ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Нурофен сироп 100мг/5мл 100мл

8,900

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-445

Үнэ
8,455
Gold

-6%-534

Үнэ
8,366
Platinium

-8%-712

Үнэ
8,188

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

  • Бэлдмэлийг 6 сараас 12 хүртлэх насны хүүхдэд халуурах шинж бүхий амьсгалын замын цочимог өвчнүүд, томуу, хүүхдийн халдварууд, тарилгын дараах урвал, бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн толгойн ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. Эмч уг бэлдмэлийг мөн бусад заалтаар (энэ тохиолдолд эмчийн зөвлөсөн тун, схемээр хэрэглэнэ.) хэрэглэж болно. Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө флаконыг сайтар сэгсэрч зайлна. Тунг нарийн хэмжихийн тулд флаконд 5мл багтаамжтай хэмжээс бүхий тариур хийнэ. 5мл-т 100мг ибупрофен агуулагдана. Хэмжээс бүхий тариурын хэрэглэх: Флаконы амсарт тариурыг сайтар суулгаж углана

  • Хөвмөлийг сайн зайлна

  • Флаконы ёроолийг дээш харуулж бүлүүрийг доош нь зөөлөн татаж тариурын хэрэгтэй тэмдэг хүртэл дүүргэнэ

  • Флаконыг анхны байрлалд нь буцааж байрлуулах бөгөөд тариурыг сугалж түүнийг болгоомжтой эргүүлнэ

  • Тариурыг хүүхдийн амны хөндийд байрлуулж бүлүүрийг аажим дарахад хөвмөл зөөлөн гарна

  • Халууралт ба өвдөлт Бэлдмэлийн тун хүүхдийн биеийн жин болон наснаас хамаарна. 5-10мг/кг тунгаар хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 30мг/кг байна

  • 6-12 сартай хүүхдэд 2,5мл-р хоногт 3-4 удаа хэрэглэх бөгөөд хоногийн тун 200мг-с хэтэрч болохгүй

  • 1-3 настай хүүхдэд 5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 300мг-с хэтрүүлж болохгүй

  • 4-6 настай хүүхдэд 7,5мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 450мг-с хэтэрч болохгүй

  • 7-9 настай хүүхдэд 10мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тунг 600мг-с хэтрүүлж болохгүй

  • 10-12 настай хүүхдэд 15мл-р хоногт 3 удаа хэрэглэх ба хоногийн тун 900мг-с хэтэрч болохгүй

  • Дээр дурьдсан тунгаас их тунгаар хэрэглэж болохгүй. Дархлаажуулсны дараах халууралт 1 хүртэл насны хүүхдэд 2,5мл хэмжээс бүхий 1 тариур, 1-с дээш насны

  • хүүхдэд шаардлагатай үед 6 цагийн дараа дахин 2,5мл хэмжээс бүхий 1 тариур бэлдмэл хэрэглэнэ. Хоногт 5мл-с их тунгаар хэрэглэхгүй

  • Эмчилгээ халуун бууруулах зорилгоор 3 хүртлэх, өвдөлт намдаах зорилгоор 5 хүртлэх хоног тус тус үргэлжилнэ. Хэрэв халуун буухгүй байвал эмчид хандана

  • Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Ибупрофены үйлдлийн механизм нь өвдөлт ба үрэвслийн медиатор простагландины нийлэгжилтийг саатуулсантай холбоотой

  • Үйлчлэгч бодис: 20мг ибупрофен

  • Туслах бодис: Мальтитолын сироп, ус, глицерин, нимбэгний хүчил, натрийн цитрат, натрийн хлорид, натрийн сахаринат, амтат жүржийн амт оруулагч 2М16014, гүзээлзгэний амт оруулагч 500244Е, ксантаны дүүргэгч, полисорбат 80, домифены бромид тус тус агуулагдана

  • Цээрлэлт: Хүүхдэд зориулсан нурофеныг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ. Ибупрофен, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс,ацетилсалицилын хүчил (салицилат) болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн бронхын багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хүүхдийн хоол боловсруулах замын шархлаат гэмтэл,цусны өвчнүүд: гемофили, цусны бүлэгнэлт багасах, лейкоцитын тоо цөөрөх,элэг ба бөөрний дутагдал,сонсгол муудах,Глюкоза-6-фосфат дегидрогеназын дутагдал, жирэмсний 3 дахь 3 сар ба хөхүүл үе,3 сар хүртлэх насны хүүхэд

  • Болгоомжлол: Дараах тохиолдлуудад хүүхдэд зориулсан нурофеныг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авна

  • 3-6 сартай хүүхэд,өвдөлт намдаах өөр эм хэрэглэж байгаа,шархлаат өвчин, ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслээр өвдөж байсан ба хоол боловсруулах замаас цус алдаж байсан өвчтөн,шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эм, артерийн даралтыг багасгах эм, шээс хөөх эм, литийн бэлдмэл, метотрексат зэрэг бэлдмэл хэрэглэж байгаа, бронхын багтраа ба чонон хөрвөсөөр өвдөж буй үед болгоомжлоно

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлө ховор ажиглагдах ба дараах шинжүүд илэрч болно

  • Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор эвгүй орхих буюу өвдөх, суулгах, улайлтат-шархлаат эмгэг үүсэх, цус алдах

  • Харшлын урвал: Арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, бронхын багтраа хурцдах

  • Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх

  • Цус төлжүүлэх системийн зүгээс: Цус багадалт, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, агранулоцитоз

  • Шээс ялгаруулах системийн зүгээс: Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх.Дээр дурьдсан болон бусад гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хордлого маш ховор тохиолдоно. Хэрэв та эмчийн зөвлөсөн тунгаас их тунгаар хэрэглэсэн бол яаралтай эмчид хандаарай. Хордлогын үед хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, чих шуугих, бодисын солилцооны хүчилшил, ком, бөөрний цочимог дутагдал, артерийн даралт буурах, зүрхний цохилт олшрох ба цөөрөх зэрэг шинж илэрнэ. Энэ үед ходоод угаах (хордсоноос хойш 1 цагийн дотор) идэвхжүүлсэн нүүрс ба шүлтлэг ундаа уулгах, шээсний ялгаралтыг ихэсгэх арга хэмжээ авахаас гадна шинж тэмдгийн эмчилгээ хийнэ

  • Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Бэлдмэлийг цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг ихэсгэж болно.Хамт хэрэглэхэд дигоскин, литийн бэлдмэл, метотрексат зэрэг бэлдмэлийн цусан дахь концентраци нь ихсэнэ

  • Хүүхдэд зориулсан нурофенийг даралт буурулах ба шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг сулруулна.Минералокортикостероид ба глюкокортикостероидын гаж нөлөөг ихэсгэнэ

Асуулт хариулт

Хэрэглэгч2020-08-30 15:27:30

ongoilgosnoos hoish her hugatsatai hadgalah we

Их эмч2020-08-30 16:55:11

Сайн байна уу. 14 хоногийн дотор хэрэглэж болно. Баярлалаа

Хэрэглэгч2019-12-15 21:34:10

Sn bna uu zadalsnaas hoish hd honogiin dotorheregleh we

Хэрэглэгч2018-10-27 04:53:32

nurofen ibuprofen enenii talaar delegrengui hariult heregtei bna https://www.maamuu.mn/?p=8139

Их эмч2018-10-27 04:53:32

сайн байна уу та тодорхой асуултаа тавина уу баярлалаа

Хэрэглэгч2018-10-20 18:27:08

Zadalsnaas hoish her hugatsaand hadgalj hereglej boloh ve

Их эмч2018-10-20 18:27:08

задалсан сиропыг хадгалах нөхцлийг ханган дээд тал нь сар хадгалах боломжтой

Хэрэглэгч2018-08-31 12:50:18

Zadlaad her udaan hadgalah ve geheer neg ni 14 honog nuguuh ni 1-3 sar gehiin .emnii talaar ingej zambaraagui hariu ugj boldiimuu

Их эмч2018-08-31 12:50:18

None

Хэрэглэгч2018-08-30 12:21:41

sn bnu. siropiig zadlaad her udaan hadgalj boloh we.

Их эмч2018-08-30 12:21:41

сайн байна уу? задалснаас хойш 14 хоногийн дотор хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2018-08-28 14:59:25

sn bnu. siropiig zadlaad her udaan hadgalj boloh we.

Их эмч2018-08-31 12:49:14

Хэрэглэгч2018-08-19 17:29:57

sain bnu nurofeniig zaawal haluursan vyd uguh vv ? emch 8n tsagiin zaitai uguurei gsn ymaa ugluu haluurch bhad n uguud oroi n haluurahgvi vyd n ogohvv eswel zaawal haluurwal uguh vv ?

Их эмч2018-08-19 17:29:57

сайн байна уу халууралт бууруулах өвчин намдаах зорилгоор өгнө. халууралтгүй, өвдөлтгүй бол өгөхгүй ээ баярлалаа

Хэрэглэгч2018-08-10 08:26:27

Шалчигнасан хар лалрууд вэ яасан?!!!Дор дороо нэг худлаа их мэдэгч нар сда!!! Сүүлийн үеийн эмийн үйлдвэрийн пиар нь өөр бусад эмээ муу гэж рекламандан өөрийн эмээ маань шахдаг болсон шд.Тэгээд л дор дороо их эмч нар!!!!Энд ингэж хуцалдаж бхаар авахаа л больчихно биздээ

Их эмч2018-08-10 08:26:27

,

Хэрэглэгч2018-06-08 03:34:42

6sartai huuhed 5ml uuj bolohgui shdee. uuruu ygd hudlaa medeelel uguud bnaa. zarj bga emiinhee heden sartai huuhded ymar tungaar uguhuu meddeggui yumu. Tun hetreegui tanai huuhed chihriin harshiltai bn gesen bhin.

Их эмч2018-06-08 03:34:42

Сайн байна уу нурофен 100мг тунтай сироп хэлбэрийн бэлдмэлийг 6сартай хүүхдэд 2,5мл-ээр 8 цагын зайтай өгдөг байгаа баярлалаа.

Хэрэглэгч2017-08-08 20:55:29

urhiin emch 6 sartai huuhded 5ml udur 3 udaa ug geed uguud bieer n bituu ulaan ym tuurchlaa ingej ugj bolhu

Их эмч2017-08-08 20:55:29

Сайн байна уу хүүхэд нь чихрийн харшилтай байна. Тун нь ихдээгүй байна. Баярлалаа

Хэрэглэгч2017-06-30 19:26:42

7 сартай хүүд маань 4млаар 8 цагийн зайтай бичиж өгсөн бх юм болдог юмуу

Их эмч2017-06-30 19:26:42

Сайн байна уу,6-12 сартай хүүхдэд 2,5мл-р хоногт 3-4 удаа хэрэглэх бөгөөд хоногийн тун 200мг-с хэтэрч болохгүй.Баярлалаа

Хэрэглэгч2017-05-14 19:43:30

Сайн байн уу том хүн хэрэглэж болох уу болох бол ямар тунгаар уух вэ

Их эмч2017-05-14 19:43:30

Сайн байна уу насанд хүрэгсэд шахмал хэлбэртэйгээр хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2017-05-10 19:30:16

hooloin ubdsun tsertei hanialgand ene emiig emch bichij ugsun zugeer bdiimu? Haluuraagui bhad bolohuu?

Их эмч2017-05-10 19:30:16

Сайн байна уу халуурсан үед хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2017-04-15 01:07:04

Sain bnu zadalsnaas hoish hedii hugatsaand hadgalaad ugch boloh we

Их эмч2017-04-15 01:07:08

Сайн байна уу, сироп эмийг запласнаас хойш 14-30 хонгийн дотор хэрэглэнэ, Баярлалаа

Хэрэглэгч2017-04-02 22:59:43

нурофенийг Ноттингемийн Хүүхдийн эмнэлгийн эмч, доктор Стефани Смит болон Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс бага насны хүүхдэд бүү өг гэсэн байна даа. яагаад хүүхдэд их гаж нөлөөүзүүлдэг эм оруулж ирдэг юм бэ.

Их эмч2017-04-02 22:59:43

Сайн байна уу таны мэдээлэл хэзээнийх вэ? нурофены найрлага өөрчлөгдөн шинээр савлагдан худалдаанд гарсан байгаа. Баярлалаа

Хэрэглэгч2016-12-18 09:59:19

сайн байна уу. Манай хүүхэд 9 сартай. Хоолой нь өвдөөд халуураад фромилид өгч байгаа. энэ эмтэй цуг имупрет өгч болох уу

Их эмч2016-12-18 09:59:19

Сайн байна уу? Хүүхэд нь 38,5 аас дээш халуурсан үед халуун буулгах гэж 6 цагийн зайтай хамт өгж болно.

Хэрэглэгч2016-12-02 19:54:52

3сартай-6сар хүртэлх хүүхдэд ямар тунгаар өгөх вэ ??? Эсвэл өөр халуун бууруулах эм байгаа юу ?

Их эмч2016-12-02 19:54:52

Сайн байна уу. 2,5мл-ээр өдөрт 3 удаа уулгана.

Хэрэглэгч2016-06-20 15:55:57

Сайн байна уу? имупрет эмийг юунд уудаг вэ?

Их эмч2016-06-20 15:55:57

Сайн байна уу,Имупрет эмийг гүйлсэн булчирхайн үрэвсэл,залгиур хоолойн үрэвсэл болон амьсгалын дээд замын цочмог архаг өвчний үед эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа

Хэрэглэгч2016-04-20 07:03:19

Танайхаас авсан эмээ эргүүлж өгж болох уу,Манай охины бие дээр улаан идээтэй юм туураад халдвартад үзүүлсэн юмвЭмчид нь халуун нь 37той гэж хэлсээр байтал халуун бууруулдаг нурофен бичиж өгчиж тэгээд нурофеныг ууж болохгүй гэсэн мэдээлэл яваад байна юунд уудаг эм бэ гэж танай ажилтнаас асуусан халуун бууруулах гэж хэлээгүй хоолой нь улаалттай байгаа юмуу гэхээр нь манай охин ханиадтай байгаа болохоор хоолой нь улаалтай бсн болхоор уулгаж болох юм байна гэж бодоод авлаа гэсэн өрхийн эмч уулгаж болохгүй халуураагүй бол бүр хэрэггүй гэсэн юм.Ягаад эмийнхээ зааврийгч мэдэхгүй хүн касан дээр зогсоод буруу мэдээлэл өгж байгаа юм бэ эннээс болоод биеээрэ хохирвол яаана тэр эмч гэсэн халууны эм гэж надад хэлээгүй би энэ эмийг хориглосон л гэж сонсохоос үйлчилгээг нь мэдэхгүй шүү дээ ямар үйлчилгээтэйг нь аптекаас л асуудаг шүү дээ.Энэ эмээ буцаамаар байна уухгүй юм чинь хадгалалтай биш

Их эмч2016-04-20 07:03:19

Сайн байна уу,Буцаалтыг тухайн авсан өдрөө авсан эмийн сан дээрээ очиж буцаалт хийх боломжтой.Уучлаарай 1 хоногоос хэтэрсэн бол буцаах боломжгүй байгаа.Нурофен сироп 100мг/5мл 100мл Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэгч2016-03-04 01:16:07

Сайн байна уу танай энэ эм багануурын моност 9000 гэж байна. Үнэ нь нэмэгдсэн боловуу эсвэл өөр үнээр зараад байгааму

Их эмч2016-03-04 01:16:07

Сайн байна уу бүх салбарт ижил үнээр худалдаалагддаг

Хэрэглэгч2016-02-21 04:30:25

Ибупрофен , нурофин 2 ижилхэн vйлчилгээтэй

Их эмч2016-02-21 04:30:25

Сайн байна уу та ,Нурофен нь Ибупрофены найрлагатай эм юм.Энэ эм нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ,халуун бууруулах үйлдэлтэй юм.Баярлалаа

Хэрэглэгч2016-02-03 03:26:41

Baby colcol syrop haihaar oldohgui yum yaj zahialhuu?

Их эмч2016-02-03 03:26:41

Сайн байна уу бэби кол кол гэж хайгаарай. Баярлалаа

Хэрэглэгч2015-11-07 07:29:51

Сиропон эмнээс нь харшлаад байгаамаа.шахмал нь гарсан гэсэн.адилхан үйлчилгээтэй болов уу.харшлах болов уу

Их эмч2015-11-07 07:29:51

Сайн байна уу сироп эм чихэрлэг байдаг учраас харшил өгсөн байх. шахмал нь харуил өгөхгүйээ

Хэрэглэгч2015-02-25 20:31:10

sn bna u. ene emiig zadlasanaas hoish yamar hugatsaand hadgalj hereglej bolob be

Их эмч2015-02-25 20:31:10

7 хоног хугацаанд хэрэглэж дуусгана

Хэрэглэгч2015-01-24 11:16:32

Их эмч2015-01-24 11:16:32

None

Хэрэглэгч2014-11-13 00:48:13

Sain bna uu. Ohin maani odoo5 sartai. Ene emiig 8 tsagiin zaitai haluurval ugiurei gesen. Ohin maani 37,8 bolj haluurahaar ni ug emiig ugsun. Ugluu oroidoo pezam gedeg emiig 425 tai g 3 huvaaj ugsun. Getel ohinii maani haluun buuraad 35,7 bolood bna. Duh hatsar biee ni huiten taivan bish uilagnaad bna. Yaraltai zuvulguu uguuch.

Их эмч2014-11-13 00:48:13

Түргэн тусламжийн эмчид хандана уу.

Хэрэглэгч2014-11-10 00:36:11

сайн байна уу , юм асуух гэсэн юм нурофеныг 3 сартай хүүхэд хэрэглэж болох уу? 3 сартай хүүхэд хэрэглэхэд тун нь хэр байх вэ? ямар нэг гаж нөлөө гарах уу?

Их эмч2014-11-10 00:36:11

Сайн байна уу? Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ.3 сараас эхэлж хэрэглэнэ.Эмийн гаж нөлөө тухайн хүүхдийн бие махбодиос харилцан адилгүй илэрнэ.Эмийн гол үйлчилгээ нь халуун бууруулна, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй байгаа,2.5 мл-р 12 цагаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2014-11-09 11:29:38

танайх яагаад өөр өөр үнэтй зараад байгаа юм бэ би ачтан эмнэлгийн хажуугий моносын салбараас 9500 төгрөгөөр авлаа салбар чинь ижил үнээр зарах ёстой биздээ

Их эмч2014-11-09 11:29:38

Сайн байна уу? программд холбогдоогүй үнэ ээ солиогүй байсын болуу,ижилхэн зарах ёстой,баярлалаа.