Комплигам В 2мл №5
19,900₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-995₮
-6%-1,194₮
-8%-1,592₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Өвдөлтийн хам шинж илэрхий үед өдөрт 2 мл-ээр булчинд (гүн) 5-10 хоног тарьж эмчилгээг цаашид дотуур уух, цөөн тоогоор тарих (7 хоногт 2-3 удаа, 2-3 долоо хоног) хэрэглэнэ.
Захын мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн үрэвсэл, захын саажил, ялангуяа нүүрний мэдрэл, мэдрэлийн өвдөлт, гурвалсан мэдрэл болон хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, булчингийн шөнийн татвалзал, ялангуяа өндөр настай хүмүүст , мөн мөрний мэдрэлийн үрэвсэл-плексопати, мэдрэлийн зангилааны үрэвсэл,бүслүүр үлд зэрэгт хэрэглэнэ.
2 мл-ийн 1 туншилд орсон идэвхитэй бодис нь тиамин гидрохлорид-100 мг, пиридоксин гидрохлорид-100 мг, цианокобаламин-1 мг, лидокаин гидрохлорид-20мг.
Туслах бодис: бензилийн спирт, полифосфат натри, триполифосфат натри, гексацианоферрат кали, натрийн гидроксидийн уусмал 1 моль, тарианы ус.
Харшлын урвал болон зарим тохиолдолд хэт хөлрөх, зүрх дэлсэх, тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болно. Загатнах, чонон хөрвөс зэрэг арьсны урвал үүсч болно.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-06-07 07:16:15
Мэдрэл дагасан үрэвсэлийн намдаах эм юмуу тариа бна уу Настай хүн бгаан юмаа.Зөвөлгөө өгөөч тус болоорой.🙏🏻🙏🏻🙏🏻
Их эмч2024-06-07 07:23:20
Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмичд хандаарай.