Лоратин 10мг №20 - Харшлын эм
7,800₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-390₮
-6%-468₮
-8%-624₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
12-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд хоногт 1 удаа (өглөө) хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Жилийн турш ба улирлаар үүсдэг найтаах, нулмас гоожих, харшлын ринит, коньюктивит, чонын хөрвөс, харшлын гаралтай загатнаат дерматоз, архаг намарс зэрэгт тус тус хэрэглэнэ.Төв мэдрэлийн системд нөлөөлөхгүйгээс гадна дасал үүсгэхгүй. Өвчтөний нас, бөөрний дутмагшил, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт түүний фармакокинетикын үзүүлэлтэнд нөлөөлөхгүй.
Нэг шахмал нь 10 мг лоратадин агуулна. Туслах бодисууд: Лактоз, поливинилпирролидон, магнийн стеарат
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 2 хүртлэх насны хүүхэд, уг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.Хэрэглэхээс өмнө эмийн талаар эмчийн зөвлөгөөг авна уу. Машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаардсан ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж болохгүй.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-08-21 13:14:16
1сартай хүүхдэд хэрэглэж болох уу
Их эмч2024-08-21 14:09:13
Сайн байна уу. 12 наснаас дээш хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-05-29 14:06:24
Жоргүй хэрэглэж болох уу?
Их эмч2024-05-29 14:43:31
Сайн байна уу. Жоргүй олгоно
Хэрэглэгч2023-07-29 23:40:57
Шарилжний харшилд ууж болох уу? Шинж тэмдэг сайн дардаг болуу?
Их эмч2023-07-30 01:00:52
Сайн байна уу. Жилийн турш ба улирлаар үүсдэг найтаах, нулмас гоожих, харшлын ринит, коньюктивит, чонын хөрвөс, харшлын гаралтай загатнаат дерматоз, архаг намарс зэрэгт тус тус хэрэглэнэ.өв мэдрэлийн системд нөлөөлөхгүйгээс гадна дасал үүсгэхгүй.
Хэрэглэгч2023-07-23 09:43:57
Хамар битүүрхэд ууж болох уу?
Их эмч2023-07-23 10:46:35
Сайн байна уу. хамрын цацлага цацаарай
Хэрэглэгч2023-05-25 12:01:23
лоратадиныг 14 цагт, профилюсыг 20 цагт 10 хоног ууж байгаад гэнэт ихэссэн тул дозыг нэмж ууж болох уу /чонон хөрвөс /
Их эмч2023-05-25 20:45:14
Сайн байна уу. Эмчийн заалтаар тунг тогтоолгож хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-03-21 21:09:23
Жирэмсэн юмаа эмч бичиж өгсөн ууж болохуу Жич:гамеританд
Их эмч2023-03-21 23:00:11
Сайн байна уу. уучлаарай болохгүй хяналтын эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2023-03-11 23:38:42
Гадуур загатнаанд ууж болохуу
Их эмч2023-03-11 23:46:41
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2022-12-25 21:57:03
Арьсны харшилд ууж болох уу эмч резен бичиж өгсөн үйлчлэхгүй юм.
Их эмч2022-12-25 22:05:58
Сайн байна уу. Эмчээсээ асуух шаардлагатай.Эндээс арьсны харшилд шууд зөвлөх боломжгүй.
Их эмч2022-12-25 22:05:56
Сайн байна уу. Эмчээсээ асуух шаардлагатай.Эндээс арьсны харшилд шууд зөвлөх боломжгүй.
Хэрэглэгч2022-08-12 13:34:17
гормонтой эм үү
Их эмч2022-08-12 15:33:15
Сайн байна уу. үгүй
Хэрэглэгч2020-08-31 11:05:17
Өдрийн дээд тун
Их эмч2020-08-31 11:36:40
Сайн байна уу. Хоногт дээд тал нь 3ширхэгээр ууна. Баярлалаа
Хэрэглэгч2020-08-18 17:39:08
Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болох уу
Их эмч2020-08-18 18:19:48
Сайн байна уу. Хяналтын эмчдээ хандана уу. Баярлалаа
Хэрэглэгч2020-04-30 15:27:08
Лоратадиныг шууд залгиж ууна гэсэн үг үү зажилж бутлахгүй гэж ойлголоо зөв үү
Их эмч2020-04-30 15:56:49
Сайн байна уу. Тиймээ усаар даруулж залгиж ууна. баярлалаа
Хэрэглэгч2018-10-07 02:15:37
хуухэд хэдэн наснаас дээш хэрэглэх вэ
Их эмч2018-10-07 02:15:37
сайн байна уу 2наснаас дээш хэрэглэнэ.баярлалаа
Хэрэглэгч2018-08-06 13:49:50
12 недельтэй жирэмсэн хүн ууж болдог уу?
Их эмч2018-08-06 13:49:50
сайн байна уу жирэмсэн үед хориглосон байгаа.баярлалаа
Хэрэглэгч2018-08-04 08:25:15
odort heden shirheg uuh ve shariljni harshil hudulsun uyed tom hun
Их эмч2018-08-04 08:25:15
сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 1-2 удаа ууж болно баярлалаа
Хэрэглэгч2018-07-23 18:45:00
huhuul hun uuj bolohuu
Их эмч2018-07-23 18:45:00
Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.