
Мотилиум 10мг №30
42,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-2,100₮

-6%-2,520₮

-8%-3,360₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг хоол идэхээс 15-30 минутын өмнө ууна. Насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүд (12-60 настай эсвэл 35кг-аас дээш жинтэй хүмүүс 10мг нэг шахмалаар өдөрт 3 удаа. Хоногийн дээд тун 3 шахмал (30мг). Цочмог дотор муухайралт, бөөлжилтийн эмчилгээний үед эмчийн зөвлөгөөгүйгээр тасралтгүй 7-оос олон хоног, харин диспепсийн шинж тэмдгийн иж бүрдлийн үед 14 хоногоос урт хугацаагаар эмчилгээ хийж болохгүй.
Ходоодны хоосрох үйлийн удаашрал, ходоод улаан хоолойн сөргөө, аюулхай орчим дүүрэх мэдрэмж төрөх, хурдан цадах, гэдэс дүүрэх, хэвлийн дээд хэсгээр өвдөх, гэдэс дүүрэх, цанхайх, хэхэрэх, дотор муухайрах, бөөлжих, дотор муухайралт зэргийн үед хэрэглэнэ.
Идэвхитэй үйлчлэгч бодис (нэг шахмалд) домперидон 10 мг. Туслах бодис (нэг шахмалд): лактоз моногидрат, эрдэнэ шишийн цардуул, микрокристалл целлюлоз, желатинжуулсан цардуул, повидон К90, магни стеарат, хөвөнгийн үрийн гидрогенжүүлсэн тос, натрийн лаурилсульфат.
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэгшилтэй бол хэрэглэхгүй. Сэтгэцийн өөрчлөлт дур хүсэл буурах, түгшүүр. Мэдрэлийн тогтолцооны талаас гарах алдагдал нойрмоглох, толгойн өвдөлт. Хоол боловсруулах замын талаас гарах алдагдал: суулгалт, арьс болон арьсан доорх зөөлөн эд тууралт, загатнаа зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-02 13:04:19
Sn bn uu? Al bairshald bgaa yum bol
Их эмч2025-01-02 14:07:24
Сайн байна уу. 18001883 дугаарт залган 2 дээр дараад 1 дээр дараарай
Хэрэглэгч2024-04-29 19:54:57
жирэмсэн хүн хэрэглэж болохуу
Их эмч2024-04-29 20:14:41
Сайн байна уу. Хяналтын эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2023-09-24 23:12:18
Сайн байна уу? Нэг нас нэг сартай хүүхдэд яаж өгөх вэ? 4 хувааж өгөх үү 2 хувааж өгөх үү?
Их эмч2023-09-24 23:19:38
Сайн байна уу. Бага насны хүүхдэд хэрэглэхгүй, та хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2022-07-17 16:54:24
1нас 9 сартай хүүхдэд яаж өгөх вэ Сайн байна уу. 2 хуваагаад таллаад өгөөрэй. Бөөлжилт, дотор муухайралт зогссон бол цааш өгөх шаардлагагүй. Өдөрт 2-3 удаа ууж болно
Их эмч2022-07-17 17:00:46
Сайн байна уу. 2 хуваагаад таллаад өгөөрэй. Бөөлжилт, дотор муухайралт зогссон бол цааш өгөх шаардлагагүй. Өдөрт 2-3 удаа ууж болно
Хэрэглэгч2022-02-10 22:47:59
3 настай хүүхдэд өгч болох уу? Ямар тунгаар өгөх вэ?
Их эмч2022-02-11 09:52:05
Сайн байна уу. Эмээ 2 хуваагаад нэг л удаа өгөөрэй
