ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
LV

JSC OLAINFARM Ремантадин 50мг №20

17,300

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-865

Үнэ
16,435
Gold

-6%-1,038

Үнэ
16,262
Platinium

-8%-1,384

Үнэ
15,916

Тоо ширхэг :

Номин Седар (1ш)Байршил харах
Монос Сансар колонк (1ш)Байршил харах
Монос УБ таун (10ш)Байршил харах
Монос Өнөр плаза (0.5ш)Байршил харах
Хоумланд (1ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (1ш)Байршил харах
Скай ресиденс-3 (0.6ш)Байршил харах
Хоног (0.95ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Ремантадиныг хүүхдэд хэрэглэхийн өмнө зайлшгүй эмчид хандаж зөвлөгөө авна. Томуугийн эмчилгээнд насанд хүрэгсэд эхний өдөр 100мг тунгаар (2 шахмал) хоногт 3 удаа, 2 ба 3 дахь өдөр 100мг-р хоногт 2 удаа, 4 ба 5 дахь өдөр 100мг-р хоногт 1 удаа тус тус хэрэглэнэ. Өвчний эхний өдөр 150мг-р (3 шахмал) 2 удаа, эсвэл 300мг-р (6 шахмал) 1 удаа хэрэглэж болно. 7-10 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 2 удаа, 11-14 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 3 удаа, 14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 5 өдөр үргэлжилнэ. Томуугаас сэргийлэх насанд хүрэгсдэд 50мг (1 шахмал)-р хоногт 1 удаа, 30 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэнэ.

Вирусын эсрэг эмийн бүлэгт хамаарна. Бэлдмэл томуугийн А вирус болон бусад А бүлгийн вирусын эсрэг, түүнчлэн томуугийн В вирусээр үүсгэгдсэн хордлогын үед хортой нөлөөний эсрэг үйлдэл үзүүлнэ. Ремантадиныг насанд хүрэгсэд ба 7-с дээш насны хүүхдийн томуугийн эрт үеийн эмчилгээ болон насанд хүрэгсэд ба 7-с дээш насны хүүхдийн томуугийн дэгдэлтийн үеийн томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчнөөс сэргийлэх, насанд хүрэгсдэд хачигт энцефалитаас сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Үйлчлэгч бодис римантадины гидрохлорид 1 шахмалд 50мг римантадтины гидрохлорид агуулагдана. Туслах бодис лактозын моногидрат 74,5мг, төмсний цардуул, стеарины хүчил

Хоол боловсруулах замын эмгэг, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, хүнд явцтай зүрхний эмгэг буюу зүрхний хэмнэл алдагдал, настангууд  болгоомжтой хэрэглэнэ. Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй: Римантадин, адамантаны бүлгийн бэлдмэл болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс, цочмог явцтай элэгний өвчин, цочмог ба архаг явцтай бөөрниий дутагдал, тиреотоксикоз бамбай булчирхайн хэт идэвхжил, жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-09-07 10:53:17

Хөхүүл үед хэрэглэвэл яах вэ

Их эмч2024-09-08 14:48:17

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2020-01-24 11:23:34

Насанд хүрсэн хүн яаж хэрэглэх вэ

Их эмч2020-02-01 16:38:41

Сайн байна уу. Эхний өдөр 100мг тунгаар (2 шахмал) хоногт 3 удаа, 2 ба 3 дахь өдөр 100мг-р хоногт 2 удаа, 4 ба 5 дахь өдөр 100мг-р хоногт 1 удаа тус тус хэрэглэнэ.

Хэрэглэгч2019-02-02 18:32:51

Remantadin 50mg эмний үйлчилгээний талаар тодруулж өгөөч. 5 настай хүүхдэд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор ямар тунгаар өгөх вэ?

Их эмч2019-02-02 18:32:51

сайн байна уу? Томуугаас сэргийлэх: Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ: 7-оос дээш насны хүүхдэд 50мг-р хоногт 1 удаа 15 хүртэл өдөр хэрэглэнэ.