

Himalaya Бонниспаз 5мл
8,700₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-435₮

-6%-522₮

-8%-696₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эхлээд 4 дуслаар хэрэглээд, цаашид 2 дуслаар өдөрт 2-3 удаа нийт 3-5 хоног ууж хэрэглэнэ.
Бонниспаз нь агчил тавиулах, хоол шингээх болон гэдэс дүүрэлтийн эсрэг үйлдэлтэй бөгөөд нярай болон хүүхдийн ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдах эмгэгийг засах зорилгоор голчлон хэрэглэнэ. Тэрээр ходоод гэдэсний замын физиологийн үйл ажиллагааг сэргээхэд тустай бөгөөд хоолны шингэц өөрчлөгдөх, гэдэс дүүрэх, сүүний шингэц муудах зэрэг төрөл бүрийн шалтгааны улмаас үүссэн гэдэсний өвөрмөц бус өвдөлтийг намдаадаг. Нярайн гэдсээр хатгаж өвдөх, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, сүүгээр хооллосны дараа гэдсээр хатгаж өвдөх зэрэгт хэрэглэнэ.
Бэлдмэлийн 1 мл бүрт дараах ургамлын тос агуулагдана. Carumcarvi 0.69мг, Carumcopticum 0.69мг, Zingiberofficinale 0.46мг
Бэлдмэлийн найрлага дахь түүхий эдүүдээс харшилтай бол хэрэглэхийг хориглоно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-10-09 23:10:46
2-3удаа өгхөд цаг хамаарах уу ойр2хон өгж болох уу
Их эмч2024-10-10 00:19:07
Сайн байна уу. 6-8 цагаар өгнө
Хэрэглэгч2023-12-29 13:59:12
Задалны дараа хэдий хугацаанд хэрэглэх вэ?
Их эмч2023-12-29 14:51:55
Сайн байна уу. 1 сар
Хэрэглэгч2023-12-06 09:30:06
2 сартай хүүхэд шингэн баагаад байхын ашигт бактер өгөөд зүгээр болдоггүй ээ энийг өгж болох уу
Их эмч2023-12-06 11:31:46
Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-09-18 19:50:16
Боботик өгөөд дүүрэнгэ нь больдгүэ эмчид үзүүлсэн эмииг нь солиод үз аптикд янз янзын эм бга гэсэн энииг 20хоногтой нярайд ямар тунгаар уулгах вэ боннисанта йхослуулж хэрэглэдэг үү эсвэл тусад нь уу
Их эмч2023-09-18 21:34:17
Сайн байна уу. Хэрэглэх заалт: Нярайн гэдсээр хатгаж өвдөх Гэдэс дүүрэх Хоолны шингэц муудах Сүүгээр хооллосны дараа гэдсээр хатгаж өвдөх Хэрэглэх тун:Эхлээд 4 дуслаар хэрэглээд, цаашид 2 дуслаар өдөрт 2-3 удаа нийт 3-5 хоног ууж хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-09-18 19:50:01
Боботик өгөөд дүүрэнгэ нь больдгүэ эмчид үзүүлсэн эмииг нь солиод үз аптикд янз янзын эм бга гэсэн энииг 20хоногтой нярайд ямар тунгаар уулгах вэ боннисанта йхослуулж хэрэглэдэг үү эсвэл тусад нь уу
Их эмч2023-09-18 21:34:26
Сайн байна уу. Хэрэглэх заалт: Нярайн гэдсээр хатгаж өвдөх Гэдэс дүүрэх Хоолны шингэц муудах Сүүгээр хооллосны дараа гэдсээр хатгаж өвдөх Хэрэглэх тун:Эхлээд 4 дуслаар хэрэглээд, цаашид 2 дуслаар өдөрт 2-3 удаа нийт 3-5 хоног ууж хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-09-08 11:57:14
Сайн байна уу өтгөн нь хатаад бгаа хүүхдэд уулгаж болох уу 1 сар 14 хоногтой
Их эмч2023-09-08 12:24:44
Сайн байна уу. Эмчээс зөвөлгөө аваарай.
Хэрэглэгч2023-07-15 22:57:44
Бониспаз 5 хоног өгөөд үргэлжлүүлээд боннисан дусалыг дуустал нь өгч болох уу
Их эмч2023-07-16 07:44:46
Сайн байна уу. Шинж тэмдэг намжвал эмийн хэрэглээг зогсооно.
Хэрэглэгч2023-07-10 00:30:38
хэд хоногийн дараа дахиж хэрэглэж болох вэ
Их эмч2023-07-10 01:50:32
Сайн байна уу. Сэрүүн хуурай, гэрлээс хамгаалагдсан нөхцөлд хадгална. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй.
Хэрэглэгч2023-06-13 14:45:39
Энэ 3-5 хоног хэрэглэээд дахиж хэрэглэхгүй юм уу?
Их эмч2023-06-13 21:40:24
Сайн байна уу. Шинж тэмдгээс хамаараад эмч нь хоногийг тогтооно.
Хэрэглэгч2020-02-28 11:41:48
Боннисан бонниспаз 2 ялгаа гэдэс дүүрээд байгаа нярайд алийг нь өгөх вэ
Их эмч2020-02-28 12:30:45
Сайн байна уу. Найрлага болон хэрэглэх хэлбэрээрээ ялгаатай Алийн ч хэрэглэж болно.
