ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Бидика 25мг №120

67,200

RxЖороор олгох эм

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-3,360

Үнэ
63,840
Gold

-6%-4,032

Үнэ
63,168
Platinium

-8%-5,376

Үнэ
61,824

Тоо ширхэг :

Номин Седар (2.18ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.19ш)Байршил харах
Монос УБ таун (0.2ш)Байршил харах
Монос Өнөр плаза (5.75ш)Байршил харах
Хоумланд (2.01ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.08ш)Байршил харах
Скай ресиденс-3 (2.8ш)Байршил харах
Хоног (2.92ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрсэн хүн 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Эмчийн зааврын дагуу эмийн тунг ихэсгэж болно.

 

ALT /аланин трансфераза/ ихэссэн архаг гепатитын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн эмийн хамааралт трансаминазагийн түвшин ихэссэн гепатитын үед хэрэглэнэ. Архаг элэгний өвчин хурц эсвэл архаг гепатитын шалтгаант цусны сийвэн дэх аминотрансферазагийн түвшин бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бидика шахмалыг элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэх, дархлалыг дэмжихэд, элэгний гепатитаас шаталсан элэг өвдөх, хоолны дуршил буурах, бөөлжис зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэнэ. Бидика шахмалын найрлага дах бифенилдиметилдикарбоксилат нь Fructus  Schizandrae-аас гарган авсан Schizandrin C-ийн нийлэг  аналог юм. Энэ нь химийн  болон вирусын  шалтгаант элэгний эсийн гэмтэлийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.

Идэвхтэй найрлага Бифенил диметил дикарбоксалат. Идэвхгүй найрлага Лактоз, бичилталстат, цардуулын глюколат, магнийн стеарат, тальк.

 

Элэгний цирроз болон архаг идэвхтэй гепатиттай  өвчтэнүүд болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Бага насны хүүхдэд тунг багасган хэрэглэнэ. Өндөр настанд тунг багасган хэрэглэнэ. Учир нь физиологийн үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн байдаг. Энэ эмийг хэрэглэж байхад зарим өвчтэнүүдэд /ALT—ийн хэмжээ нь ихэссэн/ эмээ уухаа зогсоосны дараа АЛТ-ийн хэмжээ  ихэсэж болно. Гэвч энэ нь эмээ дахин ууж эхлэхэд буурна. Хэрэв түр зуурын шарлалт тохиолдвол эмээ уухаа зогсоох, эсвэл эмчийн зөвлөмжийн дагуу үндсэн эмчилгээтэй хамт хэрэглэнэ. Ховор тохиолдолд бөөлжих,  хэвлий томрох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.  Гэхдээ эдгээр  шинж тэмдэг нь удалгүй аяндаа арилна.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-04-04 10:45:53

Сайн байна уу. энэ эм эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгддөг үү

Их эмч2025-04-04 12:00:41

Сайн байна уу. та даатгалын газраас асууна уу

Хэрэглэгч2025-04-01 19:32:27

өдөрт 3уу гэсэн яаж уухуу

Их эмч2025-04-01 20:11:37

Сайн байна уу. 8 цагийн зайтай 3 удаа уугаарай

Хэрэглэгч2025-03-03 09:45:54

Хоолны өмнө уухуу дараа нь уухуу

Их эмч2025-03-03 09:51:27

Сайн байна уу. хоолноос 30-1 цагийн дараа хэрэглэнэ

Хэрэглэгч2025-03-01 16:45:15

өнөөдөр 19-р хороололд ажилах аптек байна уу? бидика эмийг эмчийн жоргүй өгөх үү?

Их эмч2025-03-01 17:12:49

Сайн байна уу. Жороор олгоно, 18001883 дугаарт холбогдон хүргэлтээр авч болно

Хэрэглэгч2025-02-13 20:29:01

Alat asat hewiin g c wirus bhgui eleg uuhlulttei uuj boloh uu?

Их эмч2025-02-13 20:29:20

Сайн байна уу. ,

Хэрэглэгч2025-02-13 20:28:00

Alat asat hewiin g c wirus bhgui eleg uuhlulttei uuj boloh uu?

Их эмч2025-02-13 20:28:24

Сайн байна уу. Зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2025-01-19 00:02:02

Сайн байна уу? Би 8 сартай жирэмсэн.Алат асат 158,176 хүрсэн,эчч энэ эмийг уу гэсэн.Урагт нөлөөлөх үү

Их эмч2025-01-19 00:03:45

Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-11-29 17:52:57

Үр дүнгийн тухай тайлбар хэлнэ үү?баярлалаа

Их эмч2024-11-29 19:05:41

Сайн байна уу. Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр үр дүн гарна баярлалаа

Хэрэглэгч2024-10-13 19:35:45

Алат асат өндөр бна жирэмсэн үед ууж болох уу

Их эмч2024-10-13 19:38:43

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-10-13 19:34:10

Алат асат өндөр бна жирэмсэн үед ууж болох уу

Их эмч2024-10-13 19:38:55

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-09-05 09:07:20

Химийн найрлагатай эм гэж ойлгох уу

Их эмч2024-09-05 16:28:55

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-02-26 21:16:10

эмч бичиж өгсөн хүүхдийн шарлалтанд ууж болдог боловуу

Их эмч2024-02-26 22:23:43

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2024-02-26 21:15:55

эмч бичиж өгсөн хүүхдийн шарлалтанд ууж болдог боловуу

Их эмч2024-02-26 22:23:59

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2023-08-01 14:31:15

Нярайн шарлалтанд ууж болох уу

Их эмч2023-08-01 14:50:48

Сайн байна уу. Эмчийн жоргүй ууж болохгүй

Хэрэглэгч2023-07-18 13:05:49

Ene Bidica em ali ulsiinh ve?

Их эмч2023-07-18 13:20:43

Сайн байна уу. солонгос

Хэрэглэгч2023-07-18 13:05:40

Ene Bidica em ali ulsiinh ve?

Их эмч2023-07-18 13:20:43

Сайн байна уу. БНСУ

Хэрэглэгч2023-04-13 22:16:45

Энэ эмийг хэд хоног уух вэ

Их эмч2023-04-14 00:33:15

Сайн байна уу. хир удаан уухыг эмч нь шийднэ

Хэрэглэгч2023-01-24 16:26:23

Энэ эмийг дотрын төрөхын эмч бичиж өгсөн.Жирэмсэнд хориотой заалттайм бна ууж болох уу

Их эмч2023-01-25 00:55:01

Сайн байна уу. Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй заалттай хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2020-11-23 14:57:13

даатгалд ордог уу

Их эмч2020-11-23 19:37:00

Сайн байна уу. өрхөөсөө асуугаарай

Хэрэглэгч2020-09-04 16:42:20

ALT AST ихэссэн үед ууж болохуу

Их эмч2020-09-04 18:22:20

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2020-06-30 18:36:37

Энэ эмийг уугаад шинжилгээ өгөхөд алат асат нэмэгдэж гарсан байна. Энэ зүгээр үү

Их эмч2020-07-01 07:47:06

Сайн байна уу. та дотрын эмчээс зөвлөгөө авна уу