

Ренгалин №20
15,600₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-780₮

-6%-936₮

-8%-1,248₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана). Бэлдмэлийг 1-2 шахмалаар хоногт 3 удаа хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Өвчтөний биеийн байдлын хүндийн зэргээс хамаарч эхний 3 хоногт хэрэглэх давтамжийг хоногт 4-6 удаа хүртэл ихгэсгэж болно.
Ханиалга болон гуурсан хоолойн агчил дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчний үед хэрэглэнэ. Томуу, амьсгалын замын цочмог явцтай вирусын халдвар, цочмог фарингит, ларинготрахейт, цочмог явцтай бөглөрөлт ларингит, архаг бронхит ба амьсгалын дээд ба доод замын бусад халдварт-үрэвсэлт болон харшлын гаралтай өвчний үед илрэх цэртэй болон цэргүй ханиалгын үед хэрэглэнэ.
Цэвэршүүлсэн брадикинины эсрэг бие 0,006г, цэвэршүүлсэн гистамины эсрэг бие 0,006г, цэвэршүүлсэн морфины эсрэг бие 0,006г, туслах бодис изомальт 0,506г, бичил талст целлюлоза, 0,0275г, магнийн стеарат 0,0055г, усгүй нимбэгний хүчил 0,005225г, коллоид кремнийн хоёрч исэл 0,00275г, натрийн цикламат 0,00275г, натрийн сахарин 0,000275г. 10012, 10030, 10050 дахин тус тус сулруулсан ус спиртийн шингэрүүлэлт бүхий 3 идэвхтэй бодисыг холимог хэлбэрээр изомальтад хавсаргасан.
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хувь хүний онцлогоос шалтгаалж хэт мэдрэгшлийн урвал илэрч болно. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Ренгалин бэлдмэлийг 3 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь түүний эмчилгээний үр нөлөө болон аюулгүй байдлын талаарх судалгаа хангалтгүй байдаг.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-22 03:15:09
Хүүхдэд харшил өгч байна биеээр юум гараад байнаа
Их эмч2025-03-22 03:47:28
Сайн байна уу. 3 хүртэлх насны хүүхэд болон найрлагад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэгч2025-03-15 21:17:43
13-настай хүүхэд өдөрт хэдэн удаа хэд хоног уух вэ?Гаж нөлөө байна уу
Их эмч2025-03-15 21:22:05
Сайн байна уу. 1 ширхэгээр өдөрт 3-4 удаа хэрэглэнэ
Хэрэглэгч2024-09-28 18:03:09
10 настай хүүхэд хэдэн удаа уух вэ
Их эмч2024-09-28 18:28:44
Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглээрэй
Хэрэглэгч2024-09-11 08:03:33
Хүлхэж хэрэглэх ёстой юу
Их эмч2024-09-11 08:10:57
Сайн байна уу. https://emonos.mn/product/11106
Хэрэглэгч2024-09-08 21:00:43
Гербионтой хамт хэрэгдэж болох уу? 6 настай хүүхэд өдөрт 3ш хүлхэж хэрэглэж байгаа
Их эмч2024-09-08 21:12:34
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-09-05 18:41:19
naitaalgaj hooloi n servegneed nus n garaad bgaa huuhded ogch bolohuu 6tai 13tai
Их эмч2024-09-05 18:52:44
Сайн байна уу. болноо
Хэрэглэгч2024-09-05 18:38:33
Haniad hvreed naitaalgaj hooloi n servegneed baigaa huuhded ogch bolohuu 6nastai 13 nasatai 2 huuhed
Их эмч2024-09-05 18:52:57
Сайн байна уу. болно
Хэрэглэгч2024-09-03 10:43:04
жаахан цэртэй ханиалгаад хоолой хөндүүрлэж байгаа үед хэрэглэж болох уу?
Их эмч2024-09-03 10:58:37
Сайн байна уу. Болно.
Хэрэглэгч2024-09-02 22:17:48
Хөхүүл 2 сартай маматай үед хэрэглэж болох уу?
Их эмч2024-09-02 22:47:51
Сайн байна уу. https://emonos.mn/product/11106
Хэрэглэгч2024-08-17 04:25:27
Сайн байна уу. 5настай хүүхэд шингэнийг нь өдөрт хэдэн граммаар,хэдэн удаа уух вэ
Их эмч2024-08-17 05:00:05
Сайн байна уу. зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэгч2024-08-02 08:27:55
Hi. 4 настай хүүхдэд 1 удаад 1 ширхгээр өдрийн хэдэн удаа өгөх вэ?
Их эмч2024-08-02 08:33:39
Сайн байна уу. 1 шихэгээр өдөрт 3 удаа
Хэрэглэгч2024-07-05 15:28:34
Жирэмсэн 6сартай хүн ууж болох уу
Их эмч2024-07-05 16:34:25
Сайн байна уу. хяналтын эмчийн заавраар хэрэглэнэ
Хэрэглэгч2024-06-10 22:46:24
Сайн байна уу? задалснаас хойш хэд хоногт хэрэглэж болдог вэ?
Их эмч2024-06-10 22:50:19
Сайн байна уу. 14 хоног
Хэрэглэгч2024-04-29 21:50:41
odort hediig ogoh we 4 nastai hvvhed
Их эмч2024-04-29 23:20:43
Сайн байна уу. 1 шахмалыг өдөрт 1 удаа амандаа бүрэн уустал хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-04-25 01:12:04
5-6 насныханд яаж өгөх вэ?
Их эмч2024-04-25 01:32:19
Сайн байна уу. Хэрэглэх арга, тун: Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана).
Хэрэглэгч2024-02-26 21:03:47
3nas 7sartai huuhed udaan hugatsaand hanialgaj bga yum emchid uzuulsen rentgen haruulsan guursan hooloin arhag urewseltei bna gd bichij ugsun emiig ni uugaad hanialga ni bolodogguiee. 6n sar haniachihlaaa ene em her ur duntei bol
Их эмч2024-02-26 22:15:13
Сайн байна уу. энэ тохиолдолд та зөвхөн эмчийн заалтаар эмчилгээ хийнэ баярлалаа
Хэрэглэгч2024-02-20 17:33:18
Sinob-Ax тай хамт ууж болох уу?
Их эмч2024-02-20 17:38:54
Сайн байна уу. хэрэглэхгүй
Хэрэглэгч2024-02-20 17:33:14
Sinob-Ax тай хамт ууж болох уу?
Их эмч2024-02-20 17:39:02
Сайн байна уу. хэрэглэхгүй
Хэрэглэгч2024-02-20 02:20:36
Дармон гэдэг эмтэй хамт хэрэглэж болох уу?
Их эмч2024-02-20 07:53:23
Сайн байна уу. аль нэгийг нь хэрэглээрэй
Хэрэглэгч2024-02-18 12:50:26
6 настай хүүхэд ямар хэмжээгээр уух вэ?
Их эмч2024-02-18 18:00:44
Сайн байна уу. Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана).
Хэрэглэгч2024-02-15 21:35:25
4 настай хүүхдэд яаж уулгах вн
Их эмч2024-02-15 21:50:26
Сайн байна уу. Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана).
Хэрэглэгч2024-02-15 21:35:09
4 настай хүүхдэд яаж уулгах вн
Их эмч2024-02-15 21:50:31
Сайн байна уу. Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана).
Хэрэглэгч2023-12-29 15:48:57
12 цагаар уухуу оройны уултын цаг хамаагүй уулгаж болохуу
Их эмч2023-12-29 16:20:08
Сайн байна уу. Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана). Бэлдмэлийг 1-2 шахмалаар хоногт 3 удаа хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-06-27 21:18:33
4тэй хүүхэд яаж уух вэ?
Их эмч2023-06-27 21:27:48
Сайн байна уу. https://www.emonos.mn/product/11106
Хэрэглэгч2023-06-27 21:18:29
4тэй хүүхэд яаж уух вэ?
Их эмч2023-06-27 21:28:49
Сайн байна уу. https://www.emonos.mn/product/11106
Хэрэглэгч2023-02-28 15:58:42
Хүүхэд яаж ууж хэрэглэх вэ
Их эмч2023-02-28 22:19:19
Сайн байна уу. хэдэн настай хүүхдэд вэ
Хэрэглэгч2023-02-01 06:31:50
shingen emig ni jiremsen hvn yaj heregleh be
Их эмч2023-02-01 06:50:57
Сайн байна уу. Хоолны дараа 1 цайны халбагаар өдөрт эмчийн жорын дагуу хэрэглэнэ. 1цайны халбаганд 5мл агуулагдана.
Хэрэглэгч2023-01-31 05:10:58
Ene emig jiremsen hvn yaj uudag be
Их эмч2023-02-01 06:14:51
Сайн байна уу. Жирэмсэнд хэрэглэх тусгай заалт байхгүй. Эмчид үзүүлж зөвөлгөө аваад хэрэглэж болно.Зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэж үзвэл.Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана).Бэлдмэлийг 1-2 шахмалаар хоногт 3 удаа хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ.
Хэрэглэгч2023-01-17 01:47:28
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу??
Их эмч2023-01-18 08:07:52
Сайн байна уу. Хориглох заалтгүй ч та найрлага болон эмийн заавартай сайтар танилцах хэрэгтэй.
Хэрэглэгч2022-11-22 08:32:08
Том хүн өдрийн хэдээр уухуу
Их эмч2022-11-22 09:01:35
Сайн байна уу. Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана). Бэлдмэлийг 1-2 шахмалаар хоногт 3 удаа хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Өвчтөний биеийн байдлын хүндийн зэргээс хамаарч эхний 3 хоногт хэрэглэх давтамжийг хоногт 4-6 удаа хүртэл ихгэсгэж болно.
Хэрэглэгч2022-11-03 16:51:43
2настай хүүхэд яаж уух вэ аптек 3наснаас дээш ууна гээд өгсөнгүй. Өрхийн эмч өдрийн 3-г уух гэж бичиж өгсөн
Их эмч2022-11-03 18:36:31
Сайн байна уу. Эмийн заавар дээрээ 3 наснаас дээш хэрэглэнэ гэсэн заалттай.Эмчээсээ тодруулж асуугаарай.
Хэрэглэгч2022-11-03 15:03:03
Өрхиййн эмч өдрийн 3-р уу гэж бичиж өгсөн
Их эмч2022-11-03 16:07:26
Сайн байна уу.
Хэрэглэгч2022-11-03 15:02:10
2 настай хүүхэд яаж хэрэглэх вэ
Их эмч2022-11-03 16:07:17
Сайн байна уу. Эмчийн заалтаар ууж болно
Хэрэглэгч2022-07-07 09:10:58
жирэмсэн хүн хэрэглэж болох уу?
Их эмч2022-07-07 10:25:40
Сайн байна уу. Хэсэг газрын үйлдэлтэй тул хэрэглэж болно
Хэрэглэгч2022-02-16 09:33:20
ренгалиныг залигиж уухуу хүлхэхүү өдөрт хэдэн удаа уух вэ
Их эмч2022-02-16 10:24:44
Сайн байна уу. Хэлэн доороо уусгаж хэрэглэнэ. Хоол идэхээс өмнө юмуу хоол идсэнээс 2 цагийн дараа шимнэ.
Хэрэглэгч2020-11-17 17:12:57
Sain bn uu 3 nastai huuhded ogch boloh uu yah ogch ve
Хэрэглэгч2020-10-07 08:25:18
6-12 насны хүүхдэд хэдээр яаж өгөх вэ
Их эмч2020-10-07 10:43:31
Сайн байна уу. 2-3 ширхэгээр уулгана баярлалаа
Хэрэглэгч2020-02-06 09:01:18
жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Их эмч2020-02-06 14:28:47
Сайн байна уу. Жирэмсэн болон хөхүүл үед Ренгалин бэлдмэлийг хэрэглэх үеийн аюулгүй байдал нь судлагдаагүй. Бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарсан үед бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон урагт үзүүлэх эрсдлийг сайтар харьцуулж анхаарах хэрэгтэй.
Хэрэглэгч2020-01-30 19:53:33
өдөрт хэдээр яаж уух вэ? уух заавар??
Их эмч2020-02-01 17:00:43
Сайн байна уу. Насанд хүрэгсэд: Эхний өдөр 100мг тунгаар (2 шахмал) хоногт 3 удаа, 2 ба 3 дахь өдөр 100мг-р хоногт 2 удаа, 4 ба 5 дахь өдөр 100мг-р хоногт 1 удаа тус тус хэрэглэнэ. Өвчний эхний өдөр 150мг-р (3 шахмал) 2 удаа, эсвэл 300мг-р (6 шахмал) 1 удаа хэрэглэж болно. Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:Ремантадиныг хүүхдэд хэрэглэхийн өмнө зайлшгүй эмчид хандаж зөвлөгөө авна.7-10 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 2 удаа, 11-14 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 3 удаа, 14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ.Ээлж эмчилгээ 5 өдөр үргэлжилнэ.
Хэрэглэгч2020-01-28 10:41:10
Ренгалин эмийг хүүхдэд ямар тунгаар өгөх вэ
Их эмч2020-01-29 11:53:34
Сайн байна уу. Хэдэн настай хүүхэд вэ. Үзүүлээрэй баярлалаа
Хэрэглэгч2019-12-18 10:30:38
2 настай хүүхэд ууж болох уу
Их эмч2020-02-06 17:53:16
Сайн байна уу. Ренгалин бэлдмэлийг 3 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөхгүй.
Хэрэглэгч2019-12-17 15:27:45
жирэмсэн хүн хэрэглэж болох уу
