
Нитроконтин 2,6мг
16,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-825₮

-6%-990₮

-8%-1,320₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвчтөний онцлог болон өвчний хүнд хөнгөнөөс хамааруулан тунг зохицуулан хэрэглэх нь зүйтэй. Насанд хүрэгчид Нитроконтин 2.6мг шахмалыг 1 ширхэгээр өглөө, оройд өлөн үедээ ууна. Хэрэв шинж тэмдэг намдахгүй буюу засрал өгөхгүй бол эмчид хандан 7 хоногийн дараа тунг ихэсгэж болно.
Нитроглоцериний үйлдлийн үндсэн зарчим нь судасны гөлгөр булчинг сулруулан захын артер, венийг, түүний дотор венийн судсыг өргөсгөн үйлчилдэгт оршино. Капиллярын дараах венийн судас, том венийг өргөсгөсний улмаас зүрхэнд эргэн ирэх цусны хэмжээ багасч зүүн ховдлын төгсгөлийн даралт (зүрхний өмнөх ачаалал) буурдаг байна. Артерийн судсыг өргөсгөсний улмаас судасны системийн эсэргүүцэл бууран артерийн даралт (зүрхний дараах ачаалал) багасдаг. Нитроконтин шахмалыг зүрхний бах өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
Нитроконтин шахмал нь 2.6мг тунтай хавтгай гадаргуутай, ягаан өнгөтэй
Органик нитратуудад харшлын урвал маш ховор илэрдэг. Нитроглицерин буюу бусад органик нитратуудад хэт мэдрэгшсэн өвчтөнд мөн түүний найрлаганд агуулагдах аль нэг туслах бодист харшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Нитроконтин шахмалыг зүрхний булчингийн цочмог шигдээстэй, илэрхий цус багадалттай, тархинд цус харвалт үүссэн буюу хаалттай өнцөгт глаукоматай өвчтөнд хэрэглэхгүй. Бусад эмүүдийн нэгэн адил зүрхний бахын эмчилгээнд нитроглицеринийг хэрэглэж байгаад гэнэт зогсоовол шинж тэмдэг дахидаг. Удаан хугацааны эмчилгээнд хэрэглэж байгаад зогсоохдоо тунг хэдэн өдрийн туршид аажим багасгах ба өвчтөнийг сайтар хянаж байх шаардлагатай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-14 08:32:34
Улсын эмнэлэгийн дугаар авчаад хүлээж л бна. "Шингэн цус Nataspin" гээд цус шингэлдэг бэлдмэл сайн гэхийн. Тэрийг уувал зүгээр болвуу.
Их эмч2025-03-14 08:49:30
Сайн байна уу. Эмчийн заавраар хэрэглэнэ, эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2025-03-11 07:41:29
Эмээр аргалаад яваад бгаа болхоос зүрх байнга өвддөг хүн бнаа. Дорхноо ядарч толгой эргэж дайвалздаг,зүүн гар руу бадайрдаг. Даралтны эм тогтмол уух хэрэгтэй юу. Ангиографийн/ш өг гэсэн. Ер нь л айдастай бнаа. Өнөөдөр бүр гүнзгий амьсгаа авах тусам хатгуулаад бна. Предизин уучаад бж бна
Их эмч2025-03-11 07:42:49
Сайн байна уу. та яаралтай эмчид хандаарай
Хэрэглэгч2025-03-11 07:37:58
Зүрхээр хатгуулж өвддөг хүнд бүр тохирохгүй болохгүй гэсэн үгүү.
Их эмч2025-03-11 08:48:03
Сайн байна уу. Зүрхний өвдөлтөнд ууж болно
Хэрэглэгч2024-08-15 21:08:04
гэдэс дүүрэх, цанхайж, их амьсгаатай болох юм
Их эмч2024-08-15 21:23:00
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-04-21 16:22:08
Нитроглицерины тархалт шимэгдэлтийн талаар мэдэх гэсэн юм?
Их эмч2024-04-21 20:02:32
Сайн байна уу.
Хэрэглэгч2024-04-21 16:21:52
Нитроглицерины тархалт шимэгдэлтийн талаар мэдэх гэсэн юм?
Их эмч2024-04-21 20:02:24
Сайн байна уу. маш түргэн хугацаанд судас тэлэх үйлдэл үзүүлэнэ баярлалаа
Хэрэглэгч2024-01-21 12:06:49
Ямар үед уух боломжтой вэ
Их эмч2024-01-21 15:42:41
Сайн байна уу. зүрхний бах өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-08-06 12:11:09
Толгой өвдөхөөс гадна нозоорч хямраад байна
Их эмч2023-08-06 12:48:13
Сайн байна уу. гаж нөлөө илэрч байвал эмийн хэрэглээгээ зогсооно
Хэрэглэгч2023-08-06 12:11:08
Толгой өвдөхөөс гадна нозоорч хямраад байна
Их эмч2023-08-06 12:48:20
Сайн байна уу. гаж нөлөө илэрч байвал эмийн хэрэглээгээ зогсооно
Хэрэглэгч2023-08-06 12:11:01
Толгой өвдөхөөс гадна нозоорч хямраад байна
Их эмч2023-08-06 12:48:26
Сайн байна уу. гаж нөлөө илэрч байвал эмийн хэрэглээгээ зогсооно
Хэрэглэгч2023-08-06 12:10:56
Толгой өвдөхөөс гадна нозоорч хямраад байна
Их эмч2023-08-06 12:48:33
Сайн байна уу. гаж нөлөө илэрч байвал эмийн хэрэглээгээ зогсооно
Хэрэглэгч2023-02-26 12:21:05
Толгой өвтгөөд байх юм
Их эмч2023-02-26 21:18:10
Сайн байна уу. Нитроглицерин нь тунгийн хамааралтайгаар буюу түүний судас өргөсгөх үйлдлийн хамааралтайгаар гаж нөлөө үүсгэнэ. Толгой өвдөх нь хамгийн элбэг тохиолддог гаж нөлөө бөгөөд хэрэглэх бүрт ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд илэрдэг. Иймээс та эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.
