Урсомон 100мг №50 Элэг хамгаалах, цөс хөөх бэлдмэл
41,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-2,050₮
-6%-2,460₮
-8%-3,280₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Хэрэглэх заалт: Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестаз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагит, цөсний замын дискинези, нярайн шарлалт зэрэгт хэрэглэнэ.
- Хэрэглэх арга, тун: Элэгний архаг цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө ууна. Рефлюкс-гастрит ба рефлюкс- эзофагитын үед 200-300 мг-аар унтахын өмнө ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна.
- Эмийн эмчилгээний бүлэг: Хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлөх бэлдмэл.
- Эм судлалын үйлдэл: Элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Урсодеоксихолийн хүчил нь хенодеоксихолын хүчилтэй харилцан үйлчлэлцэж холимог мицелл үүсгэнэ. (Хенодеоксихолын хүчил туйлгүй бөөм үүсгэх ба хенодеоксийн хүчил нь түүний бүрхүүл болно). Үүний үр дүнд сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагитын үед ходоодны агууламж эсийн мембраныг гэмтээх үйлдэл нь багасгана. Нөгөө талаар урсодеоксихолийн хүчил липофиль мембраны бүтэцтэй харилцан үйлчлэлцэж түүнийг бэхжүүлэн эсийг хортой мицеллийн үйлдэлд мэдрэг биш болгоно. Урсодеоксихолийн хүчил нь холестерины гэдэсний ханаар шимэгдэх шимэгдэлтийг саатуулснаар цөсний холестерины хэмжээг бууруулахаас гадна түүний элгэнд нийлэгжих ба цөсөнд орохыг багасгана. Цөсний хүчлийн хэмжээг ихэсгэн түүний литоген индексийг бууруулж цөсний холестериныг бууруулна.
- Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул нь 100 мг урсодеоксихолийн хүчил агуулна.
- Туслах бодисууд: Лактоз моногидрат, эрдэнэшишийн цардуул, силикон диоксид
- Анхааруулга: Цөсний чулууг хайлуулах зорилгоор хэрэглэхдээ 6 сар тутам чулуу уусаж байгаа эсэхийг хянах шаардлагатай. Урсомоныг дараах нөхцөлд цөсний чулуу хайлуулах зорилгоор хэрэглэнэ. Үүнд: Чулуу нь цэвэр холестерины гаралтай байх, чулууны хэмжээ 15-20 мм-ээс томгүй, цөсний хүүдийн ажиллагаа хэвийн, цөсний хүүдийд байгаа чулуу нь хүүдийн дундуураас доош болон цөсний суваг бөглөрөөгүй байх зэрэг болно. Эмчилгээ хийлгэж байгаа төрөх насны эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай. Нярайн шарлалтанд урсомон 50 мг бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
- Гаж нөлөө: Суулгах ба цөсний чулуу кальцижиж болзошгүй.
- Хориглох заалт: Цөсний хүүдий ба цөсний сувгийн цочимог үрэвсэлт өвчин, урсодеоксихолийн хүчил хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
- Эмийн харилцан нөлөөлөл: Найрлагандаа хөнгөн цагаан орсон бэлдмэлүүд урсодеоксихолийн хүчлийн шимэгдэлтийг бууруулна.
Асуулт хариулт
Хэрэглэгч2023-06-21 09:48:24
Уг эмийг нярайн шарлалтанд уулгахдаа заавал лив 52 эмтэй хамт хэрэглэх шаардлагатай юу? Дангаар нь өгч болох уу?
Их эмч2023-06-21 10:45:10
Сайн байна уу. Дангаар нь өгч болноо
Хэрэглэгч2023-06-21 09:47:50
Уг эмийг нярайн шарлалтанд уулгахдаа заавал лив 52 эмтэй хамт хэрэглэх шаардлагатай юу? Дангаар нь өгч болох уу?
Их эмч2023-06-21 10:44:43
Сайн байна уу. Дангаар нь өгч болноо
Хэрэглэгч2023-06-21 09:47:46
Уг эмийг нярайн шарлалтанд уулгахдаа заавал лив 52 эмтэй хамт хэрэглэх шаардлагатай юу? Дангаар нь өгч болох уу?
Их эмч2023-06-21 10:44:22
Сайн байна уу. Дангаар нь өгч болноо
Хэрэглэгч2018-08-06 23:53:14
Сайн байна уу? 63кг жинтэй эрэгтэй хүн хэдэн цагаар уух ёстой юм бол?
Их эмч2018-08-06 23:53:24
Сайн байна уу 250мг тунгаар өдөрт 2 удаа ууж болно баярлалаа.
Хэрэглэгч2018-08-06 23:53:06
Сайн байна уу? 63кг жинтэй эрэгтэй хүн хэдэн цагаар уух ёстой юм бол?
Их эмч2018-08-06 23:53:06
Сайн байна уу 250мг тунгаар өдөрт 2 удаа ууж болно баярлалаа.