ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Урсомон 200мг №50 - Элэг хамгаалах, цөс хөөх бэлдмэл

39,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,950

Үнэ
37,050
Gold

-6%-2,340

Үнэ
36,660
Platinium

-8%-3,120

Үнэ
35,880

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Элэгний архаг, цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил хүртэл үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө залгиж ууна. Рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагитын үед 200-300 мг-аар унтахын өмнө ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна.

Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестоз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.

Нэг капсул нь 50 мг, 100 мг, 200 мг, 250 мг, 300 мг урсодеоксихолийн хүчлийг тус тус агуулна. Туслах бодисууд: Лактоз моногидрат, эрдэнэшишийн цардуул, силиконий диоксид, магнийн стеарат.

Гэдэс эвгүйрхэх, бөөлжис цутгах, толгой эргэх, нуруу өвдөх, үс унах, ханиалгах, цөсний чулуу кальцижих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно. Төрөх насны эмэгтэйчүүд урсодеоксихолийн хүчлийн эмчилгээ хийлгэх үед гормоны бус гаралтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл эсвэл бага тунтай эстрогений бэлдмэл хэрэглэх нь зүйтэй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2020-08-04 17:30:01

Ene emiig surguutei hun udurt hediig hezee uuh we?

Их эмч2020-08-04 20:03:11

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2020-05-18 13:21:30

сайн байна уу урсамон урсафальк хоорондоо ялгаатай юу ижил үйлчилгээтэй юу

Их эмч2020-05-18 22:10:05

Сайн байна уу. Үйлчилгээ ижил үйлдвэрлэсэн улс өөр. Баярлалаа.

Хэрэглэгч2020-05-18 13:20:12

сайн уу урсамон урсафальк 2 ялгаатхй юу

Их эмч2020-05-18 22:10:16

Сайн байна уу. ,

Хэрэглэгч2019-02-23 18:45:12

Сайн байна уу жирэмсэн 24 нед хүн ууж болохуу 200 мг өдрийн 1 ээр би ревтологийн эмчийн хяналтанд байдаг хяналтын эмч уухыг зөвлөсөн юмаа мөн өглөө орой аль үед нь уух хэрэгтэй вэ жирэмсэн хүнд хориглох заалт гаж нөлөө байгаа юу?

Их эмч2019-02-23 18:45:12

Сайн байна уу Жирэмсэн үед яах аргагүй шаардлагатай биш бол урсомоныг хэрэглэхгүй. Эмч нь шаардлагатай болохоор бичсэн байх. Та эмчээсээ яагаад хэрэглэж байгаа талаар бас тодруулаарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-04-07 20:04:53

Хөхүүл хэн хэрэглэж болох уу эмч бичиж өгсөн

Их эмч2018-04-07 20:04:53

Сайн байна уу. Эмчийн заалтаар бол болно.

Хэрэглэгч2018-01-19 02:14:12

Usosan ursomon hoyor nairlaga ni adilhan emnuud uu ali nsain be zovlood uguuchi

Их эмч2018-01-19 02:14:17

Сайн байна уу адилхан найрлагатай эм алийг нь ч хэрэглэж болно

Хэрэглэгч2018-01-19 02:07:11

Usosan ursomon hoyor nairlaga ni adilhan emnuud uu ali nsain be zovlood uguuchi

Их эмч2018-01-19 02:10:19

Сайн байна уу адилхан найрлагатай эм алийг нь ч хэрэглэж болно

Хэрэглэгч2018-01-04 11:57:16

Hi. Tsusuu abhuulsan hvn uuj bolohuu? Yaj heregleh be?

Их эмч2018-01-04 11:57:16

Сайн байна уу? Та эмчид хандана уу? Баярлалаа