

Нейрорубин форте лактаб No.20
24,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,225₮

-6%-1,470₮

-8%-1,960₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: эхлээд 1 шахмал өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал хэрэглэнэ. Цаашдаа долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: долоо хоногт 3мл-р (1 ампул)1-2 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ. Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.
Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Үйлчлэгч бодис тиамины мононитрат (витамин В1) 200мг, пиридоксины гидрохлорид (витамин В6) 50мг, цианокоболамин (витамин В12) 1мг. Туслах бодис желатинжүүлсэн цардуул, маннитол, бичил талст целлюлоза, нунтаг целлюлоз, коллоид силиконы хоёрч исэл, магнийн стеарат, тус тус агуулагдана.
Тиамин (витамин В1) хааяа хөлрөх, зүрхний цохилт олшрох, загатнах шинж бүхий арьсны тууралт, чонон хөрвөс, ядрах, дотор муухайрах, айх түгшүүрлэх, globus syndrome, судас мэдрэлийн хаван (ангионевротик хаван), хөхрөх, уушгины хаван, хоол боловсруулах замаас цус алдах, коллапс ( ялангуяа мэдрэг өвчтөнүүдэд) зэрэг шинж ажиглагдана. Пиридоксин (витамин В6,): Батга ба батга төст арьсны тууралт үүсгэнэ. Маш ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ. Цианокоболамин (витамин В12): Өндөр тунгаар батгашилт үүснэ. Ховор тохиолдолд харшлын урвал ажиглагдана. Бэлдмэлийг витамин В1, В6, В12-д хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Витамин В12 нь хайрст үлдийн үед эсрэг заалттай учир өвчний шинж тэмдэг муудаж болзошгүй тул хайрст үлдтэй өвчтөнүүдэд витамин В12-ыг хязгаарлана. Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол Нейрорубин - форте Лактабыг хэрэглэхээс өмнө эмчдээ мэдэгдээрэй. Паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг леводопа бэлдмэлийн үйлдэл витамин В6-г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед багасаж болно. Изониазидын хортой нөлөө ихсэж болзошгүй. Тиосемикарбазоны уламжлалын бэлдмэл ба 5-флуроурацил нь витамин В1-ын эсрэг нөлөөлж үйлдлийг нь сулруулна. Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлүүд нь витамин В1-ын шимэгдэлтийг удаашруулна. Өвчтөний биеийн байдал сайжрах анхны шинж тэмдгүүд эмчилгээ эхэлснээс хойш долоо хоногийн дараа илэрнэ. Нейрорубин - форте Лактабыг хүүхдэд хэрэглэх талаар эмнэлзүйн судалгаа байдаггүй. Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолойн дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илэрнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-05-03 02:22:03
Ene em bga yu
Их эмч2025-05-03 02:56:27
Сайн байна уу. байхгүй ээ
Хэрэглэгч2025-04-21 14:46:25
энэ эм байна уу
Их эмч2025-04-21 14:55:02
Сайн байна уу. Хүргэлтэнд дууссан тул 18001883/2/1 шугамаар лавлаарай
Хэрэглэгч2025-04-04 01:32:05
Энэ эм одоо байгаа юу
Их эмч2025-04-04 01:36:10
Сайн байна уу. Уучлаарай байхгүй байна, тасарсан
Хэрэглэгч2024-06-07 07:03:32
Гуравалсан мэдрэл дагасан Ямар эм тариа сайн бна.
Их эмч2024-06-07 07:06:46
Сайн байна уу. Мэдрэлийн эмчид үзүүлээрэй.
Хэрэглэгч2024-03-15 07:46:47
4н настай нойргүйдэлд орсон хүүхдэд эмч өдрийн 2р уухыг зөвлөсөн.Тэгэж их өгч болох уу.
Их эмч2024-03-15 12:50:24
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-25 19:26:13
arhichin hund l taridag ym bish uuu
Их эмч2023-11-25 19:46:35
Сайн байна уу. Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-15 19:04:19
Мэдрэлийн гаралтай өвдөлт намдаахуу жич гар сарвуу байдайрах
Их эмч2023-11-15 19:48:31
Сайн байна уу. Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочмог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-11-15 19:04:00
Мэдрэлийн гаралтай өвдөлт намдаахуу жич гар сарвуу байдайрах
Их эмч2023-11-15 19:48:42
Сайн байна уу. Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсакын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-04-27 09:58:04
нүүрний саажилтанд хэдээр уух вэ 22 настай
Их эмч2023-04-27 12:39:51
Сайн байна уу. мэдрэлийн эмчээс лавлаарай
Хэрэглэгч2023-04-17 14:47:33
Өдрийн хэдэн ширхэг уух вэ. Хоолны өмнө хойно
Их эмч2023-04-17 21:41:58
Сайн байна уу. хэдэн настай хүн хэрэглэх вэ
Хэрэглэгч2021-01-26 16:03:55
Жирэмсэн хүн ууж болох уу
Их эмч2021-02-16 09:45:43
Сайн байна уу. хяналтын эмчээсээ зөвлөгөө аварай
Хэрэглэгч2020-02-20 09:11:29
сайн байна уу нурууны булчин чангарсан(нуруу татах) хүнд хэрэглэж болох уу
Их эмч2020-03-25 23:35:07
Хэрэглэгч2019-02-21 13:05:02
Sain bnuu emchee.bi olon jil noirguidej bn .oroidoo untahdaa negiig uuhaar oboo untaj bga.gadadad bdag bolohoor end bichij uguhguima.mng oos tariagaar n zahiad tariulah gesii .heden shirheg taria hiibel nourguideh n zgr boloh boloo.zuwulguu uguuch bayrlalaa ta id
Их эмч2020-02-06 15:31:41
Сайн байна уу.
Хэрэглэгч2019-01-10 06:48:37
Sain bna uu neirorubiniig emch n tariagaar bichsen yumaa. Tegeed olon tarai zereg yavj bgaa bolohoor emeer n avaad uulgaj boloh boluuu
Их эмч2019-01-10 06:48:37
Сайн байна уу,болно.Баярлалаа.
Хэрэглэгч2018-12-05 16:50:27
Ezamon uuj bgaa hvn eniig uuj boloh uu
Их эмч2018-12-05 16:50:27
сайн байна уу? эмчийн заалтаар болноо баярлалаа
Хэрэглэгч2018-10-05 08:12:03
Энэ эмийг уухаар гэнэт нүүр бие халуун төөнөж хөлрөх үү
Их эмч2018-10-05 08:12:27
Сайн байна уу ? Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолойн дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илэрнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ.
Хэрэглэгч2018-03-03 08:12:54
Энэ тариаг эмчийн зөвшөөрөлгүй шууд тарьж болох уу. Зүрх дэлсээд толгой эргээд байгаа... эмнэлгээр сүйдтэй онош гараагүй
Их эмч2018-03-03 08:12:54
Сайн байна уу. В витамин өндөр тунгаар агуулдаг тул зүрх дэлсэх гаж нөлөө их гардаг тул одоо зүрх дэлсэж байгаа бол хэрэггүй шүү. Баярлалаа.
Хэрэглэгч2017-10-04 20:13:11
Нойргүйддэг хүнд хэрэглэхэд ямар вэ
Их эмч2017-10-04 20:13:11
САйн байна уу мэдрэлийн ядаргаанаас шалтгаалсан нойргүйдэлд хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2017-02-16 10:02:47
Сайн байна уу. Энэ эм тайвшруулах үйлдэл үзүүлэх үү. Моносын салбараар зарагдаж ббайгаа юу. Ямар үнэтэй вэ.
Их эмч2017-02-16 10:02:47
Сайн байна уу. Шууд тайвшруулах үйлдэл бол уг эмэнд байхгүй мэдрэлийн бодисын солилцоог зохицуулж өгдөг эм шүү.
Хэрэглэгч2016-09-19 22:00:55
нейрорубин дусалтай хийж болох уу
Их эмч2016-09-19 22:00:55
Сайн байна уу,Нейрорубин тарилгыг өгзөгний булчинд тарьж хэрэглэнэ. Баярлалаа
Хэрэглэгч2016-02-19 01:54:28
нейрорубин тариаг булчинд хийхүү
Их эмч2016-02-19 01:54:28
Сайн байна уу Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд хийнэ.Баярлалаа
Хэрэглэгч2015-12-30 14:37:00
флуроурацил
Их эмч2015-12-30 14:37:00
Сайн байна уу асуултаа бичээрэй. Баярлалаа
