![](https://back.emonos.mn/media/product/667421007529646667500492183305614734999913557667378337.jpg)
Мелбек 15мг/1.5мл №3
13,700₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-685₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-822₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-1,096₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмчийн жорын дагуу хэрэглэнэ
Мелоксикам нь энолын хүчлийн уламжлалын стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Мелбек бэлдмэлийн 1 ампулд 1,5мл тарианы усанд 15мг мелоксикам агуулагдана.
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Мелбекийг мелоксикамд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Аспирин болон стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийг хэрэглэсний дараа гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс болон бусад харшил төстэй урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх үед нэг бол хөхөөр хооллолтыг зогсоох, эсвэл мелоксикамыг хэрэглэхээ зогсоох эсэхээ шийднэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-01-27 17:55:56
2 хайрцаг авах
Их эмч2025-01-27 20:30:47
Сайн байна уу. хүргэлтээр байгаа
Хэрэглэгч2024-12-26 15:26:17
Энэ тариаг нуруу татаад үзүүлэхэд эич хийлгэ гээд бичиж өгсөн хийлгэж болох уу
Их эмч2024-12-26 15:58:29
Сайн байна уу. жортой эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-11-03 02:49:40
манай дүү 2 шилийн нэг дор хийгээд тун ихдсэн тохиолдолд яаах вэ
Их эмч2024-11-03 02:54:25
Сайн байна уу. Нарийн мэргэжлийн эмчид хандана уу
Хэрэглэгч2024-07-05 11:13:50
Ene emiig uuhaar tsistit hudulduguu
Их эмч2024-07-05 11:29:40
Сайн байна уу. Үгүй
Хэрэглэгч2023-09-04 20:16:16
Нуруу нь татсан хүнд хийж,болох уу?
Их эмч2023-09-04 20:38:36
Сайн байна уу. Эмчийн жорын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2023-09-04 20:16:06
Нуруу нь татсан хүнд хийж,болох уу?
Их эмч2023-09-04 20:38:43
Сайн байна уу. Эмчийн жорын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2023-04-26 23:41:47
Энэ гаж нөлөөг нь бичээрэй
Их эмч2023-04-26 23:56:12
Сайн байна уу. Хоол боловсруулах зам: хэвлийн өвдөлт (2.9), өтгөн хатах (2,6), суулгах (2,6), хоол боловсруулах замын хямрал (9,5), гэдэс дүүрэх (2,6), дотор муухайрах (7,2), бөөлжих (2,6) Бие махбод бүхэлдээ: хаван (1,6), өвдөлт (5,2) Төв ба захын мэдрэлийн систем: толгой эргэх (2,6), толгой өвдөх (2,6), нойргүйдэл (1,6) Цусны систем: цус багадалт (2,9) Араг яс булчингийн систем: үений өвдөлт (1,3), нуруу өвдөх (0,7) Амьсгалын систем: ханиалгах (1,0), амьсгалын дээд замын халдвар (7,5) Арьс: тууралт (1,3) Шээс бэлгийн зам: олон шээх (1,3), шээс ялгаруулах замын халдвар (6,9) Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.
Хэрэглэгч2023-04-11 12:56:00
Энэ эмямар зориулалтаар юу өвдсөн рүн хэрэглэдэг юм бэ
Их эмч2023-04-11 21:12:43
Сайн байна уу. Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-04-11 12:55:57
Энэ эмямар зориулалтаар юу өвдсөн рүн хэрэглэдэг юм бэ
Их эмч2023-04-11 21:13:12
Сайн байна уу. Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэгч2020-12-09 20:30:32
Мелбек тариаг булчинд хийдэг үү
Хэрэглэгч2020-12-09 20:30:14
Мелбек тариаг булчинд хийдэг үү
Хэрэглэгч2020-12-09 20:30:11
Мелбек тариаг булчинд хийдэг үү
Хэрэглэгч2020-12-09 20:30:10
Мелбек тариаг булчинд хийдэг үү
Хэрэглэгч2020-07-18 16:12:15
Сайн байна уу ? Мелбек 3.0 нэг өдөрт тариулж болдог уу хоногын тун нь 2ампул
Хэрэглэгч2020-07-13 18:29:03
Сайн байна уу? Мелбек тарилгыг өдөрт 1 ээр 12 удаа тариул гэсэн ийм олон өдөр тариулж болох уу?
Их эмч2020-07-14 14:23:23
Сайн байна уу. Эмчийнхээ заалтаар бол болно. Дунджаар 3хоног тарихаар бичдэг боловч шаардлагатай үед эмч нь эмчилгээний хоногыг нэмэгдүүлж болдог.
Хэрэглэгч2020-06-12 19:18:53
сайн байна уу өвдөгний яс ургалттай хүн хэрэглэж болох уу
Их эмч2020-06-12 21:18:59
Сайн байна уу. Болноо эмчийн заалтаар хэрэглээрэй баярлалаа
Хэрэглэгч2020-02-15 19:20:19
Үе мөч өвддөг болон яс ургасан хүн хэрэглэж болхуу
Их эмч2020-02-16 18:48:29
Сайн байна уу. Эмчийнхээ заалтаар бол хэрэглэж болно.
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)