүүн байгаа насанд хүрэгчид эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2016-11-02 22:56:49
Нярай хүүхдэд өгч болох уу
Их эмч2016-11-02 22:56:51
Сайн байна уу,Эчид үзүүлээд эмчийн заалтаар уулгана
Хэрэглэгч2016-02-02 11:23:59
Jiremsen tolgoi uwduhd uuj bolhuu
Их эмч2016-02-02 11:23:59
Сайн байна уу, жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард) хэрэглэхгүй.
Хэрэглэгч2015-12-30 14:03:39
эзамон эмний сөрөг нөлөө
Их эмч2015-12-30 14:03:39
Сайн байна уу Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ. Настай хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх үед экстрапирамид системийн зүгээс гаж нөлөө илэрч болзошгүй. Баярлалаа
Хэрэглэгч2015-08-03 19:29:59
Пирацетамыг 7сартай жирэмсэн хэрэглэж болох уу өдрийн 1р тариж байгаа
Их эмч2015-08-03 19:29:59
Сайн байна уу жирэмсэн хүнд хориглох заалт байхгүй. Баярлалаа