ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Аспирин 81мг №100

11,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-550

Үнэ
10,450
Gold

-6%-660

Үнэ
10,340
Platinium

-8%-880

Үнэ
10,120

Тоо ширхэг :

Номин Седар (17ш)Байршил харах
Монос Сансар колонк (14.93ш)Байршил харах
Монос УБ таун (14ш)Байршил харах
Монос Өнөр плаза (20ш)Байршил харах
Хоумланд (22ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (14.7ш)Байршил харах
Скай ресиденс-3 (18ш)Байршил харах
Хоног (16ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

81мг -г өдөрт 1 удаа хоолны дараа 100 мл усаар даруулж хэрэглэнэ.

Зүрхний бах, эрсдэлт хүчин зүйл бүхий (чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан) зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх, судасны мэс ажилбар болон хагалгааны дараа тромбэмболи үүсэхээс сэргийлэх. Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх. Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх. Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх

Нэг шахмалд тус бүрт 81 мг ацетилсалицилийн хүчил агуулна. Туслах бодисууд: Микрокристал целлюлоз, тальк, гидроксипропилметилцеллюлоз флатат, титаны диоксид, будагч бодис Е102 агуулагдана.

Бэлдмэл гуурсан хоолойг  агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ. Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Их тунгаар буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл өртөмтгий бүлэг өвчтөний тулай өвчинг сэдрээх аюултай. Тун хэтрэх нь өндөр настангуудад онцгой аюултай.  Архитай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын салстыг гэмтээх ба цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2-3 дахь сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 300 мг ба түүнээс  их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир хэрэглэхийг хориглоно. Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих  зэрэг гаж нөлөө илэрч болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-07-30 18:07:00

Жирэмсэн хүн ууж болохгүй гэсэн заавар байх юм. Эмч уу гэж бичиж өгсөн. Яах ёстой вэ?

Их эмч2024-07-30 19:23:26

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2024-06-14 19:21:37

Asprin 81mg хайрцаг дээрхи заавраар бол хоног 48ш ээс хэтрүүлэхгүй 4 цаг тутасд 4-8ш уух гэж бдаг шүү. Танайх өдөрт ганц уух гэдэг чинь ойлгомжгүй байна.

Их эмч2024-06-14 20:21:24

Сайн байна уу. Бэлдмэлийг 81мг, 100мг-аар өдөрт 1 удаа хоолны дараа 100 мл усаар даруулж ууна.

Хэрэглэгч2024-05-20 17:37:21

Хөхүүл хүн ууж болох уу

Их эмч2024-05-20 17:45:34

Сайн байна уу. Хориглох заалт байхгүй байна

Хэрэглэгч2024-04-29 17:58:07

Хэдэн цагт уувал зүгээр бэ

Их эмч2024-04-29 20:09:42

Сайн байна уу. өглөөний цайны дараа ууж болноо

Хэрэглэгч2024-04-21 12:36:24

Архи уудаг хүн өдөрт 1 ээр 1хайрцагыг уусан? !!!!!

Их эмч2024-04-21 15:38:22

Сайн байна уу. удаан хугацаанд уухаар бол эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-04-21 12:35:27

Архи уудаг хүн 1 хайрцагыг уусан гайгүй юу? Архитай хамт ууж болохгүй элэгэнд муу гэж үгэн үү?

Их эмч2024-04-21 15:38:28

Сайн байна уу. удаан хугацаанд уухаар бол эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-04-21 12:35:15

Архи уудаг хүн 1 хайрцагыг уусан гайгүй юу? Архитай хамт ууж болохгүй элэгэнд муу гэж үгэн үү?

Их эмч2024-04-21 15:38:35

Сайн байна уу. удаан хугацаанд уухаар бол эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-04-19 10:00:18

100 жилийн түүх

Их эмч2024-04-19 16:25:23

Сайн байна уу. та асуух зүйлээ үлдээнэ үү

Хэрэглэгч2024-03-29 20:50:29

33w ихэс шохойжилттой байна гээд бичиж өгсөн эмийн тайлбар дээр энэ талаар дурдаагүй зүгээрүү уух нь

Их эмч2024-03-29 21:28:59

Сайн байна уу. Хяналтын эмч дээ үзүүлээрэй.

Хэрэглэгч2024-03-01 15:40:43

Эмч цусаа шингэл гэж зөвлөсөн ч тодорхой жор бичиж өгөөгүй цус шингэлэх зорилгоор хамгийн багадаа хэр хугацаанд уух вэ?

Их эмч2024-03-01 15:55:35

Сайн байна уу. эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-03-01 15:33:43

Эмч цусаа шингэл гэж зөвлөсөн ч тодорхой жор бичиж өгөөгүй цус шингэлэх зорилгоор хамгийн багадаа хэр хугацаанд уух вэ?

Их эмч2024-03-01 15:55:42

Сайн байна уу. эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-03-01 15:33:36

Эмч цусаа шингэл гэж зөвлөсөн ч тодорхой жор бичиж өгөөгүй цус шингэлэх зорилгоор хамгийн багадаа хэр хугацаанд уух вэ?

Их эмч2024-03-01 15:55:29

Сайн байна уу. эмчээс зөвлөгөө аваарай

Хэрэглэгч2024-02-06 00:59:46

Сайн байна уу? Хэтрүүлэн хэргэлсэн тохиолдолд юу болдог вэ?

Их эмч2024-02-06 06:27:29

Сайн байна уу. Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих зэрэг гаж нөлөө илэрч болно.

Хэрэглэгч2024-01-09 19:38:14

Сайн байна уу! Уг эмийг хлостерин бууруулах эм ууж байхдаа хэрэглэж болох уу?

Их эмч2024-01-09 19:58:19

Сайн байна уу. Бусад эмтэй харилцан үйлчлэл: · Метотрексат: Метотрексатын бөөрний клиренсийг нь багасгаж цусны уургаас түрж гаргаснаар метотрексатын үйлдэл нэмэгдэнэ. · Гепарин ба шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл: Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэлийг цусны уургаас түрж гаргах ба тромбоцитын үйл ажиллагааг өөрчилнө. · Тиклопидин: Үйлдлийг нэмэгдүүлнэ. · Бөөрөөр ялгарах дигоксины ялгаралтыг багасгана · Инсулин ба чихрийн шижинг эмчлэх сульфонилмочевины уламжлалын эм: Эдгээр эмийг цусны уургаас түрж гаргаснаар тэдгээр бэлдмэлийн үйлдэл хүчжинэ. · Системийн глюкокортикоид нь салицилатын ялгаралтыг идэвхжүүлснээр үйлдлийг нь сулруулдаг. · Магни ба хөнгөн цагааны гидроксид агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлт багасна. · Кальцийн сувагт хориг үүсгэдэг эмтэй хамт хэрэглэхэд цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ. · Шээс хөөх эмийн /фуросемид, спиронолактон/ үйлдэл ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэх үед суларна. · Дипиридамолтай хамт хэрэглэх үед салицилатын цусан дах дээд концентраци нь нэмэгдэнэ. · Бага тунгаараа эналаприл ба каптоприлийн үйлдэлд бага зэрэг нөлөөлнө. · Кофейн нь ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлтийн хурд, цусан дах концентраци, биохүртэхүй зэргийг ихэсгэнэ. Хадгалах нөхцөл: 250С-ээс дээшгүй гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Их эмч2024-01-09 19:58:18

Хэрэглэгч2024-01-05 09:44:06

Төрөөд эмнэлэгээс гарахад эмч уу гэсэн юмаа Гэсэн энд хөхүүл ээж болохгүй гээд байх юм Яах юм болоо?

Их эмч2024-01-05 20:48:44

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэж болноо

Хэрэглэгч2023-11-20 18:13:18

Жирэмсний дунд 3 сард цус шингэлэх зорилгоор хэрэглэж байгаа ургийн гажигт нөлөөлөх үү

Их эмч2023-11-20 18:54:45

Сайн байна уу. Хяналтын эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-11-08 16:19:32

шөнө толгой өвдөөд ууж байгаа гэтэл бие маань энэ тэндээ хөхрөлт үүсээд байх юм ингэдэг юм бол уу би зогсоох ёстой юу

Их эмч2023-11-08 19:19:42

Сайн байна уу. эм зогсоод өрх дүүргийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Хэрэглэгч2023-11-08 16:19:19

шөнө толгой өвдөөд ууж байгаа гэтэл бие маань энэ тэндээ хөхрөлт үүсээд байх юм ингэдэг юм бол уу би зогсоох ёстой юу

Их эмч2023-11-08 19:41:34

Сайн байна уу. эмээ зогсоогоод өрх дүүргийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай

Хэрэглэгч2023-10-14 20:59:41

Элэгний гемангиома 3см-тай хүн хоёр сар ууж бна. Ийм удаан ууж болох уу

Их эмч2023-10-14 21:07:28

Сайн байна уу. эмчийн заавраар уунаа

Хэрэглэгч2023-10-14 11:42:26

Ууж байх явцдаа шээсний шинжилгээ өгч болох уу?

Их эмч2023-10-14 11:43:51

Сайн байна уу. болноо

Хэрэглэгч2023-10-14 11:42:18

Ууж байх явцдаа шээсний шинжилгээ өгч болох уу?

Их эмч2023-10-14 11:43:59

Сайн байна уу. болноо

Хэрэглэгч2023-09-18 21:46:57

Хэд хоног уувал зүгээр вэ? Цус өтгөн хүн?

Их эмч2023-09-18 22:16:42

Сайн байна уу. эмчлэгч эмч хугацааг тогтооно

Хэрэглэгч2023-09-18 21:46:57

Хэд хоног уувал зүгээр вэ? Цус өтгөн хүн?

Их эмч2023-09-18 22:16:47

Сайн байна уу. эмчлэгч эмч хугацааг тогтооно

Хэрэглэгч2023-09-18 21:46:57

Хэд хоног уувал зүгээр вэ? Цус өтгөн хүн?

Их эмч2023-09-18 22:16:52

Сайн байна уу. эмчлэгч эмч хугацааг тогтооно

Хэрэглэгч2023-08-29 12:47:28

15тай хүүхэд ууж болох уу

Их эмч2023-08-29 13:07:55

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй

Их эмч2023-08-29 13:07:55

Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглээрэй

Хэрэглэгч2023-08-28 18:20:59

цус өтгөрөлттэй юмаа 20 настай өдрийн хэдээр ууж болох вэ?

Их эмч2023-08-28 18:38:30

Сайн байна уу. Бэлдмэлийг 81мг-аар өдөрт 1 удаа хоолны дараа 100 мл усаар даруулж ууна.

Хэрэглэгч2023-08-26 11:45:10

одоо жирэмсэн 6н 7хнгтой юмаа 2 гар янгинаад эмчээсээ асуусан чинь цусны бүлэн үүсээд бгаанмаа аспирин 81 уу гэсэн юм гэхдээ эхний 3 сар ууж болохгүй гээд биччихсэн бх юм

Их эмч2023-08-26 12:55:02

Сайн байна уу. эмчийн заавраар ууна

Хэрэглэгч2023-07-15 17:14:40

Joohon uurlaj buhimdhaar zurh hatgaj uwduud bn ene em gert baigaan uuchwal yadag bol zurhnii hawhlagiin uurchilltoi gj bagaasaa emlgeer ywsanch tom bolood nehh toohoo boliod udsan thde bainga uwduh uedee uwduud bdg blhoor vzuulsen zuun taldaa jijken uragtsag bn hooloigoo uwduhgvi baiwal tomrohgvi gsn hooloi ugsa nehh uwduud bdguu olon jil bolj bgaa tgsen ch ue ue uurlaagu bsn ch gent2 mash huchtei hatgaad 1. 2min bolj bgad gagu boldog zarimdaa suga taldaa zarimdaa baruun tald

Их эмч2023-07-15 18:11:14

Сайн байна уу. та нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй энэ эм нь цус шингэлэх ,өвчин намдаах үйлчилгээтэй

Хэрэглэгч2023-07-09 17:15:24

Жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2023-07-09 17:30:27

Сайн байна уу. хяналтын эмчээс зөвлөгөө авна уу

Хэрэглэгч2023-07-09 17:15:08

Жирэмсэн хүн ууж болох уу

Их эмч2023-07-09 17:43:17

Сайн байна уу. хяналтын эмчээс зөвлөгөө авна уу та

Хэрэглэгч2023-07-04 23:33:19

аспирин 81 цус шингэлэх эм мөн үү.

Их эмч2023-07-05 09:25:11

Сайн байна уу. тиймээ

Хэрэглэгч2023-06-19 10:52:04

Ариу

Их эмч2023-06-19 13:40:21

Сайн байна уу. та дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу https://emonos.mn/product/10523

Хэрэглэгч2023-06-07 13:23:35

Цус өтгөн хүн өдөрт 2 ииг ууж болхуу

Их эмч2023-06-07 23:49:47

Сайн байна уу. болохгүй өдөрт 1ш л уунаа

Хэрэглэгч2023-06-07 13:22:46

Цус өтгөн хүн өдөрт 2 ииг ууж болхуу

Их эмч2023-06-07 23:50:44

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-06-07 13:22:44

Цус өтгөн хүн өдөрт 2 ииг ууж болхуу

Их эмч2023-06-07 23:51:00

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-05-21 18:34:51

15н нас хүрсэн л бол аав ээжийн зөвшөөрөлтэй ажилд орж болно гэж сонссон үнэнүү

Их эмч2023-05-21 21:51:00

Сайн байна уу.

Хэрэглэгч2023-05-06 11:41:20

хэдээс дээш насны хүн уух вэ

Их эмч2023-05-06 21:45:38

Сайн байна уу. Хориглох заалт: · Ацетилсалицилийн хүчил, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс · Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил · Салицилат болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа · Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе

Хэрэглэгч2023-05-06 11:40:06

эмч кардиомагнийтай хамт уу гэж бичиж өгсөн байна. хамж хэрэглэж болох уу

Их эмч2023-05-06 21:46:57

Сайн байна уу. Идэвхтэй үйлчлэгч бодис: нэг бүрхүүлтэй шахмалд 150 мг ацетилсалицилын хүчил агуулагддаг тул давхар хэрэглэхгүй та эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2023-04-30 14:58:21

sain bnuu 5sartai jiremsen yma ehoni emch aspirin 81 turuh hurtelee uugarai gesen ene zugeer uu?

Их эмч2023-04-30 20:02:51

Сайн байна уу. жирэмсний эхний 3сар сүүлийн 3сар уухгүй төрөх үед цус алдах эрсдэлтэй гэж үздэг

Хэрэглэгч2023-04-29 21:32:45

Сарын тэмдэг ирсэн үедээ уухаа үргэлжлүүлэхүү

Их эмч2023-04-30 00:01:50

Сайн байна уу. түр зогсоогоод хэрэглэж болно

Хэрэглэгч2023-04-29 21:27:06

Сарын тэмдэг ирсэн үедээ уухаа үргэлжлүүлэхүү

Их эмч2023-04-30 00:02:00

Сайн байна уу. түр зогсоогоод хэрэглэж болно

Хэрэглэгч2023-04-14 19:38:04

даралт нь ихсээд байгаа 15 настай хүүхдэд өгч болох уу

Их эмч2023-04-14 19:58:54

Сайн байна уу. болохгүй

Хэрэглэгч2023-04-13 19:37:49

sain bnuu bi jirmsenii 3sartai emch mna aspirin81 yu gd bh yuma bolhu

Их эмч2023-04-14 01:42:00

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэж болно

Хэрэглэгч2023-03-17 08:41:12

сайн байна уу өдөтр 70хэдийг нэг хүн уучиж яах вэ. ??

Их эмч2023-03-17 22:49:16

Сайн байна уу. Яаралтай эмнэлэгт хандаарай.

Хэрэглэгч2023-03-17 02:10:13

антибиотик мөн үү?

Их эмч2023-03-17 05:35:19

Сайн байна уу. биш ээ

Хэрэглэгч2023-02-27 23:23:44

Аспирин 81 хэдэн ширхэгтэй вэ

Их эмч2023-02-27 23:54:38

Сайн байна уу. 100 ширхэг

Хэрэглэгч2023-02-08 21:10:43

аспирин 81 улбар шар өнгөтэй болсон юмуу? Сая худалдаж авсан юм.

Их эмч2023-02-16 05:19:57

Сайн байна уу. Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал эм нь 81мг ацетилсалицилын хүчил агуулна. Туслах бодисууд: Микрокристал целлюлоз, тальк, гидроксипропилметилцеллюлоз фталат, титанын диоксид, будагч бодис

Хэрэглэгч2023-02-08 21:10:05

аспирин 81 улбар шар өнгөтэй болсон юмуу? Сая худалдаж авсан юм.

Их эмч2023-02-16 05:20:06

Сайн байна уу. Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал эм нь 81мг ацетилсалицилын хүчил агуулна. Туслах бодисууд: Микрокристал целлюлоз, тальк, гидроксипропилметилцеллюлоз фталат, титанын диоксид, будагч бодис

Хэрэглэгч2023-02-08 19:32:58

би 31 нед.тэй асприн100 1.5ширхэгээр 45хоног уу гэсэн юмаа сүүлийн 3 сард ууж болдгүй гэх юм.яах вэ ууж болох уу

Их эмч2023-02-08 21:07:18

Сайн байна уу. Сүүлийн саруудад эрсдэлтэй ууж болохгүй заалттай та эмчдээ хандаад өөр эм бичүүлээд авч болно.

Хэрэглэгч2023-02-08 19:32:35

би 31 нед.тэй асприн100 1.5ширхэгээр 45хоног уу гэсэн юмаа сүүлийн 3 сард ууж болдгүй гэх юм.яах вэ ууж болох уу

Их эмч2023-02-08 21:07:45

Сайн байна уу.

Хэрэглэгч2022-08-31 00:30:02

Sain bnu ohin maan 9 sartai hohvvldeg tsus shingleh zorilgor uuj heregleh gj bganmaa her udan heregleh we ???

Их эмч2022-08-31 01:07:19

Сайн байна уу. Курсээр нь уувал 2-3 сар ууна.

Их эмч2022-08-31 01:07:17

Сайн байна уу. Курсээр нь уувал 2-3 сар ууна.

Хэрэглэгч2021-12-20 23:39:09

2020 оны 7 сард авсан арпирин 81 хугацаа нь хэзээ дуусах вэ хэрэглэх заалт

Их эмч2021-12-21 10:24:18

Сайн байна уу. Үйлдвэрснээс хойш 3-5 жилийн хугацаанд хэрэглэнэ. Хадгалах хугацаа гэсэн дээр хугацаа нь байгаа. Өдөрт 1ш ээр 1 удаа хоол идсэнээс 30 мин дараа тогтмол ууна. Цусны ямар нэгэн эмгэг болон , шархлаатай , 12с доош насныхан бол уухыг хориглоно.

Хэрэглэгч2021-11-18 16:32:18

Би гуурсан хоолойн үрэвсэлтэй юмаа. Тэгээд аспирин 81 цус шингэлэх зорилгоор уусан. 1 ширхэгийг л уусан. Тэгсэн чинь хориглох заалт дээр гуурсан хоолойн өвчтэй хүн болохгүй гэсэн байх юм. Зүгээр болвуу

Их эмч2021-11-20 14:09:54

Сайн байна уу. Аспирин нь стеройд бус өвчин намдаах эмийн бүлэгт ордог. Энэ бүлэгт ибупроофен, диклоденк, кетонал гэх мэт эм ордог ба хэрэглэж байгаа нөхцөлд гуурсан хоолойг агшааж болдог тул асмтын ид үед хэрэглэхгүй. Мөн удаан хугацаагаар хэрэглэхэд бөөрийг гэмтээдэг мөн жирэмсэн эхчүүд хэрэглэх заалтгүй.

Хэрэглэгч2019-02-15 12:53:42

Bi odoo 7 sar garantai jiremsen emch aspirin 81 udirt 2 shirhegeer sar uu gsiin bas kalitsemin 12 tsagiin zaitai sar uu gsiin

Их эмч2019-02-15 12:53:42

Сайн байна уу Шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2018-09-29 19:31:06

sain bna uu. Bi odoo 7 doloo honogtoi jiremsen yumaa. Hyanaltiin emch maani daralt ondor bna ene emiig uu gesiin. tegsen chine jiremsenii ehnii saruudad horiglodog yum bna te. bi uuh ystoi yu. yah ystoi ve. bur tolgoi ergechihlee

Их эмч2018-09-29 19:31:06

Сайн байна уу?Эхний болон сүүлийн гурван сард хориглох заалттай .Хяналтын эмчдээ хандаарай .Баярлалаа.

Хэрэглэгч2017-11-28 22:58:48

Аспирин 81 хэрэглэх зааврыг өгнө үү. Эмч адөрт нэг удаа уу гэсэн. Өглөө . Орой хоолны өмнө хойно ...

Их эмч2017-11-28 22:58:48

Сайн байна уу 1шахмалыг өдөрт 1 удаа хоол идсэний дараа их хэмжээний усаар даруулж ууна. Баярлалаа