
Тайлол Хот хүүхдийн №12
23,500₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-1,175₮

-6%-1,410₮

-8%-1,880₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Жижиг уутанд агуулагдаж буй эмийн бэлдмэлийг 80мл (1/2 эзлэхүүн стандарт стакан) халуун бүлээн усанд уусгаад бүлээнээр нь ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг 8 цагийн зайтай ууж хэрэглэх ба хоногт 4-с олон удаа хэрэглэхгүй.
Эмнэлзүйн практикт парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй. Хлорфенирамины малеат нь гистамины Н1 рецепторыг хориглогч бөгөөд ханиад томууны үеийн шинж, хамрын битүүрэл, нүд улайх, нулимс гоожих шинжийг арилгана. Псевдоэфедрины гидрохлорид нь симпатомиметик амин бөгөөд амьсгалын дээд замын хавагналтыг багасгадаг үр дүнтэй бэлдмэл. Бэлдмэлийг ханиад шуухинаа, томуу болон амьсгалын дээд замын бусад халдварт эмгэгийн дараах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Бие сульдах, биеийн хэм ихсэх, толгой өвдөх, хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтайлгах, өвдөлтийн ерөнхий байдлын үед тус тус хэрэглэнэ.
20г жижиг уут бүрд парацетамол 250мг, хлорфенирамины малеат 2мг, севдоэфедрины гидрохлорид 30мг. Туслах бодис натрийн бензоат, нимбэгний хүчлийн ангидрид, хинолины шар, сахар ба жүржийн амт оруулагч нунтаг хэлбэрээр.
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс, элэг болон бөөрний хүнд эмгэг, зүрх судасны хүнд эмгэг, чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа, 5-аас доош настай хүүхэд хэрэглэхгүй. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид хандаарай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-03-27 18:01:25
1настай хүүхдэд өгч болох уу?
Их эмч2025-03-27 18:15:23
Сайн байна уу. Болохгүй ээ
Хэрэглэгч2024-09-11 17:57:35
12той хүүхэд хэрэглэж болно издэ
Их эмч2024-09-11 18:46:52
Сайн байна уу. 5-аас дээш насны хүүхэд хэрэглэж болно.
Их эмч2024-09-11 18:46:29
Сайн байна уу. болноо
Хэрэглэгч2023-11-06 22:56:01
5 настай хүүхэд 2 хоног хэрэглэж болох уу
Их эмч2023-11-07 00:03:05
Сайн байна уу. Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс, элэг болон бөөрний хүнд эмгэг, зүрх судасны хүнд эмгэг, чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа, 5-аас доош настай хүүхэд хэрэглэхгүй. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид хандаарай.
Хэрэглэгч2023-10-16 20:41:40
8настайд өдөрт хэдийг өгөх вэ
Их эмч2023-10-16 21:05:07
Сайн байна уу. 3 удаа өгч болно
Хэрэглэгч2023-09-26 19:13:46
Ойр ойрхон ханиалгаад байгаа хүүхдэд болохуу
Их эмч2023-09-26 19:45:54
Сайн байна уу. Ханиалга эхэлж байгаа хүүхдэд өгч болно. 3 хоног хэрэглээд үр дүнгүй бол эмчид хандаарай.
Их эмч2023-09-26 19:21:22
Сайн байна уу. https://emonos.mn/product/11291
Хэрэглэгч2023-09-12 16:32:16
Сайн байна уу? 1 настай хүүхдэд хэрэглэж болох уу? Шингэн усан нус гараад хамар нь бага зэрэг битүүрч найтааж байгаа?
Их эмч2023-09-12 17:15:29
Сайн байна уу. 5-с дээш насныханд хэрэглэнэ
Хэрэглэгч2023-09-12 16:31:40
Сайн байна уу? 1 настай хүүхдэд хэрэглэж болох уу? Шингэн усан нус гараад хамар нь бага зэрэг битүүрч найтааж байгаа?
Их эмч2023-09-12 17:15:07
Сайн байна уу. 5-с дээш насны хүүхдэд хэрэглэнэ
Хэрэглэгч2022-10-23 22:57:12
2настай ханиагаад халуурч байгаа хүүхдэд өгч болох уу
Их эмч2022-10-24 00:35:29
Сайн байна уу. Болно. Тунг нь 1-6 настайд 0,12-0,24-өөр өгөөрэй.
Их эмч2022-10-24 00:35:28
Сайн байна уу. Болно. Тунг нь 1-6 настайд 0,12-0,24-өөр өгөөрэй.
Хэрэглэгч2020-09-14 10:18:14
Сайн байна уу 5 настай нус гоожиж хоолой сөөнгтсөн хүүхдэд өгч болох уу
Их эмч2020-09-14 10:56:38
Сайн байна уу. хэрэглэж болноо баярлалаа
