ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
DE

Мастодинон №60

38,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,900

Үнэ
36,100
Gold

-6%-2,280

Үнэ
35,720
Platinium

-8%-3,040

Үнэ
34,960

Тоо ширхэг :

Номин Седар (0.17ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (1ш)Байршил харах
Хоумланд (1ш)Байршил харах
Скай ресиденс-3 (1ш)Байршил харах
Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчидэд хоногт 2 удаа буюу өглөө, орой 1 шахмалаар ууж хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд Мастодиноныг биений юм ирсэн үед ч үргэлжлүүлэн 3 сар хэрэглэнэ. 3 сарын турш хэрэглээд зовиур арилаагүй тохиолдолд эмчээс зөвлөгөө авна.

Биений юм ирэхийн өмнөх хам шинж (мастойдинит, хөхний булчирхай цочих, сэтгэл санаа тогтворгүй болох, өтгөн хатах, хавагнах, толгой өвдөх, мигрень). Мастопати, Биений юмны мөчлөг алдагдах зэрэгт хэрэглэнэ. 

Agnus castus D1 20 г Caulophyllum thalictroides D4 10 г Cyclamen D4 10г Ignatia D6 10г Iris D2 20г Litium tigrinum 10г. Туслах бодис: төмсний цардуул, магни стеарат,лактоза моногидрат

Харшлын урвал (тууралт, чонон хөрвөс, нүүр хавагнах, амьсгаадах, юм залгихад хөндүүрлэх. Толгой өвдөх, толгой эргэх, батгаших. Хоол боловсруулах замын хямрал (ходоодны дээд хэсэг орчмоор өвдөх). Харшлын урвал илэрсэн тохиолдолд уг бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно. Уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэг байх, 12 насаас доош хүүхдүүд, Хөхний сүү татрах тул жирэмсэн болон хөхүүл үед Мастодиноныг хэрэглэхгүй. Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална.

 
 

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-13 16:13:44

1настай хүүхэд хөхүүл хүн хэргэлэж болох уу

Их эмч2025-04-13 16:34:16

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ үү

Хэрэглэгч2025-01-29 00:31:28

Биеээр гүвдрүү туураад байна энэ эмийг ууснаас хойш

Их эмч2025-01-29 00:35:46

Сайн байна уу. эмээ уухаа болиод эмчид хандаарай

Хэрэглэгч2024-12-30 22:16:10

Хэрэглэх заавар гаж нөлөө бга юу

Их эмч2024-12-30 22:24:00

Сайн байна уу. https://emonos.mn/product/10495

Хэрэглэгч2024-12-22 15:37:40

2 настай хүү маань 1 ширхэгийг уучихсан байна зүгээр болов уу

Их эмч2024-12-22 16:18:15

Сайн байна уу.хүүхдийн эмчид үзүүлээрэй. Эмээ хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалаарай

Хэрэглэгч2024-10-07 15:15:10

Дуслаар уудаг нь байгаа юу шингэн хэлбэр нь гэх юмуу дуслаар байдаг тэрийг нь уугаарай гэсэн юм

Их эмч2024-10-07 19:30:32

Сайн байна уу. Одоогоор манайд байхгүй байна

Хэрэглэгч2024-07-12 15:59:59

Ene em hohnii svv shirgeehvv medeelel ogooch

Их эмч2024-07-12 17:10:30

Сайн байна уу.Хөхний сүү татрах тул хөхүүл үед болон жирэмсэн үед хэрэглэхийг хориглодог

Хэрэглэгч2024-05-26 06:53:56

Ene em taragluulahuu

Их эмч2024-05-26 07:15:53

Сайн байна уу. htpps://emonos.mn/product/10495

Хэрэглэгч2024-03-30 14:59:16

Сайн байна уу хөхний хоргүй хавдартай юм аа ууж болох уу?

Их эмч2024-03-30 15:22:40

Сайн байна уу. Та хяналтын эмчээсээ зөвлөгөө авч хэрэглээрэй.

Хэрэглэгч2024-03-14 09:41:06

Энэ эмийг 3 сар уусан тэгсэн 3 р сарын биений юм ирсэнгүй яагаад ирэхгүй байгаан бол

Их эмч2024-03-14 11:36:38

Сайн байна уу. Та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвөлгөө аваарай

Хэрэглэгч2023-09-16 19:54:00

Хөхний сүү татраахуу

Их эмч2023-09-16 22:07:33

Сайн байна уу. https://emonos.mn/product/10495

Их эмч2023-09-16 22:07:33

Сайн байна уу. https://emonos.mn/product/10495

Хэрэглэгч2023-08-12 10:42:35

Хоолны өмнө уух уу дараа уух уу

Их эмч2023-08-12 18:04:50

Сайн байна уу. Хоолны дараа өмнө гэсэн зүйл байхгүй

Их эмч2023-08-12 18:04:49

Сайн байна уу. Хоолны дараа өмнө гэсэн зүйл байхгүй

Хэрэглэгч2023-08-08 21:39:11

Сайн байна уу хайрцгандаа хэдэн ширхэг байдаг юм бол?

Их эмч2023-08-08 21:43:28

Сайн байна уу. Хайрцгандаа 60 ширхэг байдаг.

Хэрэглэгч2022-09-25 21:53:34

Сироп ууж эхлээд 2.3 хоногоос толгой үё үё өвдөөд байх юм. Уухгүй байх ёстой юу.

Их эмч2022-09-26 00:33:44

Сайн байна уу. Ургамлын найрлагатай тул гаж нөлөө харьцангуй багатай. Хэрэв уух бүрд зовиур нь багасахгүй ихсээд байвал зогсоогоорой

Хэрэглэгч2022-06-04 17:46:37

мастодинон уусмал хатуу эм хоёр ямар ялгаатай вэ? аль нь сайн бэ? яаж захиалах уу.

Их эмч2022-06-04 18:06:00

Сайн байна уу. Найрлага ижил, алийг нь ч хэрэглэж болно

Хэрэглэгч2020-06-15 14:57:17

Мастодинон хөнгөлөлттэй эм үү?

Их эмч2020-06-15 16:08:24

Сайн байна уу. хөнгөлөлтэй эмийн мэдээлэл өрхийн эмнэлэгээсээ авна уу

Хэрэглэгч2018-11-10 09:59:59

Sain bn uu syrup tabletik 2 iin тун нь өөр юм уу

Их эмч2018-11-10 09:59:59

Сайн байна уу Өдрийн тун нь адилхан байдаг. Баярлалаа

Хэрэглэгч2018-11-10 09:59:04

Мастодиноныг таблеткаар яаж хэрэглэх вэ өдөрт хэдийг уух вэ

Их эмч2018-11-10 09:59:04

Насанд хүрэгчидэд хоногт 2 удаа буюу өглөө, орой 1 шахмалаар ууж хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд Мастодиноныг биений юм ирсэн үед ч үргэлжлүүлэн 3 сар хэрэглэнэ. 3 сарын турш хэрэглээд зовиур арилаагүй тохиолдолд эмчээс зөвлөгөө авна. Баярлалаа

Хэрэглэгч2018-06-26 14:04:38

Өдөрт нэг дуслыг уу гэсэн. Усаар даруулах юмуу яаж хэрэглэх юэ

Их эмч2018-06-26 14:04:38

сайн байна уу усаар даруулахгүй ээ 30 дуслаар өдөрт 2 удаа ууна баярлалаа

Хэрэглэгч2018-06-09 03:31:35

Өвчин намдаах уу

Их эмч2018-06-09 03:31:35

сайн байна уу уг эм нь ийлмэл найрлагатай гомепатийн бэлдмэл. Өнчин тархинаас ялгардаг пролактины ялгаралтыг бууруулдаг тул допамин идэвхт үйлдэлтэй. Ингэснээр гонадотропин гормоны ялгаралтыг хэвийн болгож, шар бие бүрэн үүсч биений юмны алдагдал ба үргүйдлийг эмчилнэ. Пролактин даавар багассанаар фиброзно-кистозын мастопати зэрэг эмгэг процесс үүсч болно. Эмчилгээний үр нөлөө 6 долоо хоногийн дараа илэрдэг.баярлалаа

Хэрэглэгч2018-06-09 03:31:23

Өвчин намдаах уу

Их эмч2018-06-09 03:31:23

сайн байна уу уг эм нь ийлмэл найрлагатай гомепатийн бэлдмэл. Өнчин тархинаас ялгардаг пролактины ялгаралтыг бууруулдаг тул допамин идэвхт үйлдэлтэй. Ингэснээр гонадотропин гормоны ялгаралтыг хэвийн болгож, шар бие бүрэн үүсч биений юмны алдагдал ба үргүйдлийг эмчилнэ. Пролактин даавар багассанаар фиброзно-кистозын мастопати зэрэг эмгэг процесс үүсч болно. Эмчилгээний үр нөлөө 6 долоо хоногийн дараа илэрдэг.баярлалаа

Хэрэглэгч2017-11-14 22:47:46

Сайн байна уу? Цэвэршилтийн үеийн зовиур дарах уу?

Их эмч2017-11-14 22:47:52

Сайн байна уу, дарахгүй, эмэгтэйчүүдийн эмчид хандана уу, Баярлалаа

Хэрэглэгч2017-04-19 19:49:28

ene emiig awahdaa tabletka aar awhuu? sirop helbereer ni awah uu? aliig ni awhaa sain medehgui bnaa zuwluuch?

Их эмч2017-04-19 19:50:27

Сайн байна уу,эмчлэгч эмч нь ямар хэлбэрээр уугаарай гэж зөвлөсөн бэ?2 хэлбэр нь хоёулаа үйлчилгээ адил байгаа.Баярлалаа