ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Амброксол 1.5%-2мл

2,200

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-110

Үнэ
2,090
Gold

-6%-132

Үнэ
2,068
Platinium

-8%-176

Үнэ
2,024

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Хоол идсэний дараа хангалттай хэмжээний шингэн (ус, жүүс, цай) уусны дараа амьсгалын замаар натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалтай 1:1 харьцаатай хольж, биеийн температуртай ойролцоо болгож утаж хэрэглэнэ. 2 хүртэлх насны хүүхдэд: 1 мл-ээр өдөрт 1-2 удаа 2-6 насны хүүхдэд: 2 мл-ээр өдөрт 1-2 удаа 6-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: 2-3 мл-ээр өдөрт 1-2 удаа тус тус утаж хэрэглэнэ.

Цочмог ба архаг бронхит, амьсгалын замын өтгөн цэр бүхий архаг өвчнүүд, цэртэй ханиалга, багтраат бронхит, салслаг цэр ихтэй бронхийн багтраа, бронх тэлэгдэх өвчин, уушигны архаг үрэвсэл зэрэгт тус тус хэрэглэнэ.

Амброксолын гидрохлорид, тарилгын нэрмэл ус

Амброксол болон бромгексинд хэт мэдрэгшсэн тохиолдолд хэрэглэхгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчлөлөөс хамаарч тогтооно. Эмчийн зааваргүй 4 болон 5-аас дээш олон хоногоор хэрэглэхийг хориглоно. 2 хүртэлх насны хүүхдийн эмчилгээг эмчийн хяналтгүй хийхийг хориглоно. Амброксолыг ходоод, дээд гэдэсний шархлаатай буюу таталдаат эмгэг, элэг болон бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн үед хор аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. Судалгаагаар амброксол нь туршилтын амьтанд ургийн гаж хөгжил үүсгэх болон ураг хордуулах үйлдэл үзүүлээгүй. Гэхдээ түүнийг жирэмсэн үед ялангуяа жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.Ховор тохиолдолд Стивенс-Джонсоны хам шинж ба хучуур эдийн хорт үхжилт болно. Аюулхайгаар өвдөх, гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, суулгах, цээж хорсох, хааяа тууралт гарах, цэврүүтэх, улайх, загатнах, нүүр хавагнах, амьсгал тасалдах, халуурч чичрэх, хааяа хамрын салстын идээт үрэвсэл үүсч лейкоцитоз илэрч болох ба ам болон гарны саажилт зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бүр ховор тохиолдолд хүнд явцтай харшлын урвал илэрч болно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-03-14 21:30:33

Яаж хэрэглэх вэ

Их эмч2025-03-14 21:38:48

Сайн байна уу. хүүхдийн эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2019-11-17 15:15:29

Энэ эмээр утлага хийж болох уу