ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
LV

Фурамаг 50мг №30 Olainfarm

42,000

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,100

Үнэ
39,900
Gold

-6%-2,520

Үнэ
39,480
Platinium

-8%-3,360

Үнэ
38,640

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Бүрээсийг хоолны дараа бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд 50-100мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ: 30кг-аас дээш жинтэй хүүхдэд 50мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 7-10 өдөр үргэлжилнэ. 
 

Фурагинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн шээсний замын халдвар (цистит, уретрит, пиелонефрит), простатит, эмэгтэйчүүдийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг бөөрний мэс засал, давсаг дурандах, гуурс тавих үед халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна мөн шээсний замын халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Фурамаг 50мг хатуу бүрээст агуулагдана. Туслах бодис калийн карбонат, магнийн карбонат, тальк.

Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ. Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Толгой эргэх, нойрмоглох, дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, хоолонд дургүй болох, суулгах, өтгөн хатах, хэвлийн өвдөлт, алуурах, цээжээр өвдөх, цэртэй болон цэргүй ханиалгах, үений өвдөлт, биеийн  хэм ихсэх,  амьсгал түргэсэх зэрэг гаж нөлөө илэрнэ.  

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-11-16 02:12:09

Энэ эм танай салбаруудаар бгаа юу?

Их эмч2024-11-16 05:49:38

Сайн байна уу. 18001883 2/1 шугамаар лавлаарай

Хэрэглэгч2024-01-27 09:57:57

Энэ эмийг яагахд оруулж ирэхгүй бга бол. Хориглох эмийн жагсаалтад орсон юм бол уу

Их эмч2024-01-27 17:34:00

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-11-18 17:23:42

Ene em mun uu haigaad olohgui bgaan.Furamag 50mg

Их эмч2023-11-18 18:54:46

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-10-04 19:03:34

Хаагуур худалдаалагдаж байгаа вэ

Их эмч2023-10-04 19:20:48

Сайн байна уу. Манайхаар салбарт байхгүй байнаа

Хэрэглэгч2023-09-18 10:32:32

Эх нялхсын бөөрний эмчийн хяналтанд бдаг юм. Энэ эмийг бичиж өгсөн 2/1 өдөрт 1 удаа 21 хоног уух юм.

Их эмч2023-09-18 11:16:16

Сайн байна уу. уучлаарай байхгүй

Хэрэглэгч2020-12-30 18:11:23

Энэ эм антибиотик юмуу антибиотик мэдрэг өгч байж уух хэрэгтэй юу

Их эмч2021-01-02 13:26:39

Сайн байна уу. антибиотик биш ээ эмчийн заавраар ууна баярлалаа

Хэрэглэгч2020-10-15 15:48:59

5 настай хүүхдээ үзүүлээд шээсний шинжилгээ өгүүлсэн чинь давсагний үрэвсэл гэсэн тэгээд furamag 25mg эмийг өдөрт 3 удаа уухаар өгсөн чинь биеэн дээр нь улаан тууралт гараад загатнаад байна

Хэрэглэгч2020-09-19 22:47:14

Сайн байна уу. 30кг-аас доош жинтэй хүүхэд уух заавар алга байх юм. Эмчийн жор дээр 50мг-тайг 12 цагийн зайтай уухаар бичиж өгсөн. Хоногийн тун нь 100 болж байгаа. 6 настай хүүхэд ийм тунгаар ууж болдог юм уу.

Хэрэглэгч2020-01-25 11:35:10

Ene emend amoktsilaw bolon muuguntsuriin esreg em nairlagand ni bgaa yu

Их эмч2020-02-01 16:54:31

Сайн байна уу. найрлаганд байхгүй ээ

Хэрэглэгч2019-12-07 19:18:35

2 настай хүүхдэд өдрийн 2оор 14 уу гэсэн болох уу

Хэрэглэгч2019-12-05 16:17:29

Энэ эмийг уухаар нойр хүрэх үү? Би 4 дэх өдрөө ууж байгаа. Их л нойр хүрээд нойрмоглоод байх юм

Хэрэглэгч2019-11-28 13:25:07

ene emiig uusanaas xoish sheesnii ongo shar garaad bna zvgeer bolowuu wontaxime geed tariatai tsug xereglej bgaa

Хэрэглэгч2019-01-02 14:08:50

Ene emiin esreg zaalt baidag ym bn getel tanai emiin san ymar ch gaj noloogvi gej helsen emiin gaj vilchleliig ydaj sain medej bh vvreg emneleg emiin sangiin ajiltanguudiin vvreg baimaar ym bishvv em bol hool chiher boou bish bizde

Их эмч2019-01-02 14:08:50

Таны саналыг хүлээж авлаа. Баярлалаа

Хэрэглэгч2018-12-17 00:09:09

Сайн байна уу? Би жирэмсэн 36 7 хоногтой...Эмч энэ эмийг 7 хоног өдрийн 3аар уулгаж байгаан.Жирэмсэн хүн хэрэглэхийг хориглох заалттай болхоор хэцүүн ма.Уу гэсэн болхоор нь уугаад л байна.Урагт хор нөлөө байгаа болов уу?

Их эмч2018-12-17 00:09:09

Сайн байна уу Урагт нөлөөлөх эрсдэлтэй боловч таньд үзүүлэх эмчилгээний нөлөө нь илүү гэж үзсэн учраас эмч нь уулгаж байгаа байх. Баярлалаа

Хэрэглэгч2018-12-06 11:26:25

Sain bna uu. Bi shinjilgee ugsun minii sheesnees ulaan es tsagaan esiin hemjee joohon undur garsan. Teged nyn bolon antbiotik medreg shinjilgee ug geed bs ugsun ilreegui. Teged emchid uzuulsen ene emiig udriin 3 udaa uuna. Neg uuhdaa 2sh uugaarai gsn. Teged супракс солютаб geed antibiotik 7honog uuhaar bichij ugsun. Teged uuj ehelsenii margaashnaas ni tolgoi uvduud joohon dotor muuhairad bsan. Xool bs shingehgui. Minii noir bulchirhai bs arhag urewseltei. Ene emiig udurt 6g uuhad ihedeed bgaa ym bolov uu. Sheesnii ungu bs shar garch bnlee.

Их эмч2018-12-06 11:26:25

Сайн байна уу Тун нь ихдэж байж болно. Та эргээд эмчлэгч эмчдээ хандаарай. Баярлалаа

Хэрэглэгч2018-10-20 08:42:53

Их эмч2018-10-20 08:42:53

None

Хэрэглэгч2018-08-14 08:38:13

Sain bna uu.jiremsen yumaa.5 sartai.emch bichij ogsiin .uuj bolohiin boloh uu.

Их эмч2018-08-14 08:38:23

Эмчийн заалтаар хэрэглэу болно.

Хэрэглэгч2018-06-19 14:17:26

Сайн байна уу эмчээ. Энэ эмийг нөхөр маань мидокалм эмтэй давхар ууж байгаам. Энэ үед нь жирэмсэлвэл урагт гаж нөлөө бий юу.

Их эмч2018-06-19 14:17:26

сайн байна уу байхгүй ээ.

Хэрэглэгч2018-06-19 13:17:14

Sn bnuu. Nuhur ene emiig uuj bga. Ene ued n huuhed olvol gaj nuluu bii yu emchee

Их эмч2018-06-19 13:17:14

сайн байна уу байхгүй ээ.дэлгэрэнгүй мэдээлэл 1800-1883 аас асуугаарай. баярлалаа

Хэрэглэгч2018-06-19 09:58:48

hi. Голмерулонефрит оноштой шээсээр уураг+3 гарч байгаа хүн ууж болох уу.

Их эмч2018-06-19 09:58:48

сайн байна уу болохгүй ээ баярлалаа

Хэрэглэгч2018-05-11 04:42:36

sain bnuu bi boornii xurts urewslee emlegt xewteed emchluuled garsan ymaa emchlegch emch furamag 50mg.g ogloo 2 oroi 2 shirxeg odort niit 4 shirxeg em uugarai gsn yma 1 sar 120 shirxegig uu gsn ene emiig uuxaar shees ulaan xuren ongotei garad gar badaaraad xawagnaad bas dooshoo tsagan ym ix garad bnaa em toxiroxgui bn gj bx uu /jiremsen bish/ ene emiig orig xulxiig yaj mdx we

Их эмч2018-05-11 04:42:36

Сайн байна уу,хулхи гэж байхгүй нэг л компани оруулж ирдэг.Шээс улаан хүрэн өнгөтэй гарч байгаа нь бөөрний үрэвсэлтэй нь холбоотой байж болзошгүй эмчдээ дахин хандаж асуугаарай.Баярлалаа.

Хэрэглэгч2018-05-02 12:44:34

Бөөрний үрэвсэлтэй суналттай хүн ууж болох уу. Даралт багасахад нөлөөлөх үү

Их эмч2018-05-02 13:34:58

сайн байна уу хэрэглэх заалт: шээсний замын халдвар: цистит, уретрит, пиелонефрит простатитын үед хэрэглэнэ. том хүг 50-100 мг хоногт 3 удаа хэрэглэнэ. баярлалаа

Хэрэглэгч2018-04-14 18:08:18

Хамгийн ихдээ хэдэн хоног ууж болох вэ? 21 хоног уу гээд байх юм. Дундаа завсар хшаардлашатай юу. Хамгийн багадаа хэдэн цагийн зайтай уух вэ.

Их эмч2018-04-14 18:08:18

Сайн байна уу,хүн хүний эмчилгээ өөр тул эмчлэгч эмчийн зааврын дагуу л ууна.Баярлалаа

Хэрэглэгч2018-04-11 14:59:54

Их эмч2018-04-11 14:59:54

сайн байна уу манай сайтанд хандсанд баярлалаа

Хэрэглэгч2018-03-27 10:48:21

Nitrofurantoin gedeg antibiotik mun uu ene em? Antibiotik bish yumu

Их эмч2018-03-27 10:48:21

сайн байна уу бишээ гэхдээ антибиотиктой адил үйлчилгээтэй арай өөр бүлгийн эм

Хэрэглэгч2018-03-04 05:59:23

Шээсний ногоон өнгөтэй гараад байна. Тэгдгийн болуу

Их эмч2018-03-04 05:59:23

сайн байна уу. гаж нөлөө хүн бүрт өөр өөрөөр илэрч болох талтай. Тиймээс нарийн мэгрэжлийн эмчид хандана уу

Хэрэглэгч2018-02-26 18:24:19

Өнөөдөр үзүүлсэн чинь жирэмсэн хүн уух заалттай гээд уурлаад бхын яах бэ

Их эмч2018-02-26 18:24:19

сайн байна уу эмийнхээ заавар дээр Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.баярлалаа

Хэрэглэгч2018-02-26 18:24:06

Өнөөдөр үзүүлсэн чинь жирэмсэн хүн уух заалттай гээд уурлаад бхын яах бэ

Их эмч2018-02-26 18:24:06

сайн байна уу эмийнхээ заавар дээр Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.баярлалаа

Хэрэглэгч2018-02-25 03:20:16

Хяналтын эмч бичиж өгсөн

Их эмч2018-02-25 03:20:16

манай сайтанд хандсанд баярлалаа.

Хэрэглэгч2018-02-25 03:19:42

Хяналтын эмч бичиж өгсөн

Их эмч2018-02-25 03:19:42

сайн байна уу? жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглох заалттай байгаа. баярлалаа.

Хэрэглэгч2018-02-24 18:29:21

Ууж эхэлснээс хойш шээсний өнгө өөрчлөгдөөд ойр ойрхон шээгээд байгаа ялангуяа шөнө

Их эмч2018-02-24 18:29:21

Сайн байна уу Шээс өтгөрч. ялгарал ихсэж болно

Хэрэглэгч2018-02-24 18:28:48

Ууж эхэлснээс хойш шээсний өнгө өөрчлөгдөөд ойр ойрхон шээгээд байгаа ялангуяа шөнө

Их эмч2018-02-24 18:28:48

Сайн байна уу Шээс өтгөрч ялгарал ихсэж болноо

Хэрэглэгч2018-02-24 18:28:05

Одоо яанаа зөндөө уусан урагт нөлөөлдөг үү Уухаа шууд зогсоочихуу

Их эмч2018-02-24 18:28:05

Сайн байна уу Одоо уухаа зогсоогоорой. Жирэмсэн үед хяналтын эмчийн зааваргүй дур мэдэн эм уухгүй байна уу

Хэрэглэгч2018-02-24 18:27:36

Одоо яанаа зөндөө уусан урагт нөлөөлдөг үү Уухаа шууд зогсоочихуу

Их эмч2018-02-24 18:27:36

Сайн байна уу Одоо уухаа зогсоогоорой. Жирэмсэн үед хяналтын эмчийн зааваргүй дур мэдэн эм уухгүй байна уу

Хэрэглэгч2018-02-23 10:28:59

Өрхийн эмч уугаарай гэж бичиж өгсөн одоо би 8сартай

Их эмч2018-02-23 10:29:03

сайн байна уу 8 сартай жирэмсэн юмуу жирэмсэн, хөүүл үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг эм байгаа

Хэрэглэгч2018-02-23 10:12:39

Жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2018-02-23 10:12:39

сайн байна уу болохгүй

Хэрэглэгч2018-02-23 06:42:07

Жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2018-02-23 06:42:07

сайн байна уу болохгүй