Канефрон H 100 мл
36,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,800₮
-6%-2,160₮
-8%-2,880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгсдэд 50 дуслаар хоногт 3 н удаа, Сургуулийн насны хүүхэд 25 дуслаар хоногт 2 н удаа, Сургуулийн өмнөх насны хүүхэд 10 дуслаар хоногт 3 удаа
Давсаг бөөрний архаг үрэвсэл, халдвар. Бөөрөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх бэлдмэл юм
100мл дэхь идэвхтэй бодис: Centáurium өвс 0.6 г Levisticum үндэс 0.6 г Rosmarinus навч 0.6 г, Туслах бодис: 59% этанол, цэвэршүүлсэн ус
Илэрч болзошгүй гаж нөлөө:Уг бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг (тууралт, загатнах). Хоол боловсруулах замын хямрал (бөөлжис хүрэх, суулгах). Харшлын урвал илэрсэн тохиолдолд Канефроныг хэрэглэхийг зогсооно. Хувь хүний онцлогоос хамаарч найрлаганд орсон бодист хэт мэдрэг
Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны хурц үед, 1 наснаас доош хүүхдүүд, Жирэмсэн ба хөхүүл үед: Хөхүүл эх ба нярайд болзошгүй эрсдлийг нэмэгдүүлэхгүй бол жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно. Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-22 22:23:57
Хүүхдэд канефрон уулгасны дараа араас нь ус уулгах уу?
Их эмч2025-01-22 22:44:59
Сайн байна уу. Хүүхэд Канефрон® Н -ыг 1 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй. Шаардлагатай тохиолдолд (жишээлбэл, хүүхдэд хэрэглэхдээ гашуун амтыг дарахын тулд) эмийг бага хэмжээний усаар (жишээлбэл, 1 стакан) даруулан хэрэглэж болно. Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед хангалттай хэмжээний шингэн хэрэглэхийг зөвлөнө.
Хэрэглэгч2024-12-06 08:48:55
3 нас гарантай хүүхэд ууж байгаа юм. Канефрон хэд хоногийн өмнө зогсоож байгаад шээсний шинжилгээ өгөх вэ?
Их эмч2024-12-06 08:52:02
Сайн байна уу. Хариулсан
Хэрэглэгч2024-12-06 08:47:38
3 нас гарантай хүүхэд ууж байгаа юм. Канефрон хэд хоногийн өмнө зогсоож байгаад шээсний шинжилгээ өгөх вэ?
Их эмч2024-12-06 08:51:51
Сайн байна уу. Эм ууж байгаа үед шээсний шинжилгээ өөрчлөлттэй гардаг тул хэрглэж байгаа эмээ зогсоож байгаад шинжилгээгээ өгөөрэй
Хэрэглэгч2024-12-06 08:46:36
3 нас гарантай хүүхэд ууж байгаа эмээ хэд хоногийн өмнө зогсоож байгаад шээсний шинжилгээ өгөх вэ?
Их эмч2024-12-06 08:52:14
Сайн байна уу. Хариулсан
Хэрэглэгч2024-12-05 23:34:36
3 ой гарантай хүүхэд канефрон ууж байх явцдаа дундуур нь шээсний шинжилгээ өгч болох уу? эсвэл зогсоож байж өгөх үү?
Их эмч2024-12-06 00:05:17
Сайн байна уу. Эм ууж байгаа үед шээсний шинжилгээнд өөрчлөлт гарах тул эмээ зогсоож байгаад шинжилгээгээ өгөөрэй
Хэрэглэгч2024-12-05 23:33:23
3 ой гарантай хүүхэд ууж байх явцдаа шээсний шинжилгээ дундуур нь өгч болох уу? эсвэл зогсоож байж өгөх үү?
Их эмч2024-12-06 01:17:49
Сайн байна уу. хариулсан
Хэрэглэгч2024-11-01 23:55:22
1шилийг дуустал нь уух уу
Их эмч2024-11-01 23:57:58
Сайн байна уу. Эмчилгээний хугацаанаас шалтгаална
Хэрэглэгч2024-08-28 00:04:58
1ой 4 сартай хүүхэд, бөөрний тэвшинцэр өргөн юм өө. Өглөө орой 20, 20 дуслаар өгөөрэй гэсээн. Хоолны дараа өгөх үү, өмнө нь өлөн байхад нь өгдөг үү?
Их эмч2024-08-28 01:57:05
Сайн байна уу. эмчийн зааврын дагуу хэрэглээрэй
Хэрэглэгч2024-04-24 00:14:27
Шээсэнд баасны бактери илрээд фурадонин уусан чинь бөөлжөөд болдоггүй ээ. Энийг уг эмийн оронд 10 дуслаар өдөрт 2 удаа өгч болох уу
Их эмч2024-04-24 01:23:46
Сайн байна уу. та эмчдээ хандаж эмээ солиулаарай /энэ эм нь давхар ууж болно /
Хэрэглэгч2024-02-21 21:14:32
сайн байнуу ой 6н сартай хүүхэд маань дүлж шээгээд уйлж зовиурлаад бхаар нь шээсний шинжилгээ өгсөн юмаа тэгсэн өрөвсөлтэй байна гэж гарсан өрөвсөл дарах ципринол антебиотик бичиж өгсөн юмаа гашуун болохоор уучихаад бөөлжиж гаргаад болдгүй ээ канефрон өгвөл болох боловуу заавал үзүүлж байж авах шаардлага юм боловуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч 🙏
Их эмч2024-02-22 03:11:24
Сайн байна уу. Канефрон нь антибиотик биш тул бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэхгүй. Бактерийн халдварын устгаж байж үрэвсэл намдан эдгэх болно.
Хэрэглэгч2023-09-15 23:15:57
Сироп эмний харшилтай хүүхэд уувал яах бол? 7сартай
Их эмч2023-09-16 02:01:17
Сайн байна уу. харшилтай бол эмчдээ хэлээрэй
Хэрэглэгч2023-08-11 15:44:50
Сайн бн у 3 сартай хүүхдэд өгж байгаа шигэн уулгана гэсэн байна ус өгж болох болуу
Их эмч2023-08-11 21:00:19
Сайн байна уу. бага багаар өгөөрэй
Хэрэглэгч2023-06-03 00:00:33
5 ой гарантай хүүхдэд 25 дуслаар өдрийн 3 өг гэсэн зөвүү шахмал шууд залгих хэцүү сироп дээр гээд өгсөн
Их эмч2023-06-03 00:50:13
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-05-13 16:31:11
задалснаас хойш хэр удаан хэрэглэх вэ?
Их эмч2023-05-13 21:16:59
Сайн байна уу. Тодорхой хугацаа заагааагүй байна.
Хэрэглэгч2023-05-13 16:31:07
задалснаас хойш хэр удаан хэрэглэх вэ?
Их эмч2023-05-13 21:17:10
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-05-13 16:31:04
задалснаас хойш хэр удаан хэрэглэх вэ?
Их эмч2023-05-13 21:17:19
Сайн байна уу.
Хэрэглэгч2023-04-26 22:22:47
8 настай хүүхэд ууж болох уу
Их эмч2023-04-26 23:16:38
Сайн байна уу. Сургуулийн насны хүүхэд 25 дуслаар хоногт 2 н удаа Сургуулийн өмнөх насны хүүхэд 10 дуслаар хоногт 3 удаа
Хэрэглэгч2023-04-26 22:22:43
8 настай хүүхэд ууж болох уу
Их эмч2023-04-26 23:16:48
Сайн байна уу. Сургуулийн насны хүүхэд 25 дуслаар хоногт 2 н удаа Сургуулийн өмнөх насны хүүхэд 10 дуслаар хоногт 3 удаа
Хэрэглэгч2023-03-24 16:57:48
5сартай хүүхэд давсагны хана зузаан гэсэн өдөрт 8 дуслаар 3 удаа уугарай гэсэн.болохуу
Их эмч2023-03-25 08:40:40
Сайн байна уу. 1 наснаас дээш 15 дуслаар 3 удаа өгөх заалттай байдаг. Бага насны хүүхдийнх эмчийн заалтаар тул та эмчээсээ тодруулна уу.
Хэрэглэгч2023-03-14 12:08:18
Хоол идсэний дараа шингэнийг нь уух уу
Их эмч2023-03-15 00:27:19
Сайн байна уу. Нэг удаагийн тунг өглөө, өдрийн хоолны үеэр болон орой ууна. Гашуун амтыг дарахын тулд, шаардлагатай тохиолдолд Канефрон Н-ийг өөр төрлийн шингэнтэй хамт хэрэглэж болно. Өвчний хурц үе намжсаны дараагаар эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Эмийн бэлдмэл зохимж сайтай байвал бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж болно. Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед их хэмжээний шингэн ууна. Хэрэглэх үед флаконыг хэвтээ байрлалд барина.
Хэрэглэгч2023-02-28 22:38:14
Архаг цэстит, шээс хаагддаг. Эмч 45 туслаар өдөрт 1 удаа уухаар бичсэн. Үр дүн муутай байна. Нэмээд өдөрт 3 удаа ууж болохуу
Их эмч2023-03-01 00:49:19
Сайн байна уу. болохгүй ээ эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2022-06-04 07:07:56
Сайн байна уу.Циститэд нэг шилийг уугаад цистит намдаж эдгэсэн.3 шилийг ууж курс эмчилгээ болох уу?
Их эмч2022-06-04 10:00:23
Сайн байна уу. Тиймээ
Хэрэглэгч2022-01-06 13:13:32
Сайн байна уу? Сиропоор нь дарханд олдохгүй байнаа. Хотоос захиалж болох уу?
Их эмч2022-01-06 14:03:36
Сайн байна уу. Болноо https://emonos.mn/product/10494
Хэрэглэгч2022-01-05 21:05:19
Сайн байна уу? Архаг үрэвсэлтэй юмаа. Сироп, таблетик 2-ын аль нь илүү хурдан үр дүн үзүүлэх вэ?
Их эмч2022-01-05 21:55:27
Сайн байна уу. Шингэн хэлбэр буюу сироп нь салстаар хурдан нэвчиж, үр дүнгээ хурдан өгнө.
Хэрэглэгч2021-11-20 00:17:43
Бөөрний тэвшинцэрийн өргөсөлд ууж болох уу?
Их эмч2021-11-20 11:52:17
Сайн байна уу. Тиймээ ууж болно. Ургамлын найрлагатай тул аажмаар үйлчилнэ. Өөрөөр хэлбэл цочмог биш архаг үрэвсэлд үр дүнтэй.
Хэрэглэгч2020-09-21 23:29:30
sn bnu. dooroosoo daaraad sheeheer ovdolt ogood 3 honoloo . eniig uuh n zov uu
Их эмч2020-09-22 09:53:19
Сайн байна уу. ууж болноо баярлалаа
Хэрэглэгч2020-06-19 15:23:26
өдөрт 50 дуслаар 3 удаа 21 хоног уухын 1 дусал нь хэдэн мл гэсэн үг вэ 21 хоногт хэдэн фл канефрон хэрэглэх юм бол
Их эмч2020-06-20 09:48:11
Сайн байна уу. дуслыг хэмжих боломжгүй байгаа эхний савалгааг дуусмагц дараагийнхийг хэрэглэвэл хялбар
Хэрэглэгч2020-05-10 13:14:15
5 sartai jiremsen hun 50 duslaar uuna gsn ug uu?
Их эмч2020-05-11 09:11:14
Сайн байна уу. жирэмсэн үед дотрын эмчийн заалтаар ууна
Хэрэглэгч2018-12-03 17:47:42
15-20 дуслаар уугаарай гэсэн өдөрт 1удаа тэгж уудаг уу? Өдөрт хэдэн удаа уух юм бол
Их эмч2018-12-03 17:47:42
Өдөрт 3н удаа ууна.
Хэрэглэгч2017-11-05 19:17:42
Шахмал эмийг яаж уух заавар нь байхгүй байх шиг байна тийм уу
Их эмч2017-11-05 19:17:42
Сайн байна уу, Насанд хүрэгчидэд хоногт 2 шахмалаар 3 удаа, Баярлалаа
Хэрэглэгч2017-08-23 01:39:15
миний боор овдоод энэ эмийг убж болох уу
Их эмч2017-08-23 01:39:15
Сайн байна уу ууж болно. Уух тун нь таны шинжилгээнээс хамаарна. Баярлалаа
Хэрэглэгч2017-08-23 01:38:03
Их эмч2017-08-23 01:38:03
Сайн байна уу манай сайтанд хандсан танд баярлалаа
Хэрэглэгч2017-05-10 19:28:22
сайн уу 5 сартай жирэмсэн хүн хэрэглэж болох уу
Их эмч2017-05-10 19:28:22
Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа