Урсомон 50мг №50- Элэг хамгаалах, цөс хөөх бэлдмэл
36,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,800₮
-6%-2,160₮
-8%-2,880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Элэгний архаг, цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил хүртэл үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө залгиж ууна. Рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагитын үед 200-300 мг-аар унтахын өмнө ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна.
Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестоз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.
Нэг капсул нь 50 мг урсодеоксихолийн хүчлийг тус тус агуулна. Туслах бодисууд: Лактоз моногидрат, эрдэнэшишийн цардуул, силиконий диоксид, магнийн стеарат.
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно. Гэдэс эвгүйрхэх, бөөлжис цутгах, толгой эргэх, нуруу өвдөх, үс унах, ханиалгах, цөсний чулуу кальцижих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Цөсний чулууг хайлуулах зорилгоор хэрэглэхдээ 6 сар тутам чулуу уусаж байгаа эсэхийг хянах шаардлагатай. Бэлдмэлийг 250С-ээс дээшгүй хэмд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-06-16 15:21:20
Элэгний өөхлөлтөнд ууж болдог юм уу
Их эмч2024-06-16 15:38:35
Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно
Хэрэглэгч2024-03-16 00:01:35
15 настай хүүхдэд цөс зөөлнөөр хөөхөд ямар тун өдрийн хэдээр уувал зохилтой вэ
Их эмч2024-03-16 06:54:07
Сайн байна уу. Та дотрын нарийн мэргжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2024-03-16 00:01:25
15 настай хүүхдэд цөс зөөлнөөр хөөхөд ямар тун өдрийн хэдээр уувал зохилтой вэ
Их эмч2024-03-16 06:54:26
Сайн байна уу. Та дотрын нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2024-03-15 07:04:46
97 кг-тай эрэгтэй хүн өдрийн хэд уух вэ?
Их эмч2024-03-15 17:57:42
Сайн байна уу. Элэгний архаг, цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Та нарийн мэргэжлийн хоол боловсруулах тогтолцооны эмчээс дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2024-02-16 18:04:59
Шулуун гэдэсний хагалгаанд орсон хүн хэрэглэж болдог болов у
Их эмч2024-02-16 18:13:54
Сайн байна уу. Хэрэглэх заалт: o Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестоз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-02-16 18:04:42
Шулуун гэдэсний хагалгаанд орсон хүн хэрэглэж болдог болов у
Их эмч2024-02-16 18:13:58
Сайн байна уу. Хэрэглэх заалт: o Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестоз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, рефлюкс-гастрит ба рефлюкс-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-02-15 15:30:43
Дотроо хэдэн ширхэгтэй вэ
Их эмч2024-02-15 16:04:10
Сайн байна уу. 50ширхэгтэй
Хэрэглэгч2024-01-23 19:41:12
10 хоногтой шарлалттай нярайд бичиж өгсөн юмаа. Уулгах нь зөв үү
Их эмч2024-01-23 20:52:27
Сайн байна уу. эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2024-01-13 10:43:18
Ходоодоо авхуулсан хүн цөсөө чулуунаас хамгаалж хэрэглэж болохуу
Их эмч2024-01-13 12:59:09
Сайн байна уу. Хяналтын эмчээсээ зөвлөгөө авч уугаарай
Хэрэглэгч2020-10-17 13:32:21
33 хоногтой нярай шарлалт сайн буурахгүй байна 10 хоног өдрийн 3 аар уусан үргэлжлүүлж уухуу өөр эмтэй хавсарч уухуу
Хэрэглэгч2019-02-11 10:15:43
Сайн бна уу. Баруун хавирганы доод хэсгээр хөндүүрлээд бна. Цөстөй холбоотой юу. Өмнө нь элэг, цөс өвдөж байгаагүй. Юу уувал зүгээр вэ
Их эмч2019-02-11 10:15:43
Сайн байна уу Та дотрын эмчид үзүүлж үзлэг хийлгэж оношлуулж эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй. Баярлалаа
Хэрэглэгч2019-02-02 18:34:57
28 хоногтой нярайд 50 яаж ѳгѳх вэ
Их эмч2019-02-02 18:34:57
сайн байна уу? эмчийн заавраар өгнө.
Хэрэглэгч2018-07-06 09:04:20
1/2 5honog ogson sarn buugaaguibn gd ahiad 1r odort2 udaa 5honog gehiin tun n ihdehguiyu 14 honogtoi nyarai
Их эмч2018-07-06 09:04:20
сайн байна уу ер нь эмчилгээ шарын байдлаас шалтгаалж сунгах боломжтой та хянаж буй эмчээсээ лавлан асуугаарай.баярлалаа
Хэрэглэгч2018-05-17 03:03:07
10 honogtoi nyaraid sharlaltiig buuruulah zorilgoor uguh gesiin hediig yaj uguh ve. eniig ugch bhad uur em zereg uguh heregtei yu
Их эмч2018-05-17 03:03:07
Сайн байна уу,1/2-р өдөрт 2 удаа өглөө,орой 5хоног өгнө.Баярлалаа.