ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Энзим С №100

46,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-2,325

Үнэ
44,175
Gold

-6%-2,790

Үнэ
43,710
Platinium

-8%-3,720

Үнэ
42,780

Тоо ширхэг :

Монос Өнөр плаза (0.28ш)Байршил харах
Хоног (1ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгчид хооллосны дараа 2 шахмалыг өдөрт 3 удаа ууна. 8-14 насны хүүхдэд хооллосны дараа 1 шахмалыг өдөрт 3 удаа ууна.

Хоолны шингэц муудах, хоолны дуршил буурах, хэт их идэх, хоол боловсруулалтыг дэмжих, хоолны шингэц муудснаас гэдэс дүүрэх шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Панкреатин 175 мг агуулагдана. α-Амилаза 4.200 F.I.P нэгж, Липаза 5.367 F.I.P нэгж, Протеаза 222 F.I.P нэгж, Үхрийн цөсний экстракт (11.3 мг цөсний хүчилтэй дүйцхүйц) 25 мг, Диметикон 25 мг, Гемицеллюлоз 50 мг

Бэлдмэлд агуулагдах хүнсний будаг болох FD&C yellow буюу тартразинд харшилтай, үл нийцдэг бол шахмалыг хэрэглэхгүй. Бэлдмэлийг 8-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Өвчтөн бэлдмэлийг хэрэглэхдээ жоронд заасан тун, хэрэглэх аргыг баримтална. Хүүхдэд асран хамгаалагчийн хяналтанд хэрэглүүлнэ. Хоёр долоо хоногийн турш хэрэглэхэд өвчний шинж тэмдэг буурахгүй бол эмчилгээг зогсоож эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-07-21 15:18:19

Sn bnu manai huuhed Enzymmedica giin gluten ease uudag ym. Odo duusaad uunees uuj bolohu? Guril Suu shingeej chaddaggui ym l daa

Их эмч2024-07-21 20:41:53

Сайн байна уу. Бэлдмэлийг 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Хэрэглэгч2024-03-24 22:45:38

Жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2024-03-25 08:47:46

Сайн байна уу. Шууд эсрэг заалт байхгүй боловч эмчийн хяналтан дор ууна.

Хэрэглэгч2024-02-22 20:12:52

Нойр булчирхай үрэвсэлтэй хүн ууж болох уу

Их эмч2024-02-22 21:29:27

Сайн байна уу. Ууж болно.

Хэрэглэгч2024-01-26 00:01:52

Өдрийн хэд уух хэмжээ

Их эмч2024-01-26 01:00:50

Сайн байна уу. ХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА: Насанд хүрэгчид: Хооллосны дараа 2 шахмалыг өдөрт 3 удаа ууна. 8-14 насны хүүхдэд: Хооллосны дараа 1 шахмалыг өдөрт 3 удаа ууна. ХОРИГЛОХ ЗААЛТ: Бэлдмэлд агуулагдах хүнсний будаг болох FD&C yellow буюу тартразинд харшилтай, үл нийцдэг бол шахмалыг хэрэглэхгүй.

Хэрэглэгч2024-01-26 00:01:13

Өдрийн хэд уух хэмжээ

Их эмч2024-01-26 01:00:41

Сайн байна уу. ХЭРЭГЛЭХ ТУН БА АРГА: Насанд хүрэгчид: Хооллосны дараа 2 шахмалыг өдөрт 3 удаа ууна. 8-14 насны хүүхдэд: Хооллосны дараа 1 шахмалыг өдөрт 3 удаа ууна. ХОРИГЛОХ ЗААЛТ: Бэлдмэлд агуулагдах хүнсний будаг болох FD&C yellow буюу тартразинд харшилтай, үл нийцдэг бол шахмалыг хэрэглэхгүй.

Хэрэглэгч2022-06-05 16:48:01

ene emi yg yunii em be yund heregleh shaardlatai we

Их эмч2022-06-05 17:11:45

Сайн байна уу. Хоолны шингэц муудах, хоолны дуршил буурах, хэт их идэх, хоол боловсруулалтыг дэмжих, хоолны шингэц муудснаас гэдэс дүүрэх үед ууна

Хэрэглэгч2020-08-28 21:52:55

энзим-с г денолтой хамт ууж болох уу? энзим с н тайлбар дээр өөр эм ууж бх үедээ хэрэглэж блхгүй гсн бх юм

Их эмч2020-08-29 09:01:56

Сайн байна уу. Эмч нь хамт хэрэглэнэ гэж зөвлөсөн бол хэрэглэнэ. Эм хоорондын зайг хол хэрэглээрэй. Баярлалаа